Боловсролын газар
“Алтан навч-2018”
2018-09-28 |
 
 
 
 “Алтан навч-2018” яруу найргийн наадам боллоо

                                                                                                           

“Олон улсын багш нарын өдөр”-ийг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан навч-2018” яруу найргийн наадмыг  2018 оны 09 дүгээр сарын 25 ны өдөр  амжилттай зохион байгууллаа.

 Наадамд Орхон аймгийн  боловсролын бүх шатны байгууллагын нийт 26  багш ажилтан  оролцож өөрсдийн зохиож туурвисан  шүлэг яруу найргаас уншиж уралдан  ,МЗЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн  гишүүн, зохиолч яруу найрагчдынхаа зохиол бүтээлээс сонсож  үгийн урлагийн яруу тансгийг мэдэрсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

 Уралдааныг МЗЭ-ийн гишүүн , “Болор цом” наадмын дэд байрын шагналт яруу найрагч Х.Нямхишиг,  МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Д.Отгонбаяр,  МЗЭ-ийн гишүүн , Орхон аймгийн ЗДТГ-ын  хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлч , яруу найрагч Д.Цэнд-Аюуш  нар шүүн явууллаа. Уралдаан 3-н үе шаттай явагдаж  нийлбэр дүнгээр :

             I  байр-14 дүгээр сургуулийн багш Б.Одбаяр

             II байр -20 дугаар сургуулийн багш Э.Хишигсүрэн

             III байр -7 дугаар сургуулийн багш  Б.Даваасамбуу

              IV  байр -25дугаар цэцэрлэгийн багш Д.Мөнхцэцэг

             V байр -4 дүгээр сургуулийн багш Э.Цэцэнням  нар шалгарсан байна.

Уралдааны ивээн тэтгэгчээр "Тод өнгө" ХХК, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Болормаа, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Б.Төгсбаяр, МЗЭ-ийн гишүүн зохиолч Д.Пүрэв, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ганчимэг, яруу найрагч багш Д.Баяны гэр бүл зэрэг хүмүүс оролцож шүлэг яруу найраг унших, сонсох, бүтээх, туурвих сонирхолтой , авьяастай багш, боловсролын салбарын ажилтнуудаа дэмжиж, тэдэнд урам хайрлалаа.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

“ХАМТДАА ХӨГЖЬЕ” БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЙЛАНТ ӨДӨР
2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Их залуу багийн 23 дугаар цэцэрлэг дээр “ХАМТДАА ХӨГЖЬЕ” бүсийн зөвлөгөөний тайлант өдөр болж өндөрлөлөө.Бүсийн ...
Дэлгэрэнгүй»
БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХИЙГ НӨХӨН ОЛГОХ ТУХАЙ
Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгоход БСШУ-ны сайдын 2008 оны 112-р тушаалыг баримтална. Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг хүчингүй болгосон, ...
Дэлгэрэнгүй»
“Үндэсний номын баяр 2018” аяны хаалтын ажиллагаа болж өнгөрлөө.
“Үндэсний номын баяр 2018” аяны хаалтын ажиллагаа 2018 оны 10 сарын 26-ны өдөр Номын төвийн уншлагын танхимд боллоо.
Дэлгэрэнгүй»
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2018 ОНЫ 10 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2018 ОНЫ 10 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
Дэлгэрэнгүй»
“Алтан навч-2018”
“Олон улсын багш нарын өдөр”-ийг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан навч-2018” яруу найргийн наадмыг 2018 ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>