Боловсролын газар
НОГООН ГЭРЭЛ, ЦАГААН ШУГАМ
2018-05-03 |

 

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2018”

 

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг багаас нь зөв эзэмшүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БСУГ, УЗХ хамтран уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.Энэ удаагийн тэмцээн 2018 оны 5 дугаар сарын 1-ны өдөр Хангарьд спорт цогцолборт 23 цэцэрлэгийн 276 хүүхэд, 46 багш, 23 эцэг эхийг хамруулан амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг аймгийн ИТХ-аас ивээн тэтгэж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр болон албаны бусад хүмүүс оролцов. Тэмцээнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм монгол улсын стандартад нийцүүлэн  цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг бий болгох чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, “Замын хөдөлгөөний дүрмийн танхим”-тай болгосон байдал, Улаан загалмайн хороотой хамтран хийсэн ажлууд зэрэг үзүүлэлтээр шүүгчийн бие бүрэлдэхүүн цэцэрлэг бүр дээр урьдчилан очиж гэрийн даалгаварыг дүгнэв. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчилсан, хүүхдийн төлөө уриалгыг олон нийтэд илэрхийлсэн, осол хэргээс урьдчилан сэргийлэх агуулгатай багуудын мэндчилгээ, “Хамтдаа” буухиа, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн хэрэг ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх агуулга бүхий жүжигчилсэн тоглолт, ”Бид дүрмээ мэднэ” эцэг эхийн төлөөллийн хуулийн мэдлэг сорих асуулга зэрэг төрлүүдээр Хангарьд цогцолборт тэмцээнийг үргэлжлүүлэн явууллаа.Тэмцээнд 23 цэцэрлэг орсон нь өмнөх оны оролцооны байдлаас 63 %-иар ахисан үзүүлэлттэй байв.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн болон анхны тусламжийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулнүй оролцох дадал эзэмшүүлэх, зам тээврийн гэмт хэрэг, ослоос сэргийлэх ач холбогдол бүхий энэхүү тэмцээнд I байр, 400.000 мян төгрөгөөр Жаргалант сумын 3-р цэцэрлэг,  II байр 300.000  төгрөгөөр Улсын тэргүүний 10-р цэцэрлэг, III байр 200.000  төгрөгөөр 1 дүгээр цэцэрлэг, “Тусгай байр” 100.000 төгрөгөөр 17-р цэцэрлэг, тэмцээний “Шилдэг багийн ахлагч”-аар 23 дугаар цэцэрлэгийн Э.Төгөлдөр,  “Шилдэг хүүхэд”-ээр 19-р цэцэрлэгийн Э.Сувд, “Шилдэг багш”-аар 4-р цэцэрлэгийн багш н.Атарцэцэг нар шалгарав.Хамтран зохион байгуулсан Улаан загалмайн хороо тэмцээнд оролцож амжилт гаргасан дээрх цэцэрлэгүүдэд хүүхдэд зориулан гаргасан номын багцаар бэлэг барилаа.

 

ИРГЭН БҮР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт...
Орхон аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаах хэмжээнд хүрсэн тул Аймгийн ...
Дэлгэрэнгүй»
“Үгийн увдис” телевизийн танин мэдэхүйн нэвтрүүлгийн төгсгөлийн шатны уралдаан боллоо
Дэлгэрэнгүй»
АНГИ УДИРДСАН БАГШИЙН АЙМГИЙН 4-Р ЗӨВЛӨГӨӨН
АНГИ УДИРДСАН БАГШИЙН АЙМГИЙН 4-Р ЗӨВЛӨГӨӨН
Дэлгэрэнгүй»
Мэргэжлийн “Зөвлөх” зэрэгтэй багш нарын уулзалт боллоо
Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад 2018-2019 оны хичээлийн жилд мэргэжлийн “Зөвлөх” зэрэгтэй 19 багш ажиллаж байна. Энэ хичээлийн жилд ...
Дэлгэрэнгүй»
УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР /2018.11.30-ний өдрийн 18.00 - цагт зарлав./
Дэлгэрэнгүй»
Илүү>>