Боловсролын газар
ЧИХНИЙ ЧИМЭГ БОЛСОН АЯЛГУУ САЙХАН МОНГОЛ ХЭЛ
2017-01-27 |

ЧИХНИЙ ЧИМЭГ БОЛСОН АЯЛГУУ САЙХАН

                                               МОНГОЛ ХЭЛ

 

Хүүхдийн хүсэл тэмүүлэл, гэгээн мөрөөдөл дүүрсэн, инээд баяр, жаргал цалгисан амьдралын их сургууль хэмээх аз жаргалын 20 ордонд үндэсний хэл, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэхээр МОНГОЛ ХЭЛ, БИЧИГ, УРАН ЗОХИОЛЫН 80 гаруй багш ажиллаж байна. Монгол хэл, уран зохиолын үе үеийн багш нар сурагчдад ярианы болон бичгийн соёл эзэмшүүлж, эх хэлний боловсролоо нийгмийн харилцааны янз бүрийн орчинд бүтээлчээр хэрэглэж чаддаг цогц  чадамж бүхий иргэн төлөвшүүлэх, эх хэлнийхээ баялаг сайхныг мэдэрч, эх хэлээрээ бахархах, түүнийг хамгаалах хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлтэй хойч үеэ бэлтгэхийн төлөө бүхий л хүч, оюун мэдлэгээ дайчлан ажилласаар ирсэн.

            Амьдрал бол уртын урт уралдааны зам. Энэ уралдааны замын эхэнд хүүхдүүд маань  гарааныхаа  зурхай дээр  эгнэн зогсжээ. Бүгд л өнгөлж түрүүлэхийн тэмүүлэл, өөдөлж дэвжихийн мөрөөдөлтэй гэгээхэн ертөнц юм.  Ийм л оргилсон хүсэлтэй ариун цайлган шавь нараа  эх хэл, соёл, түүхээрээ бахархсан, монголоо гэсэн чин сэтгэлтэй, бүтээлч, оюунлаг  сайн хүн болгохын төлөө эх хэл, бичгийн багш нар хичээнгүйлэн  ажиллаж байна.

1974 онд Говил хороололд анхны 8 жилийн сургууль байгуулагдаж, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа эхэлснээр  Эрдэнэт  хотын  боловсролын түүхийн алтан хуудас нээгдсэн ба монгол хэл, уран зохиолын багшаар Д. Цэнд- Аюуш ажилласан түүхтэй.

Нам, эвлэлийн даалгавраар олон сайхан залуучууд эх орны дөрвөн зүг, найман зовхисоос илгээлт, томилолт өвөртлөн ирж, шинэ залуу хотыг анх байгуулж байсан цаг саяхан мэт боловч Эрдэнэт хот маань  монгол улсынхаа хөгжлийг тэргүүлж,  дэлхийд нэртэй томоохон хот болон өргөжиж, боловсролын салбар маань байгуулагдсан үеэсээ үйл ажиллагаагаараа улсад тэргүүлж байна.

Улсын олимпиадад амжилттай оролцсон багш  Л. Элбэгзаяа, Ц. Батзаяа, М. Мөнхзул, Л. Атарцэцэг, М. Мөнхзул, Д. Баттулга, Б. Нямсүрэн, Х. Баасанбаяр, Д.Батзул, О.Бямбасүрэн

10- р ангийн хувь сурагч болон анги хамт олноор нь улсад  амжилттай оролцуулсан  багш  Х. Цэндсүрэн, Л. Дондол, Б.Сувдаа, Д. Золбоо, А. Сэлэнгэбаатар,   А.Дугармаа ,  М.Мөнхзул, Ё. Наранцацралт, О.Сүглэгмаа, Д. Аюушжав, А. Долгорсүрэн, Д. Аюушжав, Б.Мөнгөншагай, Д. Бат- Өлзий, Д. Соёлмаа, О. Ариунтуяа, Ч. Бурмаа, Т. Дээшин, Э.Баярсайхан

Мэргэжлийн аварга багш болсон  А. СэлэнгэбаатарА. ДугармааШ. ОдонтунгалагМ. МөнхзулЛ. Атарцэцэг, Д. Аюушжав, Д. БаттулгаД.АдъяаБ. НямсүрэнД. Бат- Өлзий, Х. Баасанбаяр, А. Долгорсүрэн, Б.Буянжаргал, О.Бямбасүрэн

 “Шилдэг илтгэл, ур чадварын уралдаанд шалгарсан багш  Г. Оюунбилэг, Д.Чулаан,  Ш. Одонтунгалаг, Д. Аюушжав, Я. Лхагвасүрэн, Д. Адъяа, А. Долгорсүрэн, Б. Цээбямба, Д. Баттулга, Х. БаасанбаярБ. Нямсүрэн, Ж. Байгалмаа, Л. Отгонрагчаа,  Г. Болормаа  болон аймгийнхаа мэргэжлийн багш нарт төдийгүй иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд идэвх санаачилгатай гаргаж, зөвлөн тусалж  аймгийн Эх хэлний зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй багш Б.Аманбай, Ц.Даваадулам нарын үе үеийн шилдэг багш нараас нэрлэхэд таатай байна.

Олон олон шилдэг багш нарыг төрөн гарахад үе үеийн хамт олон, удирдлага, арга зүйч, мэргэжилтнүүдийн уйгагүй хөдөлмөр, зүтгэл, багш нарынхаа мэдлэг боловсролыг нь тасралтгүй дээшлүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж, зөвлөн тусалж байсантай холбоотой гэж үзэж байна.

Бүгдээрээ  нэг зорилготой, нэг хүсэл эрмэлзэлтэй ажиллаж, монгол эх орныхоо ирээдүй хүүхэд бүрийн авьяас чадвар, сонирхол, мөрөөдөл хөгжих бололцоог нээж, бодит хөрсөн дээр нь цэцэг ургуулж,  “ Эрдэм боловсролтой зөв монгол хүн”- ийг  төлөвшүүлэхийн төлөө  ажиллацгаая.

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд...
Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулж буй багшийн арга туршлагыг ...
Дэлгэрэнгүй»
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” улсын II зөвлөгөөний төвийн бүсийн зөвлөгөөн ...
Дэлгэрэнгүй»
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
Дэлгэрэнгүй»
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
Дэлгэрэнгүй»
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
Дэлгэрэнгүй»
Илүү>>