Боловсролын газар
“Гамшигт тэсвэртэй хот”
2019-04-24 |

“Дэлхийн зөн“ олон улсын байгууллагаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гамшигт тэсвэртэй Улаанбаатар төслийг хэрэгжүүлсний дүнд АНУ-ын гадаад улс орнуудад тусламж үзүүлэх санхүүжилтийг авч чадсан. Үүний үр дүнд “Гамшигт тэсвэртэй хот” төслийг Орхон аймагт хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ. Уг төсөл нь гамшигт тэсвэртэй хотыг бий болгох хөдөлгөөнийг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх, хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн түвшний гамшгийн менежментийг сайжруулах зорилгоор хэрэгжиж, Монгол улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, олон улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрт хувь нэмрээ оруулахад чиглэж байна. Тухайн төсөлд Боловсролын байгууллагаас 10-н сургагч багш Бэлэн бай модул сургалтанд хамрагдаж хувцас хэрэглэлээр хангагдлаа. Гамшигт тэсвэртэй хотууд төсөлд Орхон аймгийн төрийн 4 байгууллага, Баян-Өндөр сумын байгалийн гамшигт өртөмтгий 6 баг хамрагдах бөгөөд цаашид Монгол улсын 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

ЭЕШ-2019 д Орхон аймгаас 8 сурагч 800 оноо авч нийслэлийн дараа орлоо...
Улаанбаатар хотоос 67, Орхон аймгаас 8, Говь-Алтай аймгаас  5,  Өвөрхангай аймгаас...
Дэлгэрэнгүй»
"Бичиг үсгийн баяр-2019"
"Бичиг үсгийн баяр-2019"
Дэлгэрэнгүй»
2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах суралцагчийн бүртгэл зохион байгуулах тухай
2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2013 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл төрсөн ...
Дэлгэрэнгүй»
"Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа
Бүтээлч хүүхдүүдийн “Бизнесийн гараа” үзэсгэлэнгээс нийт 13.9 сая төгрөгийн худалдан авалт хийжээ
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2019 МЭДЭЭ
Орхон аймгийн Монгол хэл бичгийн шалгалтанд нийт 678 сурагч бүртгүүлсэнээс  54 сурагч ирээгүй ба шалтгалтын явцад зөрчил асуудал гараагүй амжилттай ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>