Боловсролын газар
Нийгмийн ухаан, газар зүйн багш нарын товч танилцуулга:
2013-01-07 |

Нийгмийн ухаан, газар зүйн багш нарын товч танилцуулга:

2011-2012  оны хичээлийн жилд  86 багш,  үүнээс эрэгтэй  – 24 , эмэгтэй -  62 багш  түүх, нийгмийн ухаан , газар зүйн боловсролын  үйлчилгээ явуулсан.

Мэргэжлийн болон боловсролын зэргийн үзүүлэлт:

Докторант - 2 , магистр – 19,  Зөвлөх багш - 2 ,  Тэргүүлэх -32 , Заах аргач -24  Нийт багш нарын  67,4 %  мэргэжлийн зэрэгтэй байна.

2011-2012 оны хичээлийн жилд “ Сурагчдын оролцоог нэмэгдүүлэх замаар нэгж хичээлийн чанарт ахиц гаргах “ зорилтын хүрээнд багшийн арга зүйг сайжруулахын тулд  “Үзүүлэх хичээл ” , “Судалгаат хичээл” явуулж  давхардсан тоогоор 226 багш хамрагдан , харилцан туршлага солилцжээ. Зарим томоохон арга хэмжээний  оролцоог дурьдвал:

·         Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг шинээр мэтгэлцэгчдийн дунд зохион байгуулж “Залуу багш нарын мэтгэлцээн”-д 30 багш , сурагчдын мэтгэлцээнд  200  гаруй  сурагч мэтгэлцэх арга зүйд суралцсан ба ,” Power point  илтгэлийн уралдаанд 100 сурагч хамрагдаж , аваргаа шалгаруулсан.

 

·         Спортын арга хэмжээнд нийт багш нарын 95% хамрагдаж “Наран” цогцолбор сургуулийн багш нарын баг 2 дах удаагаа тэргүүллээ.

 

·         Аймаг  , бүс, улсын бага болон төрөлжсөн олимпиадад давхардсан тоогоор  352 багш, суралцагч амжилттай оролцож , Булган , Хөвсгөл аймагт явагдсан түүх, нийгмийн ухааны хичээлийн бүсийн  олимдиадад анх удаа оролцож,  1 алт , 2 мөнгө , 3 хүрэл медаль хүртэж сайхан амжилт гаргасан.

 

·         Мэргэжлийн багш нарт зориулсан www.uzee_bts.miniih.com блогоор мэдээллийг шуурхай байдлыг ханган харилцан суралцаж байна. 

2012-2013 оны хичээлийн жилд: Багшийн заах арга зүй  болон ЗАН , мэргэжлийн багш нарын  багаар ажиллах арга зүйд чанарын өөрчлөлт  гаргах зорилго тавьж хэрэгжүүлнэ.

Тус хичээлийн жилийн нэгдсэн арга хэмжээнд манай хамт олон амжилттай оролцож , сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд  Цайхун-Гэгээ сургуулийн багш Я.Нямаа 2-р байр , Ур чадварын уралдаанд 14-р сургуулийн нийгмийн ухааны багш О.Эрдэнэболд тэргүүлж, улсын уралдаанд оролцлоо.

         Багш солилцоо” арга хэмжээ  батлагдсан  хөтөлбөрийн дагуу  зохион байгуулагдаж ,  төрийн өмчийн  9 сургуулийн 28  багш хамрагдлаа. Үүнд: “ Баян-Өндөр” цогцолбор сургуулиас С. Гантөмөр  / газар зүй/ , Г.Тунгалаг , Ж.Хажидмаа , М.Чинзориг , Б.Алтантуяа, Э.Мөнхцэцэг, Г.Энхзаяа , Б.Эрдэнэцэцэг / түүх, нийгмийн ухаан/ , “Наран ” цогцолбор сургуулиас  Б.Алтансүх, М.Гантулга / газар зүй/ , Т.Сосорбурам , Х.Бямбацэцэг , С.Цогзолмаа / түүх, нийгмийн ухаан/ ,” Орхон” цогцолбор  сургуулиас  Г.Одгэрэл /газар зүй /  С.Оюунцэцэг , Б.Удвал , Б.Ариун-Эрдэнэ / түүх, нийгмийн ухаан/ “Эрдэнэт”цогцолбор сургуулиас Х.Алтанцэцэг /газар зүй / , Ж.Отгонжаргал, С.Эрдэнэцэцэг  /түүх, нийгмийн ухаан/ , БУГС-тай 14-р сургуулиас Б.Бат-Оргил , О.Эрдэнэболд , Д.Дүүсэм / түүх, нийгмийн ухаан/ , 2-р сургуулиас Д.Саранчимэг / газар зүй/ , 8-р сургуулиас  Ч.Отгонбаатар / газар зүй/ , Э.Түмэнцэцэг / түүх, нийгмийн ухаан /,  17-р сургуулиас Б.Батжаргал / түүх, нийгмийн ухаан/ , 18-р сургуулиас  Б.Түвшинбаяр /газар зүй/  нар  багш солилцоонд хамрагдснаар аймагтаа анхдагчид  боллоо.

“Багш солилцоо” арга хэмжээний  явцад  БСГ-аас хяналт хийж ажилласан бөгөөд “Дүгнэх ярилцлага  зохион байгуулж  алдаа , оноогоо ярилцан үзэл бодлоо уралдууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд:

·         Ажиллах  хугацаанд  520 орчим  цагийн  хичээл зааж,  28 цагийн  Үзүүлэх хичээл  зохион байгуулсан.

·         Мэргэжлийн болон мэргэжлийн бус  багш нарын  60 гаруй цагийн хичээлд сууж, туршлага судлав.

·         Жижүүр багш хийх, анги удирдах, хурал зөвлөгөөнд  оролцох зэрэг   нэмэлт ажлуудад оролцсон  байна.

                           Мэргэжилтэн Б.Өлзийжаргал

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Бялдрын туршиц сорил явагдлаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын даргын 2019 оны А/177 дугаар тушаалаар бие бялдрын туршиц сорилыг Орхон аймгийн ЕБС-ийн ...
Дэлгэрэнгүй»
ОРОС ХЭЛНИЙ БҮСИЙН ОЛИМПИАД
Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд 2019 оны 11 сарын 15-17-ны өдрүүдэд манай аймагт ...
Дэлгэрэнгүй»
“Мэргэжлийн аварга” багш нар гадаадад туршлага судлав
Орхон аймгийн ЗДТГ, НБХ-ээс санаачлан 2017 оноос эхлэн "Багш" дэд хөтөлбөрийн хүрээнд "Мэргэжлийн аварга" багш нарыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы ...
Дэлгэрэнгүй»
Цаг үеийн мэдээ
7 хоногийн мэдээ. 11. 04 – 08
Дэлгэрэнгүй»
"Зөвлөх" зэрэгтэй сургалтын менежерүүдийн “ СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АЖИЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ”
Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж буй "Зөвлөх" зэрэгтэй сургалтын менежерүүдийн “ СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АЖИЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ” ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>