Боловсролын газар
"Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа
2019-05-06 |

"Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар сурагчдын бүтээлийг үнэлэх, хүүхдийг багаас нь хэрэглэгч бус үйлдвэрлэгч болох хандлагыг төлөвшүүлэх зорилгоор бүтээлч хүүхдүүдийн “Бизнесийн гараа” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн 244 хүүхдийн гар урлал, уран зураг, цаасан болон эсгий урлал, хайчилбар, шүр модон урлал,  бусад бүтээлийг нийт 13.9 сая төгрөгөөр худалдан авч. аймгийн бэлэг дурсгалын багцад төвлөрүүллээ. Тус арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд, сурагчид хийж урласан бүтээлдээ зарцуулсан оюун  ухаан, цаг зав, материалын үнэ өртгөө шингээж, худалдаа хийж, бизнесийн анхны гараагаа эхлүүлэн, өөр өөрсдийн нэр дээр “Саятан” хадгаламжтай болж байна. Багш сурагчдад урам хайрлан дэмжиж ажилладаг таны ажилд амжилт,сайн сайхныг хүсэж хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
С.Бүрэнцэцэг(зочин)
үнэхээр хүүхдийн сурч бүтээх чадварыг өрнүүлсэн сайхан ажил болсон. бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэсэн сайхан зүйр үг толгойд буулаа. Та бүхэндээ илүү их амжилт. Хүүхдийн төлөөх ажил үйлс улам бадрах болтугай.
Огноо:2019.05.20

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

ЭЕШ-2019 д Орхон аймгаас 8 сурагч 800 оноо авч нийслэлийн дараа орлоо...
Улаанбаатар хотоос 67, Орхон аймгаас 8, Говь-Алтай аймгаас  5,  Өвөрхангай аймгаас...
Дэлгэрэнгүй»
"Бичиг үсгийн баяр-2019"
"Бичиг үсгийн баяр-2019"
Дэлгэрэнгүй»
2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах суралцагчийн бүртгэл зохион байгуулах тухай
2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2013 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл төрсөн ...
Дэлгэрэнгүй»
"Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа
Бүтээлч хүүхдүүдийн “Бизнесийн гараа” үзэсгэлэнгээс нийт 13.9 сая төгрөгийн худалдан авалт хийжээ
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2019 МЭДЭЭ
Орхон аймгийн Монгол хэл бичгийн шалгалтанд нийт 678 сурагч бүртгүүлсэнээс  54 сурагч ирээгүй ба шалтгалтын явцад зөрчил асуудал гараагүй амжилттай ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>