Боловсролын газар
2019 оны 12 сарын 29-ний өдрийн А/906 дугаар захирамж, "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох
2020-01-21 |
  • Аймгийн Засаг даргын "Үйл ажиллагааг түр зогсоох тухай"  2019 оны 12 сарын 29-ний өдрийн А/906 дугаар захирамж, "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай"  2020 оны 01 сарын 09-ний өдрийн А/03 дугаар захирамжийн дагуу төрийн  болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд бүх ажиллагсадаа амраасан. Төрийн өмчийн цэцэрлэгүүд багш, ажиллагсадыг  богиносгосон 5-6 цагаар ажиллуулсан. Энэ хугацаанд  2-3 цагт  мэргэжлийн  байгууллагуудтай  хамтран /НТБ, УЗХ, ОБГ / сургалт  мэдээлэл  өгах, сургалтын  орчиноо сайжруулах, сургалтын  хэрэглэгдэхүүн  хийх,  ариун цэвэр халдвар хамгааллын дэглэмийг сахиж, цэвэрлэгээ үйлчилгээ хийх, гудас хөнжлийг салхилуулах, хивс дрож угаах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

7, 18, 23 дугаар цэцэрлэгүүдийн өргөтгөлийн барилга ашиглалтад орох тул багш, ажиллагсадынхаа хүчээр барилга засвараас үүдэлтэй шавар будаг арилгах, цэвэрлэгээ үйлчилгээ хийх, шилжүүлэн нүүлгэх ажил хийгдсэн тул энэ хугацаанд ажилласан байна.

2019 оны 12-р сарын 23-ны өдрөөс эхлэн 0-5 хүртлэх насны хүүхэдтэй болон ханиад хүрсэн хүүхдээ асрах  чөлөөнд  111 багш, ажилтан хамрагдаж, 19 ажилтан ханиад хүрсэний улмаас 5-7 хоногийн чөлөө авч гэрээр эмчилгээ хийлгэж, 5 багш, ажилтан эмнэлэгт хэвтсэн байна.

Багш нарыг амраасан хоногийг тооцвол: 2 хоног амраасан 18-р цэцэрлэг, 3 хоног амраасан 9, 11, 17, Унага цэцэрлэгүүд, 4 хоног амраасан 6, 22, 23, 24, Эрх бүжинхэн цэцэрлэгүүд, 5 хоног амраасан 4, 5, 8, 15, 20, Бялзуухай, Дэгдээхэй цэцэрлэгүүд, 6 хоног амраасан 1, 2 -р цэцэрлэгүүд, 7 хоног амраасан 16, 19, 21, Одод, Оюу цэцэрлэгүүд, 8 хоног амраасан 3, 7 дугаар цэцэрлэгүүд, 9 хоног амраасан 10 дугаар цэцэрлэг, 10 хоног амраасан 26 дугаар цэцэрлэг, 14 хоног амраасан хувийн хэвшлийн цэцэрлэгүүд тус тус байна.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
Томуу томуу төст өвчний тархалтын хувь буурсан үзүүлэлттэй хэдий ч...
Томуу томуу төст өвчний тархалтын хувь буурсан үзүүлэлттэй хэдий ч амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэгсдийн тоо их байна. Үүнтэй холбоотой БСУГ-ын дарга ...
Дэлгэрэнгүй»
“ЭЕШ-БАЙГАЛИЙН УХААН-2020”
01 дүгээр сарын 22-ны өдөр байгалийн ухааны багш нарын хамтын үйл ажиллагааг нэгтгэн, сонгон судлах  хичээл заадаг багшид дэмжлэг үзүүлэх, ЭЕШ-д сурагч ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>