Боловсролын газар
“ САЙН ХИЧЭЭЛ, АРГА ЗҮЙ- ТЕХНОЛОГИ” арга хэмжээний III шат зохион байгуулагдлаа.
2018-02-28 |

 

“ САЙН ХИЧЭЭЛ, АРГА ЗҮЙ- ТЕХНОЛОГИ” арга хэмжээний  III   шат зохион байгуулагдлаа.

 

 

2017-2018 оны хичээлийн жилийн  "САЙН ХИЧЭЭЛ, АРГА ЗҮЙ - ТЕХНОЛОГИ" арга хэмжээний III шат 2018 оны 02 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд 5-р сургууль дээр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд  8 сургуулийн 14 багш хичээл зааж, 6 сургуулийн 9 багш арга зүйн илтгэл хэлэлцүүллээ. Хичээл заасан багш нараас  Б.Эрдэнэбат / Жаргалант сумын сургуулийн математикийн багш /, Ж.Бурмаа / 1-р сургуулийн дуу хөгжмийн багш /, Х.Бямбацэцэг / 4-р сургуулийн түүх нийгмийн ухааны багш / нар,  илтгэл хэлэлцүүлсэн багш нараас  О.Эрдэнэболд / 14-р сургуулийн түүх нийгмийн ухааны багш /, П.Батнасан / 2-р сургуулийн гадаад хэлний багш / , Я.Сэлэнгэ / 4-р сургуулийн дизайн технологийн багш / нар тус тус тэргүүллээ. Уг арга хэмжээний  II  шатанд  судлагдахуун тус бүрдээ хичээл зааж, илтгэл хэлэлцүүлж эхний гурван байранд орсон багш нарын  “САЙН ХИЧЭЭЛ, АРГА ЗҮЙ- ТЕХНОЛОГИ” –ийг Боловсрол, соёл, урлагийн газраас батламжилж аймгийн арга зүй технологийн санд бүртгэнэ.  III  шатанд шалгарч хичээл заасан, илтгэл хэлэлцүүлсэн багш нарын “САЙН ХИЧЭЭЛ, АРГА ЗҮЙ- ТЕХНОЛОГИ” –ийг цахим болон гарын авлага хэлбэрээр хэвлэн аймгийн хэмжээнд арга туршлагыг нь түгээн дэлгэрүүлнэ. Багш нарынхаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе. Уг арга хэмжээг зохион байгуулахад хамтран оролцсон 5-р сургуулийн удирдлагууд, багш нар, сурагчид нийт хамт олонд талархал илэрхийлье.

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

ОХИД ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
ЕБ-ын 4-р сургуулийн 11а ангийн сурагч А.Нандин-Эрдэнэ нь “Охид-гэрэлт ирээдүй ” аймгийн охидын чуулганаар үе тэнгийн охидоо манлайлан, сайн ...
Дэлгэрэнгүй»
Эмгэнэл
Улсын олимпиадын хорооны гишүүн, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт Молдоон Баасай багш бурханы оронд заларч гэр бүл, мэргэжил нэгт ...
Дэлгэрэнгүй»
Cурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт орлоо
Cурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт орлоо
Дэлгэрэнгүй»
ХҮҮХДИЙН СПОРТЫН VI НААДМЫН ӨВЛИЙН СПОРТЫН ГҮЙЛТИЙН ЦАНЫ ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ ТЭМЦЭЭН
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/777 дугаар тушаалаар 2019 онд Монголын Бүх Ард түмний спортын XV наадмын өвлийн төрлөөр, Хүүхдийн ...
Дэлгэрэнгүй»
“ЁС  ЗАНШИЛ- ӨВ СОЁЛ”  ТЭМЦЭЭН
Бялзуухай цэцэрлэг шинэ, залуу үеийнхэнд ардын өв уламжлалыг таниулах, үр хүүхдээ сурган хүмүүжүүлэхэд эцэг эхийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>