Боловсролын газар
БСУГ-ын  2019 оны  12 дугаар сарын I долоо хоногийн мэдээ
2019-12-06 |

БСУГ-ын  2019 оны  12 дугаар сарын I долоо хоногийн мэдээ

1.  “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөр нь шинэ тутам агуулгатай тул БСШУЯ-наас 2019-2020 оны хичээлийн жилд  хичээл зохион байгуулж буй  бага, дунд, ахлах ангийн багш нарыг давтан бэлтгэх зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулж байгаа бөгөөд 3 дахь шатны сургалтыг 2019 оны 12 сарын 02-04-ний өдрүүдэд  3 хоногийн хугацаатай зохион явууллаа. Сургалтыг БСШУЯ-ны мэргэжилтэн Ц. Чимэдлхам, сургагч багш    Б. Уранцэцэг нар зохион явуулсан ба сургалтад Орхон, Сэлэнгэ, Архангай, Булган, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн  ЕБ-ын дунд сургууль, МСҮТ-д  иргэний ёс зүйн боловсрол хичээлийг  орж буй  нийт 120 багш хамрагдлаа.

  2. БСУГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудаар зөвлөн туслах, багш нарт арга зүйн зөвлөгөө өгөх ажлаар 1, 15, 13, 5, Жаргалантын сургуулиудаар явж байна.  Энэхүү ажил 11.15-12.11-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

3. БСУГ-ын дэргэдэх мэргэжлийн “Зөвлөх зэрэгтэй багш нарын зөвлөл”-ийн 4 багийн багш нар XII/10-12-ны өдрүүдэд 17,20,15,7-р сургуулиудад зөвлөн туслах ажил хийхээр ажлын төлөвлөгөө гаргалаа.

4. ЕБС-иудын бүх 5-р ангиудаас монгол хэлний хичээлээр цээж бичгийн шалгалтыг авч, дүнг нэгтгэж байна.

5. Багш нарын мэргэжлийн чадвар, онол арга зүйн хөгжлийг дэмжих, хамтран туршлага солилцох, судлагдахуунд суурилж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх “Байгалийн ухааны залуу багш-2020” онол, арга зүйн уралдаан 1-5, 6-10 жилийн гэсэн 2 ангиллаар зохион байгуулагдлаа.

 

 6.9-р ангиудаас  монгол хэлний улсын масс олимпиадын I давааны шалгалт авч , дүнг нэгтгэн анализ хийж байна.

 7.Сургууль, цэцэрлэгүүдийн 2019 онд авсан сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгслэлийн

             судалгаа авч нэгтгэж байна.

 8. Бодлогын баримт бичгүүдийн оны эцсийн тайлан мэдээг гаргаж байна. .          

 9. “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын сайжруулсан хөтөлбөр”-ийн сургалтыг Орхон аймагт 2019 оны 8 дугаар сарын 20-23-ны хооронд 4 өдөр зохион байгуулж 403 багш, арга зүйч, эрхлэгч нарыг хамруулсан.СӨБ-д  сайжруулсан   хөтөлбөрийн хэрэгжилт, гарч буй өөрчлөлт,  сургалт үйл ажиллагаа, хөтөлбөр төлөвлөгөөний боловсруулалтын чанар, үр дүнг тодруулах зорилгоор “зөвлөн туслах ажлыг хийж байна.Өдөрт 3-5 багшийн хичээлд суух, сургалтын булан төвүүдийн баяжилт, сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээ хангамж, хүүхдийн хөгжилд гарч буй ахиц амжилт, явцын болон хүрэх үр дүнгийн үнэлгээ зэрэгт арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.Нийт 25 багшийн хичээлд сууж сургалтын явц, хичээлийн бэлтгэл, багшийн ур чадвар, үйл ажиллагааны боловсруулалт зэрэгт үнэлгээ хийж, зөвлөн тусаллаа. Мөн туслах багш нараас хүүхдэд эзэмшүүлж буй дадал хэвшил, тогооч нарын тухайн долоо хоногт хүүхдийн хоолны норм норматив, хоолны меню, илчлэг, аматалгаа хоолны дээж авалтын устгал хийсэн байдал зэрэгт  хяналт хийлээ. Өвөлжилтийн байдлаас харахад Унага цэцэрлэг маш хүйтэн -80 -170 хэмийн хүйтэн байгаагаас шалтгаалан хүүхэд, багш нар маш их даарсан, хүүхдийн тоо буурсан, зутруу байлаа. Харин 23 дугаар цэцэрлэг маш халуун +280-+320 хэмтэй байна.

     

     

Унага цэцэрлэгийн температур            23-р цэцэрлэгийн температур

 

 10. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах нөхцөлийг сайжруулах зорилгоор хандивын аян зохион байгуулав.Энэхүү аянаар хувийн хэвшлийн цэцэрлэгүүдээс Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг “Найдвар”, Хүүхэд хөгжлийн төвийн 34 хүүхдэд сургалтын хэрэглэгдэхүүн, хувцас, тоглоом наадгайгаар , 19, 21, 2-р цэцэрлэгүүд Хүрэн булаг баг, Зэст баг, Говил багт амьдардаг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 3 хүүхдийн эмчилгээний болон бусад зардалд 980.0 мян.төгрөгийн, 20, 23, 2,  дугаар цэцэрлэгүүд цэцэрлэгийнхээ хөгжлийн бэрхшээлтэй 3 хүүхдэд 655,0 мян.төгрөгийн буцалтгүй тусламжийг олгох ажлыг хийлээ.

   

 

                                  

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>