Боловсролын газар
Томуу томуу төст өвчний тархалтын хувь буурсан үзүүлэлттэй хэдий ч...
2020-01-23 |

Орхон аймгийн Засаг даргын "Үйл ажиллагааг түр зогсоох тухай" 2019 оны 12 сарын 29-ний өдрийн А/906 дугаар захирамж, "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай" 2020 оны 01 сарын 09-ний өдрийн А/03 дугаар захирамжийн дагуу төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байсан. Энэхүү түр хугацааны зогсолт 2020 оны 1 сарын 20-оос эхлэн тавигдаж ЕБС, СӨББ-ууд сургалтын хэвийн үйл ажиллагаандаа орлоо.Томуу томуу төст өвчний тархалтын хувь буурсан үзүүлэлттэй хэдий ч амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэгсдийн тоо их байна. Үүнтэй холбоотой БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан, СӨБ хариуцсан мэргэжилтэн Л.Тайвантуул нар Говил багийн 2, Эрх бүжинхэн цэцэрлэг, 2 дугаар сургууль, Баянцагаан багийн 24 дүгээр цэцэрлэгүүд дээр ажиллалаа. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө нэмэгдсэнтэй холбоотой хүүхдийн хоол тэжээлийн илчлэг байдал хэрхэн хангагдаж буй, өдөрт идэх хоол хүнс нь биеийн дархлааг сайжруулах илчлэг, амин дэм бүхий хоол хүнсээр хангаж байгаа байдал, сургуулийн үдийн цайны газарт хийж буй хоол хүнсний цэсэд хяналт тавилаа. Мөн цэцэрлэг, сургуулийн анги бүлгүүдийн хүүхдийн ·өвчлөл, томуу томуу төст өвчний үед хийгдэж буй мэдээ, мэдээллүүд, багш, ажиллагсад болон хүүхдүүдийг “Маск аян”-нд нэгдэж, маск тогтмол хэрэглэх талаар чиглэл өгч ажиллалаа.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>