Боловсролын газар
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2018-02-07 |

 

 “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

 

Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” улсын   II  зөвлөгөөний төвийн бүсийн зөвлөгөөн Орхон аймагт 2018 оны 02 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Зөвлөгөөнийг БСШУС-ын яам, МУБИС ,Орхон аймгийн ЗДТГ, БСУГ хамтран зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд БСШУСЯ, МУБИС-ийн холбогдох албаны дарга мэргэжилтэн, эрдэмтэн багш нарын төлөөлөл,  орон нутгийн удирдлагууд , Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймгийн боловсролын салбарын  240 гаруй удирдах ажилтан, багш нар оролцож боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, эрхзүйн баримт бичигт оруулах өөрчлөлтийн талаар санал бодлоо солилцож , олон үнэт санал гаргасан нь  салбарын цаашдын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц шийдлүүд болж үлдлээ.

Зөвлөгөөн “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хөгжил , хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн үндсэн дөрвөн салбар хуралдаанд хуваагдаж санал бодлоо хуваалцаж, салбар хуралдаан бүрээс зөвлөмж боловсруулан гаргалаа. Уг зөвлөгөөнд Орхон аймгаас дараах багш удирдах ажилтнууд аймгаа төлөөлөн илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

1.    Д.Дэлгэрмаа – 5-р сургуулийн захирал  / Үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэл /

2.    Ц.Болор – 13-р сургуулийн нийгмийн ажилтан / Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогын төсөл /

3.    Х.Ананмэргэн – 5-р сургуулийн бага ангийн сургалтын менежер  / Суралцагчийн үнэлгээний журмын шинэчлэл, чанарын хяналт, үнэлгээний тогтолцоо /

4.    Ц.Алтанболд – 3-р сургуулийн хүүхэд төлөвшлийн менежер / Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогын төсөл /

5.    А.Сэлэнгэбаатар – 13-р сургуулийн захирал / Ерөнхий боловсролын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь /

6.    Л.Шүр-Эрдэнэ - БСУГ-ын мэргэжилтэн  / Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний шалгуур /

7.    Ц.Одгэрэл -  7-р сургуулийн захирал / Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах адил тэгш боломж, хөгжил хамгааллын бодлогын чиглэл /

8.    Д.Дашням – БСУГ-ын ахлах мэргэжилтэн  / Багшид мэргэжлийн зэрэг олгох,хасах журмын төсөл /

9.    Э.Мөнхтуул -14-р сургуулийн нийгмийн ажилтан  / Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил, боломж, шийдэл /

10.  Г.Бямба – 3-р сургуулийн багш / Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний шинэчлэлийн бодлого

/Дэлгэрнгүй мэдээллийг http://www.zuvluguun.edu.mn/ сайтаас авч болно.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

“Алтан навч-2018”
“Олон улсын багш нарын өдөр”-ийг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан навч-2018” яруу найргийн наадмыг 2018 ...
Дэлгэрэнгүй»
БСШУC-ын сайдын 2018.05.01-ний өдрийн А/243 тушаалаар...
БСШУC-ын сайдын 2018.05.01-ний өдрийн А/243 тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн ...
Дэлгэрэнгүй»
ЦАГААНЧУЛУУТ БАГИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ
Орхон аймгийн Цагаанчулуут багт шинээр баригдсан 300 хүүхдийн ортой 26 дугаар цэцэрлэг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны билэгт сайн өдөр нээлтийн үйл ажиллагаа ...
Дэлгэрэнгүй»
Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль
Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
Дэлгэрэнгүй»
Шагналын-шинэ-журам-А-473
Шагналын-шинэ-журам-А-473
Дэлгэрэнгүй»
Илүү>>