Боловсролын газар
“СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ХҮҮХДИЙН ҮНЭЛГЭЭ” сэдэвт сургалт
2018-01-03 |

 

 

Цэцэрлэгийн багш, удирдлагуудыг хүүхэд бүрийн хөгжлийн ахицын үнэлгээг бодитой хийх арга зүй, үнэлгээний локал программыг ашиглах арга барилд сургах, сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад цэцэрлэгийн багш, удирдлагуудыг чадваржуулах, зөвлөн туслах зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 18-24-ны хооронд “СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ХҮҮХДИЙН ҮНЭЛГЭЭ” сэдэвт сургалтыг БМДИ-ын зөвлөх багш Н.Норжхорлоо , БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн СӨБ-ын мэргэжилтэн З.Мөнхтуул нар СӨББ-ын 340 гаруй багш, удирдах ажилтанд зохион байгууллаа.Энэхүү сургалтаар  Орхон аймагт сургалт, үйл ажиллагаа эрхэлж буй цэцэрлэгийн эрхэм зорилго, үзэл баримтлал, хүүхдийн хөгжлийн үнэлгээ, сургалтын хөтөлбөртэй танилцах, сургалтын агуулга, арга зүй, орчинд анхаарах зүйлс, багш ажиглах чадвараа сайжруулах, хүүхэд бүрийг оношлох нь, багш, хүүхдийн үнэлгээний локал программыг ашиглах, үнэлгээ болон улсын дундаж тогтооход анхаарах зүйлс зэрэг агуулгын хүрээнд сургалт явагдав. Сургалтын эхний өдөр Одод цэцэрлэгийн багш Н.Мөнхгэрэл өөрийн арга зүй, технологид тулгуурлан дүрслэх урлагийн чиглэлээр “Нохой” сэдвээр сургалт удирдаж, багш нарын дунд хэлэлцүүлэг хийж, шинэлэг санаа, засан сайжруулах боломжуудын талаар мэргэжил нэгт багш нар санал бодлоо солилцов. Зөвлөн туслах, сургалт зохион байгуулахаар ирсэн багш нар цэцэрлэгийн эрхэмлэх зүйл, үзэл баримтлалтай танилцах, байгууллагын сургалтын орчинд мониторинг хийх зорилгоор Одод, 4, 20, 5 дугаар цэцэрлэгүүд дээр ажиллаж,  багш нарт өгөх сургалтуудаа 4, 15, Одод, 17, Бялзуухай, 7 дугаар цэцэрлэгүүдийг түшиглэн хийлээ.Дээрхи цэцэрлэгүүд өөр өөрийн үзэл баримтлалд тулгуурлан цэцэрлэгээ хөгжүүлж, багш нар  өөрийн давуу тал, онцлог байдлаа илэрхийлсэн арга зүй технологиор хүүхэд бүрийн хөгжлийн төлөө олон ажлуудыг хийж байгаа зэрэг нь СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг маш сайн хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай сургагч багш нар дурьдаж байлаа.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд...
Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулж буй багшийн арга туршлагыг ...
Дэлгэрэнгүй»
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” улсын II зөвлөгөөний төвийн бүсийн зөвлөгөөн ...
Дэлгэрэнгүй»
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
Дэлгэрэнгүй»
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
Дэлгэрэнгүй»
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
Дэлгэрэнгүй»
Илүү>>