Боловсролын газар
“МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?” СУРГАЛТЫГ ОРХОН АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛАН 2 ӨДРИЙН ТУРШ ЗОХ
2019-12-16 |

“МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?” СУРГАЛТЫГ ОРХОН АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛАН 2 ӨДРИЙН ТУРШ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачилгаар төгсөх ангийн сурагчдад зориулан зохион байгуулдаг “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сургалтыг Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан 2 өдрийн турш зохион байгууллаа.Уг сургалт нь манай аймагт 7 дахь жилдээ зохион байгуулагдаж хэвшсэн, энэ хугацаанд 9000 гаруй сурагч хамрагдаж, их дээд сургуулиа болон мэргэжлээ зөв сонгох тал дээр мэргэжлийн байгууллагын мэргэжлийн багшийн үнэтэй зөвлөгөөг авдаг юм. Энэ жилийн 12 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд болсон уг сургалтад төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12-р ангийн 960 гаруй сурагч хамрагдлаа. Лекцийг Удирдлагын академийн хүний нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор М.Баянмөнх удирдан явууллаа. 7 дахь жилдээ уламжлал болгон явагдаж буй тус сургалтын нээлтэд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал,Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Жаргалант сумын Засаг дарга Ж.Зоригтбаатар, БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан болоод албаны хүмүүс оролцлоо.

Сургалтын үеэр их дээд сургуульд элсэгчдэд зориулан эмхэтгэсэн “Шинэ алхам -2020” номыг төгсөх ангийн сурагчдад гардууллаа.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

2019 оны 12 сарын 29-ний өдрийн А/906 дугаар захирамж, "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох
Аймгийн Засаг даргын "Үйл ажиллагааг түр зогсоох тухай"  2019 оны 12 сарын 29-ний өдрийн А/906 дугаар захирамж, "Сургуулийн өмнөх боловсролын ...
Дэлгэрэнгүй»
23-р цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ.
23-р цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ. 4-н сарын хугацаанд түргэн шуурхай барьсан "Шинжүү" ХХК-ны хамт олонд талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй»
ОРХОН АЙМГИЙН  ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД, БСУГ-ЫН СУДЛАГДАХУУН ХАРИУЦСАН  МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД “ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ДААЛГ
Орхон аймгийн  ЕБС-ийн сургалтын менежерүүд, БСУГ-ын судлагдахуун хариуцсан  мэргэжилтнүүдийн дунд БҮТ, БСУГ хамтран 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
Шилтэг илтгэл шалгаруулах аймгийн уралдааны I шатыг...
Дэлгэрэнгүй»
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 20-ны ѳдѳр хүртэл түр зогсоохоор боллоо.
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 20-ны ѳдѳр хүртэл түр зогсоохоор боллоо.
Дэлгэрэнгүй»
Илүү>>