Боловсролын газар
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НОМЫН САН
2013-01-07 |

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НОМЫН САН

 

Ерөнхий боловсролын сургуулийн Номын сан нь сургуулийн багш ажилчид, сурагчдыг номын сангийн үйл ажиллагаа болон  ном, сурах бичиг, сонин, сэтгүүл, цаг үеийн мэдээллээр тасралтгүй хангах үндсэн чиг үүрэгтэй.

Номын сан нь багш сурагчдын боловсролыг дээшлүүлэх, тэдгээрийн  бие даан суралцаж,  өөрийгөө хөгжүүлэх, судалгаа- шинжилгээ-сургалт-мэдээлэл, соёл хүмүүжлийн түшиц бааз болсоор ирсэн.

Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуульд  19 номын санч , үүнээс мэргэжлийн 8 номын санч ажиллаж байна.

БСШУЯ-аас ЕБС-ийн номын санг цахим номын сантай болгох зорилт тавьж  ажилласнаар “Эрдэнэт”, “Орхон”, “Наран” цогцолбор, 7,14-р сургуулиуд номын сангийн LIB-4B програмыг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн БСГазар, 17-р сургуулийн  номын сан нь өөрсдийн идэвх санаачлагаар Оpenbibilio програмыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Орхон аймгийн ЕБС-ийн номын санчдын “Номын ертөнц” холбоо  2001 онд байгуулагдаж, тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Үйл ажиллагаа:

Монгол улсын Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг 11 жилийн сургуулийн бага ангид 40-80 хүртэл, 12 жилийн сургуулийн бага ангид 80-100 хүртэл хувь, дунд, ахлах ангид 40 хүртэл хувийг төрөөс үнэ төлбөргүй хангахаар  шийдвэрлэсэн.

 2011-2012 оны хичээлийн жилд 12 жилийн сургалттай 1-4 ангийн 31,7 сая төгрөгний 27 нэр төрлийн 25574 ширхэг, мөн 8,9-р ангийн 13,6 сая  төгрөгний 33 нэр төрлийн 10851 ширхэг сурах бичгийг,  2012-2013 оны хичээлийн жилд 12 жилийн сургалттай 1-5-р ангийн 42,3 сая төгрөгний 33 нэр төрлийн 31637 ширхэг  сурах бичиг, 9,10-р ангийн 20,9 сая төгрөгний 30 нэр төрлийн 9739 ширхэг сурах бичгийг сургуулиудын номын сангаар дамжуулан олгосон.

Сурах бичгийн хангалтыг анги бүрээр тооцож үзвэл 1,2,4,5-р ангийн сурах бичиг 100%, 3-р ангийн сурах бичиг  89%, 8,9,10-р ангийн сурах бичгийг 40%-иар  хангасан байна.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд...
Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулж буй багшийн арга туршлагыг ...
Дэлгэрэнгүй»
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” улсын II зөвлөгөөний төвийн бүсийн зөвлөгөөн ...
Дэлгэрэнгүй»
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
Дэлгэрэнгүй»
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
Дэлгэрэнгүй»
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
Дэлгэрэнгүй»
Илүү>>