Боловсролын газар
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
2018-01-30 |

 

СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ

 

 

Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулж буй багшийн арга туршлагыг судлан хөгжүүлэх, сайн арга зүйг түгээн дэлгэрүүлэх, сайн хичээлийн санг баяжуулах зорилгоор 2018 оны 1 дүгээр сарын 24-26 ны өдрүүдэд “Сайн үйл ажиллагаа-арга туршлага” –ын зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. БСУГ-ын даргын тушаалаар баталсан “Суралцахуйн баг”-ийн гишүүдийн тусламжтайгаар 5 баг болон 26 цэцэрлэгийн багш нарын сургалт, үйл ажиллагаанд үнэлгээ хийв.Баг тус бүрээс “Сайн үйл ажиллагаа”-аар Оюу, 22, 11, 9, 6, 1 дүгээр цэцэрлэгийн багш нар, арга туршлагын илтгэлээр 15, 4, 17, 7, 16, 6 дугаар цэцэрлэгийн багш нар шалгарч III шатны шалгаруулалтанд оролцсоноос Математик суралцахуйн чиглэлээр “Хөөрдөг цаас” сэдвээр 22 дугаар  цэцэрлэгийн багш  А.Дэлгэрмаа I байр, “Цэцэг” сэдвээр 6-р цэцэрлэгийн багш  Н.Давааняз II байр, “Морь уралдуулж тоглоё” сэдвээр 11 дүгээр цэцэрлэгийн багш Г.Сэлэнгэ, “Зараа” сэдвээр  Оюу цэцэрлэгийн багш О.Ариунзаяа нар III байр,  “Арга туршлагын илтгэл”-ээр  “Хавчаар” арга зүйн илтгэлээр Х.Кунзила I байр,  “Шингэн ба бутармаг зүйлээр наадъя” илтгэлээр 15 дугаар цэцэрлэгийн багш Н.Сэвжид-Осор II байр, “Хөгжилтэй найзууд” илтгэлээр 7 дугаар цэцэрлэгийн багш Х.Сэлэнгэ III байр тус тус эзэллээ. Энэхүү үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулсан “Суралцахуйн баг”-ийн хамт олон,  багш нараа бэлтгэн оролцуулсан цэцэрлэгийн удирдлага, хамт олон, цэцэрлэг дотроосоо шалгаран гарч манлайлан оролцож өөрийн арга зүй, туршлагаа нийт мэргэжил нэгтнүүддээ түгээн дэлгэрүүлсэн багш нартаа боловсролын шинэчлэлийн төлөө хамтран зүтгэсэнд талархал илэрхийлье.Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

"UNIMAT ТӨХӨӨРӨМЖ СУРГАЛТАД” УРАЛДААН
5-р сарын 22-ны өдөр 18-р сургууль дээр "UNIMAT төхөөрөмж сургалтад" уралдаан багш, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан туршлага ...
Дэлгэрэнгүй»
Баян Өндөр хайрханг тахих ёслол
1. Аймгийн Засаг Даргын захирамжаар 5-р сарын 19 –ны өдөр Баян Өндөр хайрхан уулын бэлд “Тэнгэрийн долоон бурхан од” тахих ёслол боллоо. ...
Дэлгэрэнгүй»
“Аялгуун гялбаа-2018”
БСУГ –аас санаачлан, ЗДТГ, НБХ дэмжин аймгийн төрийн болон ААН-ийн залуучуудын дунд “Соёл урлаг – хүний хөгжил” уриан дор “Аялгуун ...
Дэлгэрэнгүй»
УЛСЫН ХИМИЙН XXIX ОЛИМПИАД
Улсын Химийн XXIX дүгээр олимпиад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хими сэтгэлгээг хөгжүүлэн шинэ зууны өндөр мэдлэгтэй химичид болон инженер ...
Дэлгэрэнгүй»
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2018 ОНЫ 5 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2018 ОНЫ 5 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
Дэлгэрэнгүй»
Илүү>>