Боловсролын газар
ЦАГААНЧУЛУУТ БАГИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ
2018-09-20 |

 

ЦАГААНЧУЛУУТ БАГИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ

Орхон аймгийн Цагаанчулуут багт шинээр баригдсан 300 хүүхдийн ортой 26 дугаар цэцэрлэг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны билэгт сайн өдөр нээлтийн үйл ажиллагаа хийлээ.Нээлтэд УИХ-ын гишүүн, эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Д.Дамба-Очир, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, аймгийн засаг даргын нийгмийн асуудал хариуцсан  орлогч А.Түвшинжаргал, аймгийн газрын  дэд бүтэц хариуцсан орлогч С.Батжаргал,. засаг даргын тамгын газрын  Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор. Хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал. Баян-Өндөр сумын засаг дарга С.Ганцог, Баян-Өндөр сумын ИТХ-ийн дарга Б.Баасансүрэн, БСУГ-ын дарга  Жаамаахүүгийн  Бат-Амгалан болон цэцэрлэгүүдийн эрхлэгч нар, албаны бусад хүмүүс урилгаар оролцов.Цэцэрлэггүй байсан Цагаанчулуут багт орон нутгийн 2,4 тэрбум /хоёр тэрбум дөрвөн зуун сая төгрөг/-ийн  хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтанд оруулснаар  42 иргэн ажлын байраар, Рашаант, Их залуу, Цагаанчулуут, Дэнж багийн 390 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах сайхан нөхцөл бүрдлээ.Цэцэрлэгтэй болгож өгсөн орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, барилгын компани, нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ах эгч нартаа талархалаа илэрхийлэн эцэг эхийн төлөөлөл үг хэлж,  бяцхан шавь нар ая дууны мэнд өргөн, зочид төлөөлөгчид дурсгалын мод тарив.

Урлан бүтээх тоглоом олонтой
Уйдах завгүй миний цэцэрлэг
Ухаарч сонсох үлгэр домогтой 
Уужимхан саруулхан миний цэцэрлэг
ээ.

26-р цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн ажил үйлс ийнхүү эхэллээ.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

“ХАМТДАА ХӨГЖЬЕ” БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЙЛАНТ ӨДӨР
2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Их залуу багийн 23 дугаар цэцэрлэг дээр “ХАМТДАА ХӨГЖЬЕ” бүсийн зөвлөгөөний тайлант өдөр болж өндөрлөлөө.Бүсийн ...
Дэлгэрэнгүй»
БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХИЙГ НӨХӨН ОЛГОХ ТУХАЙ
Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгоход БСШУ-ны сайдын 2008 оны 112-р тушаалыг баримтална. Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг хүчингүй болгосон, ...
Дэлгэрэнгүй»
“Үндэсний номын баяр 2018” аяны хаалтын ажиллагаа болж өнгөрлөө.
“Үндэсний номын баяр 2018” аяны хаалтын ажиллагаа 2018 оны 10 сарын 26-ны өдөр Номын төвийн уншлагын танхимд боллоо.
Дэлгэрэнгүй»
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2018 ОНЫ 10 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2018 ОНЫ 10 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
Дэлгэрэнгүй»
“Алтан навч-2018”
“Олон улсын багш нарын өдөр”-ийг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан навч-2018” яруу найргийн наадмыг 2018 ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>