Видео мэдээлэл
ХҮҮХЭД ХӨГЖИЛ ТӨЛӨВШЛИЙН АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР- ОРХОН АЙМАГТ
2014-09-30
Аймгийн ЗД-ын 2013 оны 08-р сарын15-ны өдрийн А/418 тоот захирамжаар “Хүүхдийн хөгжил, төлөвшлийг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр”-ийг батлуулан орон нутгийн төсвөөс 50 орчим сая төгрөгийг шийдвэрлүүлснээр ЕБ-ийн 18 сургуульд “Хүүхэд хөгжил, төлөвшлийн менежер “ ажиллан бүлэгт чиглэсэн үйлчилгээг өргөжүүлж, хичээлээс гадуурх сургалт, хүмүүжлийн ажил, анги удирдсан багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах ажлын чиг үүргийг хүүхдийн хөгжил, төлөвшлийн менежер хариуцан ажиллаж, тодорхой зорилтот ажлыг хэрэгжүүлэн үр дүнд хүрч байна. Үүнд: • Анги удирдсан багш бүрээр даасан ангийн хамт олны хөгжил, төлөвшил, сурагч бүрийн оролцоо хандлага , сурлага, эцэг эхийн хандлага зэргийг “SWOT” шинжилгээний аргаар үнэлүүлж гарааны нөхцлийг нь тодорхойлуулсан.Энэ нь хүүхэд бүрээ судлан таних, хэрэгцээгээ тодорхойлох, ажлаа төлөвлөх, ахицаа үнэлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой арга байлаа. • Эцэг эхтэй ажиллах арга хэлбэрийг өөрчилж, ганцаарчилсан хурал хийж, эцэг эхтэй хамтран ажиллалаа. Энэ хичээлийн жилд 7 сургууль эцэг эхийн ганцаарчилсан хурлыг хийж, дунджаар 60 орчим % -ийн хэрэгжилттэй ажилласан байна. • Анхаарал татдаг хамт олон болж бүрэлдэж чадаагүй ангийг сонгон чиглэсэн үйлчилгээ үзүүлж ажилласнаар тухайн ангийн төлөвшилд эерэг өөрчлөлтүүд гарсан. • ЕБС ангийн багш нарын зөвлөгөөнийг жилд 2-оос доошгүй удаа хийж, тэргүүний арга барил бүхий багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлсэн. АУБ нарын зөвлөгөөнд давхардсан тоогоор 1200 гаруй багш хамрагдан, өөрийн арга барилаа 70 гаруй багш бусдад сурталчлан хамтран ажиллсан байна. • Ангийн багшийн ажлыг үнэлэхдээ зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээ, гүйцэтгэлийг голлох үзүүлэлт болгож эхэлсэн нь анги удирдсан багшийн хандлагыг өөрчлөх, хариуцлагыг дээшлүүлэхэд нөлөөлсөн арга хэмжээ байлаа. • 3 сургууль хос багшийн аргыг туршиж хэрэгжүүлсэн. Анги даасан багш¬- ангигүй багш, залуу багш -ахмад багш хамтран ажиллаж байгаа нь багшийн ачааллыг бууруулах, хүүхэд, эцэг эхэд хүрч ажиллах боломж бүрдүүлж байгаа шинэлэг арга зүй болж байна. Сургуулийн нийгмийн ажилтан, хүүхдийн хөгжил, төлөвшлийн менежер давхардсан тоогоор 2226 анги удирдсан багшийг чадваржуулах сургалтанд хамруулсан байна. Боловсролын газраас “Наран”, “Орхон” цогцолбор, XVII VIII Ийгл сургуулийн анги удирдсан багш, бага ангийн нийт багш нарт “Ангитай ажиллах арга барил”, “Хүүхдийг судлан оношлох арга зүй” сургалтыг явуулж, 400 гаруй багшид зөвлөн тусаллаа. Анги даан ажиллах багшийг сонгох, томилохдоо тодорхой бодлого баримтлах талаар сургуулийн удирдлагуудад чиглэл өгч ажилласан. “Хүүхдийн эрх-2014“ 1000 хүүхдийн үндэсний уулзалт, зөвлөгөөний үеэр Орхон аймагт хэрэгжиж байгаа хөтөлбөрийн үр дүнг дүгнэж сурталчиллаа.
Дэлгэрэнгүй»
  • “НОМ” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА.
    2014-09-30
    “НОМ” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА. Монгол улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийн дагуу БГ- нь Номын төв, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран хүүхдийн зохиолчидтой 3 удаагийн уулзалт хийж, 1800 орчим эцэг, эх, багш, сурагчдыг хамруулсан. Аймгийн ЗДТГ, ИТХ, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 27,5 сая төгрөгний эрэлт хэрэгцээ ихтэй 1951 ш номыг төрийн өмчийн сургуулиудад хуваарилан олгож номын сангийн фондыг баяжуулсан. СӨББ, бага боловсролын хүрээнд аавуудын дунд "ТОМ НОМ", ээжүүдийн дунд "ЖИЖИГ НОМ" хийх сургалт зохион байгуулж, цэцэрлэгийн хүрээнд 2000 орчим аав, ээж оролцон 3300 гаруй ном бүтээж, 514 номыг сэргээн засварласан бөгөөд сургуулийн хэмжээнд давхардсан тоогоор 6000 гаруй эцэг эх хамрагдаж, 6900 ширхэг номыг бүтээж, ангийн номын санг баяжуулан. хүүхдийнхээ ном уншихад нь дэмжлэг үзүүллээ. Сургууль, цэцэрлэгүүд 2114 номыг “Номын богц” –оор аялуулсан ба 3024 хүн оролцож, санал сэтгэгдлээ бичгээр илэрхийлсэн. Энэ нь эцэг, эхийг хүүхдээ номтой нөхөрлүүлж, хэл яриа сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, гэр бүлийн дулаан уур амьсгал бүрдүүлэхэд чухал нөхцөл бүрдэхийн зэрэгцээ номтой зөв харьцах, ном унших арга техникийн талаар зөвлөгөө өгч ажилласан нь ихээхэн ач холбогдол өгсөн. “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ЕБС- ийн номын санчид ихээхэн санаачилга гарган ажиллаж, олон сайхан шинэлэг ажлуудыг зохион байгуулж явууллаа. Тухайлбал: “Ном” хөтөлбөрийн хүрээнд БШУЯ-ны “Иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх” төслөөс лаборатори 8-р сургуулийн номын санд 6,396,000 төгрөгийн нэн ховор, шилдэг номын нийлүүллээ. Мөн БШУЯ, ССАЖЯ, Хүүхдийн номын ордон, “Porch-4” ТББ-тай хамтран зохион байгуулсан “Номын анд” улсын уралдаанд “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн номын санч Л. Долгормаа ахлагчтай “Ирээдүй” баг тэргүүлж, 8-р сургуулийн номын санч Н.Мөнхнаран ахлагчтай “Номын элч” баг 3-р байр эзэлж, “Шилдэг номын санч” - аар 8-р сургуулийн номын санч Н.Мөнхнаран, “Шилдэг удирдагч” төрөлд “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн номын санч Д. Нямханд нар шалгарлаа. Дэлхийн улсуудад иргэдийн санаачлагаар хэрэгжиж байгаа Little free lebrary хөтөлбөрийг “Баян- Өндөр” цогцолбор сургуулийн номын санч Д. Нямханд санаачлан “Миний мөрөөдлийн чөлөөт номын сан” ажиллуулж, дэлхийн бүртгэлд бүртгүүлж, эрхээ авахаар номын сангийн нээлтээ хийлээ. Номын санч нарын санаачилгаар 2-р сургууль “Номын цаг”, Залуу номын санч”, 8-р сургууль “Болор үзэг”, 17-р сургууль “Номын хишиг”, “Баян-өндөр” цогцолбор “ Шинэ номын цаг”, “Орхон” цогцолбор “Алтан үзэг” , 18-р сургууль “Номын эмч” клубыг тус тус ажиллуулж байна. 2014 онд 22,5 сая төгрөгийн номыг нийлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
    Дэлгэрэнгүй»
  • "Эко Аялал-Орон нутаг судлал" 2013-2014
    2014-09-29
    Аймгийн засаг даргын А/284 тоот захирамжийн дагуу ЕБС-ийн 8-р ангийн сурагчдад “Эко аялал-орон нутаг судлал” интеграци хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2013-2014 оны хичээлийн жилд тус хөтөлбөрт ЕБ-ийн 14 сургуулийн 1600 орчим сурагч, 150 гаруй удирдах ажилтан, багш хамрагдаж, 9 дүгээр сарын хоёр дугаар долоо хоногоос эхлэн 10 дугаар сарыг дуустал 7 ээлжээр зохион байгуулсан. 2014-2015 рны хичээлийн жилд тус хөтөлбөрт ЕБС-ийн 8 дугаар ангийн 29 бүлгийн 850 гару сурагч 5 ээлжээр хамрагдана. . Зорилго: Орон нутаг орчмын байгаль, нийгмийн орчин түүний эерэг болон сөрөг тал, харилцан үйлчлэлийн талаар мэдлэг олж авах, хичээлийн онолын мэдлэгийг хэрэглээнд нь судлах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, хүүхдийн сонирхол авьяасыг нээн илрүүлэхэд оршино.
    Дэлгэрэнгүй»
    1 Нийт тоо: 3
    Харуулах тоо:

    Бидний тухай

    Фото мэдээлэл

    Сүүлд нэмэгдсэн

    "UNIMAT ТӨХӨӨРӨМЖ СУРГАЛТАД” УРАЛДААН
    5-р сарын 22-ны өдөр 18-р сургууль дээр "UNIMAT төхөөрөмж сургалтад" уралдаан багш, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан туршлага ...
    Дэлгэрэнгүй»
    Баян Өндөр хайрханг тахих ёслол
    1. Аймгийн Засаг Даргын захирамжаар 5-р сарын 19 –ны өдөр Баян Өндөр хайрхан уулын бэлд “Тэнгэрийн долоон бурхан од” тахих ёслол боллоо. ...
    Дэлгэрэнгүй»
    “Аялгуун гялбаа-2018”
    БСУГ –аас санаачлан, ЗДТГ, НБХ дэмжин аймгийн төрийн болон ААН-ийн залуучуудын дунд “Соёл урлаг – хүний хөгжил” уриан дор “Аялгуун ...
    Дэлгэрэнгүй»
    УЛСЫН ХИМИЙН XXIX ОЛИМПИАД
    Улсын Химийн XXIX дүгээр олимпиад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хими сэтгэлгээг хөгжүүлэн шинэ зууны өндөр мэдлэгтэй химичид болон инженер ...
    Дэлгэрэнгүй»
    ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2018 ОНЫ 5 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
    ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2018 ОНЫ 5 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
    Дэлгэрэнгүй»
    Илүү>>