Боловсролын газар
“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН ХАМГААЛАХ МЭДЛЭГ ОЛГОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭГ
2019-12-16 |

“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН ХАМГААЛАХ МЭДЛЭГ ОЛГОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭГДЛЭЭ

БСШУСЯ, НБГ, Монголын эмэгтэйчүүд сан /МОНЭС/ ТББ -тай хамтран “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих” төслийг хэрэгжүүлэх санамж бичгийг 2017 онд баталж , санамж бичгийг хэрэгжүүлэх төсөл санаачлан 2019 оны 10 дугаар сард бүх аймаг дүүргийн БСУГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн, цэцэрлэгийн арга зүйч, ХГБХГ-ын мэргэжилтнүүдэд “Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан хамгаалах мэдлэг олгох” сургалт зохион байгуулж үндэсний сургагч багшаар бэлтгэсэн.Манай аймгаас энэхүү сургалтад хамрагдсан 4 багш 11 сард 39 цэцэрлэгийн багш, эрхлэгч арга зүйч нарт II шатны сургалтыг зохион байгуулсан.Орон нутгийн сургагч багш нар нэгж байгууллага дээрээ сургалт зохион байгуулахад 913 багш, ажиллагсад, 3825 эцэг эх, асран хамгаалагч, 2 настай 166 хүүхэд, 3 настай 518 хүүхэд, 4 настай 1636 хүүхэд, 5 настай 1995 хүүхэд хамрагдсан байна.

Орон нутагт явуулсан сургалтын чанар, үр дүнг тодорхойлох, эцэг эх, хүүхэд, багш нарт гарсан эерэг өөрчлөлтийг тандах, судлах зорилгоор БСШУСЯ, НБГ-аас бэлтгэгдсэн үндэсний сургагч багш нар 12 сарын 12-ны өдөр манай аймгийн төрийн болон хувийн хэвшлийн 5 цэцэрлэгийг сонгон мониторинг үнэлгээ хийв.12 сарын 13-ны өдөр Япон улсын багш нар сургалтадаа өргөнөөр хэрэглэдэг Камишиба театр хийх аргыг энэхүү багш нараар заалгаж авлаа.Сургагч багш нар үнэлгээ хийх явцдаа уламжлалт аргаас татгалзаж сургалтыг дадлага, тоглоом хэлбэрээр сонирхол төрүүлэхүйцээр заах, хүчирхийллээс өөрийгөө хамгаалах аюулгүйн 3 дүрмийг баримтлан ажиллахад анхаарах зарим асуудлуудаар анги удирдсан багш нарт зөвлөгөө өгч ажиллалаа.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

2019 оны 12 сарын 29-ний өдрийн А/906 дугаар захирамж, "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох
Аймгийн Засаг даргын "Үйл ажиллагааг түр зогсоох тухай"  2019 оны 12 сарын 29-ний өдрийн А/906 дугаар захирамж, "Сургуулийн өмнөх боловсролын ...
Дэлгэрэнгүй»
23-р цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ.
23-р цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ. 4-н сарын хугацаанд түргэн шуурхай барьсан "Шинжүү" ХХК-ны хамт олонд талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй»
ОРХОН АЙМГИЙН  ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД, БСУГ-ЫН СУДЛАГДАХУУН ХАРИУЦСАН  МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД “ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ДААЛГ
Орхон аймгийн  ЕБС-ийн сургалтын менежерүүд, БСУГ-ын судлагдахуун хариуцсан  мэргэжилтнүүдийн дунд БҮТ, БСУГ хамтран 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
Шилтэг илтгэл шалгаруулах аймгийн уралдааны I шатыг...
Дэлгэрэнгүй»
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 20-ны ѳдѳр хүртэл түр зогсоохоор боллоо.
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 20-ны ѳдѳр хүртэл түр зогсоохоор боллоо.
Дэлгэрэнгүй»
Илүү>>