Боловсролын газар
ГАЗАР ЗҮЙН 25 ДУГААР ОЛИМПИАД ЭРДЭНЭТ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2019-04-29 |

ГАЗАР ЗҮЙН 25 ДУГААР ОЛИМПИАД

ЭРДЭНЭТ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 

       Газар зүйн улсын олимпиадыг 1995 оноос  эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд, энэ жил 25 дахь жилийн ойтойгоо золгож байна. 25 дахь удаагийн олимпиадыг байгаль эх дэлхий, хил хязгаар, түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний Тамгын газар ивээн тэтгэж, Боловсрол, соёл, урлагийн газар зохион байгууллаа. Одоогоос  21 жилийн тэртээ 1998 оны дэлгэр сайхан хаврын өдрүүдэд Газар зүйн  улсын 4 дүгээр олимпиадыг Орхон аймагт зохион байгуулж, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисоос эрдэм ухаанаараа шалгаран ирсэн шилдэг багш, сурагчид хуран цуглаж, оюун ухааны их наадам болж байсан түүхтэй.  Зууны манлай бүтээн байгуулалтын өлгий болсон  Орхон аймаг, Эрдэнэт хотын эрдмийн өргөөнөөс Газар зүйн улсын олимпиадад алдраа дуурсгасан олон багшсурагчид  бий. Тухайлбал: Ахмад багш  Ч.Цэвэл, О. Оюунгэрэл, Б.Оюунчимэг  1 дүгээр сургуулийн захирал  Б. Өлзийжаргал,5-р сургуулийн багш Г. Одгэрэл сурагч Д. ГанболдХ. ЭрдэнэцогтБ. Түвшинбаяр,                       М. Золзаяа, О. Дэлгэрдалай  нарыг  нэрлэхэд бахархалтай байна.  Газар зүйн олимпиадыг хоёр дахь удаагаа төрөлх хотод маань зохион байгуулж  байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. Байгаль эх дэлхий, хил хязгаар, түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг, түүнийг  хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд өөрсдийн сэтгэл оюунаа зориулан ажилладаг Орхон аймгийн ИТХ- ын төлөөлөгчид, Засаг дарга, түүний Тамгын газрын хамт олны сэтгэл, зүтгэлийн үр дүн мөн.   Энэ жилийн Газар зүйн улсын олимпиадын 3-ын даваанд аймаг, нийслэлээс шалгарсан 30 багш, 30 сурагч оролцсоноос:

Багш төрөлд:

1-р байр- А. СансартуяаХөвсгөл аймаг Эрдмийн далай сургууль

2-р байр-М. Баасанхүү-Сэлэнгэ аймаг 1-р сургууль

3-р байр-Г. Одгэрэл-Орхон аймаг 5-р сургууль

Сурагч төрөлд:

1-р байр-М. Түвшинжаргал-Хөвсгөл аймаг Эрдмийн далай сургууль

2-р байр-П. Оюундалай-Улаанбаатар 32-р сургууль

2-р байр-А. Жавхлантөгс-Улаанбаатар 11-р сургууль

3-р байр-П. Оргодол-Архангай аймаг Эрдэм ахлах сургууль

3-р байр-Э. Бат-Амгалан-Улаанбаатар Сант сургууль

3-р байр-Б. Пүрэвсүрэн-Орхон аймаг 1-р сургууль тус тус эзэлсэн байна.

 

    Байгаль эх дэлхий, хил хязгаар, түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг монгол түмний минь аз хийморь бадран мандтугай.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Цаг үеийн мэдээ
7 хоногийн мэдээ. 11. 04 – 08
Дэлгэрэнгүй»
"Зөвлөх" зэрэгтэй сургалтын менежерүүдийн “ СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АЖИЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ”
Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж буй "Зөвлөх" зэрэгтэй сургалтын менежерүүдийн “ СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АЖИЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ” ...
Дэлгэрэнгүй»
"ROBOT CHALLENGE ERDENET"
“Монголын робот сонирхогчдын холбоо”-ноос санаачлан зохион байгуулж буй ROBOT CHALLENGE ERDENET тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Дэлгэрэнгүй»
"Өсвөрийн циркчдийн улсын IV их наадам"
Монголын "Өсвөрийн циркчдийн улсын IV их наадам" 10 дугаар сарын 26,27-ны Орхон аймгийн Хангарьд спорт ордонд зохион байгуулагдлаа
Дэлгэрэнгүй»
“Уран эгшиг”
Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит болгон 4-р сургуулийн дэргэдэх хөгжмийн сургуулиас зохион байгуулж  ирсэн “Уран эгшиг” өсвөрийн хөгжимчдийн ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>