Боловсролын газар
БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
2016-10-03 |

 

 

БОЛОВСРОЛЫН  ГАЗРЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ 

 
БНМАУ- ын  АИХ- ын Тэргүүлэгчдийн 1975 оны 12 дугаар сарын 11- ний өдрийн 266- р зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны 1 дүгээр сарын 1- нээс улсын харъяалалтай хот болгож,  хотын АДХ- ын гүйцэтгэх захиргаанд ардын боловсрол хариуцсан байцаагчаар Доржийн Жамбалыг томилон ажиллуулснаар өнөөгийн Боловсролын газрын  эх суурь тавигдсан. 
1979 онд Эрдэнэт хотын Ардын боловсрол, соёлын хэлтсийг байгуулж, даргаар Г.Буяндэлгэр, байцаагчаар Д.Жамбал, Ч.Баасансүрэн, Д.Цэрэнбат ажилласан ба үе үеийн удирдлагаар Г.Буяндэлгэр, М. Бямбадорж, С.Цэндсүрэн нар ажиллаж, боловсролын бодлого, чиглэлийг боловсруулан,  сургууль, цэцэрлэгийг тодорхой ажилд  чиглүүлж, ажиллаж байсан.  
 
Ийнхүү Эрдэнэт  хотын  боловсролын түүхийн алтан хуудас нээгдсээр  40 дэх жилийнхээ босгыг алхах гэж байна.  
Хэдийгээр хотын нас  нь залуухан, боловсролын түүх нь богинохон хэдий ч Монголын төрийн тэргүүн,  шинэ цагийн сэхээтэн, улс төрийн зүтгэлтэн,  хөдөлмөрийн сайчуул, олимпийн медальтан, боловсрол, соёл, урлаг, спортын цуутнуудыг төрүүлөн гаргасан баялаг арвин намтартай, бахархан нэрлэх гавьяатай НЭГЭН ХОТ  айл болжээ. 
 Нам, эвлэлийн даалгавраар олон сайхан залуучууд эх орны дөрвөн зүг, найман зовхисоос илгээлт, томилолт өвөртлөн ирж, шинэ залуу хотыг байгуулж байсан цаг саяхан мэт боловч Эрдэнэт хот маань  монгол улсынхаа хөгжлийг тэргүүлж,  дэлхийд нэртэй томоохон хот болон өргөжиж, боловсролын салбарын үйл ажиллагаа нь байгуулагдсан үеэсээ улсдаа  тэргүүлж ирлээ.  
 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах суралцагчийн бүртгэл зохион байгуулах тухай
2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2013 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл төрсөн ...
Дэлгэрэнгүй»
"Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа
Бүтээлч хүүхдүүдийн “Бизнесийн гараа” үзэсгэлэнгээс нийт 13.9 сая төгрөгийн худалдан авалт хийжээ
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2019 МЭДЭЭ
Орхон аймгийн Монгол хэл бичгийн шалгалтанд нийт 678 сурагч бүртгүүлсэнээс  54 сурагч ирээгүй ба шалтгалтын явцад зөрчил асуудал гараагүй амжилттай ...
Дэлгэрэнгүй»
ГАЗАР ЗҮЙН 25 ДУГААР ОЛИМПИАД ЭРДЭНЭТ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
       Газар зүйн улсын олимпиадыг 1995 оноос  эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд, энэ жил 25 дахь жилийн ойтойгоо ...
Дэлгэрэнгүй»
Номын санчдын спортын 6 төрөлт тэмцээн
Аймаг хотын номын санчдын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын 6 төрлийн тэмцээн 2019 оны 04 сарын 26-28 өдрүүдэд Орхон аймагт болж 16 аймаг, ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>