Боловсролын газар
“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээг зохион байгууллаа
2018-05-07 |

 

“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээг

зохион  байгууллаа

 

МУ-ын ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, өв соёлоо сурталчлан  таниулах ,түгээн дэлгэрүүлэх  зорилгоор  жил бүр зохион байгуулдаг  “Үндэсний бичиг үсгийн баяр -2018” арга хэмжээ 2018 оны 5 дугаар сарын 01-06 ны өдрүүдэд улсын хэмжээнд  зохион байгуулагдаж өнгөрлөө.Орхон аймагт  энэ арга хэмжээг БСУГ, аймгийн Номын төв, Орхон аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл  хамтран зохион байгуулж 2018 оны 05 дугаар сарын 04 ны өдөр хаалтаа хийсэн байна.  Хаалтын үйл ажиллагааны  үеэр :
1. “ Сайхан бичигтэн”
2. “Тэргүүний уншигч”
3. “Шилдэг бүтээл”
4. “Уран бичигч” уралдаан
5. Залуу багш нарын ур чадварын уралдаан 
6. Монгол хэлний анги нийтийн улсын анхдугаар олимпиадад амжилттай оролцсон иргэд, багш сурагчдад шагнал гардуулав.
Мөн аяны хүрээнд зохион байгуулагдсан бийрийн бичгийн сургалтад хамрагдаж бийрээр бичих анхан шатны арга техникийг эзэмшсэн багш нарт сертификат гардуулан өглөө. Сургалтад хамрагдсан багш нарын бүтээл, сайхан бичгийн уралдаанд оролцсон иргэд, сурагчдын бүтээл, монгол бичгээр бүтээл урлах уралдаанд ирүүлсэн бүтэлүүдээр үзэсгэлэн гаргаж үндэсний бичгийн гайхамшгийг иргэд олон нийтэд сурталчиллаа.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт...
Орхон аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаах хэмжээнд хүрсэн тул Аймгийн ...
Дэлгэрэнгүй»
“Үгийн увдис” телевизийн танин мэдэхүйн нэвтрүүлгийн төгсгөлийн шатны уралдаан боллоо
Дэлгэрэнгүй»
АНГИ УДИРДСАН БАГШИЙН АЙМГИЙН 4-Р ЗӨВЛӨГӨӨН
АНГИ УДИРДСАН БАГШИЙН АЙМГИЙН 4-Р ЗӨВЛӨГӨӨН
Дэлгэрэнгүй»
Мэргэжлийн “Зөвлөх” зэрэгтэй багш нарын уулзалт боллоо
Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад 2018-2019 оны хичээлийн жилд мэргэжлийн “Зөвлөх” зэрэгтэй 19 багш ажиллаж байна. Энэ хичээлийн жилд ...
Дэлгэрэнгүй»
УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР /2018.11.30-ний өдрийн 18.00 - цагт зарлав./
Дэлгэрэнгүй»
Илүү>>