Боловсролын газар
ОРХОН АЙМГИЙН  ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД, БСУГ-ЫН СУДЛАГДАХУУН ХАРИУЦСАН  МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД “ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ДААЛГ
2020-01-14 |

ОРХОН АЙМГИЙН  ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД, БСУГ-ЫН СУДЛАГДАХУУН ХАРИУЦСАН  МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД “ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ДААЛГАВАР  БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Орхон аймгийн  ЕБС-ийн сургалтын менежерүүд, БСУГ-ын судлагдахуун хариуцсан  мэргэжилтнүүдийн дунд БҮТ, БСУГ хамтран 2020 оны 01 дүгээр сарын 10-аас 11-ны өдрүүдэд “Хөтөлбөрт суурилсан даалгавар  боловсруулах арга зүй” сургалтыг лаборатори 8-р сургуулийн урлагийн зааланд зохион байгууллаа. Уг сургалтанд төрийн ба төрийн бус өмчийн 24 сургуулиудын бага , дунд, ахлах ангиудын 51 сургалтын менежер, БСУГ-ын судлагдахуун хариуцсан 9 мэргэжилтэн нийт 60 хүн суухаас ирц 93,3 %-тай буюу 56 хүн оролцлоо.  Сургалтыг БҮТ-ийн хэлтсийн дарга н.Гантуяа, ахлах мэргэжилтэн н.Болдсайхан, БХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан н.Мөнхбат нар зохион байгууллаа.  Сургалт нь онол, дадлага, тайлбарлах, бие даан хийх зэрэг олон аргуудыг ашигласан хэлбэрээр явагдлаа. Сайжруулсан хөтөлбөрт суурилан  даалгаврын блюпринтийг  боловсруулах, блюпринтэд тохируулан даалгавраа хэрхэн боловсруулах, даалгавартаа хэрхэн хяналт шинжилгээ үнэлгээ хийх, аргачлалаа яаж боловсруулах, оролцогч бүр зөөврийн компьютэр дээр ажиллаж шалгалтын  дүнд анализ хийх, үр дүнг тооцоолох дадлага хийсэн зэрэг шаталсан, дараалал сайтай үр өгөөжтэй  сургалт болсон. Энэхүү сургалтын бүх материалыг оролцогч бүрд өгч, сургууль дээрээ багш нартаа зохион байгуулахаар боллоо.

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

2019 оны 12 сарын 29-ний өдрийн А/906 дугаар захирамж, "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох
Аймгийн Засаг даргын "Үйл ажиллагааг түр зогсоох тухай"  2019 оны 12 сарын 29-ний өдрийн А/906 дугаар захирамж, "Сургуулийн өмнөх боловсролын ...
Дэлгэрэнгүй»
23-р цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ.
23-р цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ. 4-н сарын хугацаанд түргэн шуурхай барьсан "Шинжүү" ХХК-ны хамт олонд талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй»
ОРХОН АЙМГИЙН  ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД, БСУГ-ЫН СУДЛАГДАХУУН ХАРИУЦСАН  МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД “ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ДААЛГ
Орхон аймгийн  ЕБС-ийн сургалтын менежерүүд, БСУГ-ын судлагдахуун хариуцсан  мэргэжилтнүүдийн дунд БҮТ, БСУГ хамтран 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
Шилтэг илтгэл шалгаруулах аймгийн уралдааны I шатыг...
Дэлгэрэнгүй»
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 20-ны ѳдѳр хүртэл түр зогсоохоор боллоо.
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 20-ны ѳдѳр хүртэл түр зогсоохоор боллоо.
Дэлгэрэнгүй»
Илүү>>