Боловсролын газар
ИЛТГЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2018-03-06 |

 

ИЛТГЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ                        

 

Орхон аймгийн “БАГШ” дэд хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон  “Судлаач багш, ажилтан” сэдэвт сургалт семинарын 2-р хэсэгт  ”Боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Орхон аймгийн СӨБ, ЕБС болон МСҮТ-ийн багш нар эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.  Тус илтгэлийн хэлэлцүүлэг  нь Аман болон Ханан гэсэн 2 хэлбэрээр явагдсан бөгөөд багш нар өнөөгийн боловсролын системд тулгамдаж буй асуудал, заах арга зүйн онол, судалгаа, туршилтын олон арга хэлбэрийг өөрсдийн илтгэлдээ тусган хэлэлцүүллээ. Уралдаанд өөрсдийн илтгэлээрээ дараах багш нар тэргүүн байранд орсон баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөе. Үүнд:

АМАН илтгэлийн төрөлд:

 14-р сургуулийн багш Ц. Чимэддулам”Хүүхдийн төлөвшилд үзүүлэх монгол тоглоомын нөлөө” сэдэвт илтгэлээр ТЭРГҮҮН байр, Жи.Болормаа, Х. Эрдэнэбилэг  17-р цэцэрлэгийн багш нар “Багш-гэр бзлийн хамтын ажиллагаа нь хүүхдийг төлөвшүүлэх боломж” сэдэвт илтгэлээр ДЭД байр, 4-р сургуулийн багш Б. Энхтунгалаг, А. Наранцэцэг, Л. Ганчимэг нарын “Тайлбартай дасгалын уламжлал ба шинэчлэл” сэдэвт илтгэлээр, 5-р сургуулийн багшТ. Бүрэнжаргал,Д. Гантуул, М.Болор нарын “Явцын үнэлгээг бодитой үнэлэх арга зам” сэдэвт илтгэлээр ГУТГААР байр байр эзэлсэн бол Х. Энхсайхан, Ч. Одонтуяа нарын Баг-хамтын үйл ажиллагаа багш хөгжих боломж” сэдвээр, 7-р сургуулийн багш Д. Бямбасүрэн, Т. Туяа нар “Цахим хэрэглэгдэхүүнээр сургалтын үр дүнг сайжруулах арга зүй” сэдэвт илтгэлээр тус бүр ТУСГАЙ байр эзэлсэн тул өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан байна.

ХАНАН илтгэлийн төрөлд:

4-р сургуулийн багш Д.Цэвэгмид, Ш.Уламбаяр нар “Гар утасны хэрэглээ”сэдвээр ТЭРГҮҮН байр, 10-р цэцэрлэгийн багш Н.Гэрэлмаа “Чулуун тоглоомоор 5 настай хүүхдийн математик төсөөлөл хөгжүүлэх нь”сэдэвт илтгэлээр ДЭД байр, 4-р сургуулийн багш -р сургуулийн багш Б. Энхтунгалаг, А. Наранцэцэг, Л. Ганчимэг нарын “Тулгуур дохионы арга ба шинэчлэл” сэдэвт илтгэлээр ГУТГААР байр эзэлсэн бол 18-р сургуулийн багш Л. Золжавхлан, Э. Уугантуяа нарын “Зөв дадал, хэвшил” сэдэвт илтгэлээр ТУСГАЙ байр эзэлсэн байна.

 Зохион байгуулсан:

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн ЭШИХААлба, Багш хөгжлийн төв

Орхон аймгийн БСУГазар

Дэмжигч байгууллага:       Орхон аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР /2018.11.30-ний өдрийн 18.00 - цагт зарлав./
Дэлгэрэнгүй»
АНГИ УДИРДСАН БАГШИЙН АЙМГИЙН 4-Р ЗӨВЛӨГӨӨН
Анги удирдсан багшийн хөгжил, үйл ажиллагааны явцад үнэлгээ дүгнэлт хийх, анги удирдсан багшийн аймгийн III зөвлөгөөний зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх, ...
Дэлгэрэнгүй»
“ХАМТДАА ХӨГЖЬЕ” БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЙЛАНТ ӨДӨР
2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Их залуу багийн 23 дугаар цэцэрлэг дээр “ХАМТДАА ХӨГЖЬЕ” бүсийн зөвлөгөөний тайлант өдөр болж өндөрлөлөө.Бүсийн ...
Дэлгэрэнгүй»
БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХИЙГ НӨХӨН ОЛГОХ ТУХАЙ
Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгоход БСШУ-ны сайдын 2008 оны 112-р тушаалыг баримтална. Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг хүчингүй болгосон, ...
Дэлгэрэнгүй»
“Үндэсний номын баяр 2018” аяны хаалтын ажиллагаа болж өнгөрлөө.
“Үндэсний номын баяр 2018” аяны хаалтын ажиллагаа 2018 оны 10 сарын 26-ны өдөр Номын төвийн уншлагын танхимд боллоо.
Дэлгэрэнгүй»
Илүү>>