Боловсролын газар
МЭНДЧИЛГЭЭ
2016-11-30 |

 

 

МЭНДЧИЛГЭЭ

 Хайрт хүүхэд, залуучууд, багш сурган хүмүүжүүлэгчид ээ.

 

Монгол улсынхаа ирээдүйн хөгжил, цэцэглэлтийн төлөө, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр бүхий л хүч, хөдөлмөрөө зориулан ажиллаж яваа үе үеийн боловсролын удирдлага, багш, ажилчид, бидний ажлыг ямагт дэмжиж бодлогоор хангаж ажилладаг орон нутгийн удирдлагууд, цаг үргэлж хамт байж, үйл ажиллагааг минь дэмжиж ирсэн эцэг, эх, асран хамгаалагч нартаа Боловсрол, соёл, урлагийн газрын хамт олон  талархаж байгаагаа илэрхийлье.

2015- 2016 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго, зорилтоо амжилттай биелүүллээ. Төрийн өмчийн 27, хувийн өмчийн 12, нийт 39 цэцэрлэгт 7485 хүүхэд хамрагдаж, хамран сургалт 91.7 %- д хүрсэн ба төрийн өмчийн 15, төрийн бус өмчийн 7 сургуульд 18.1 мянган хүүхэд суралцсан. Элсэлтийн ерөнхий шалгалтыг давхардсан тоогоор 6046 төгсөгч өгч, хэмжээст онооны нийлбэр дүнгээр улсад 3- р байр эзэлсэн. Бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт хангалт  99,9- 100 хувьтай шалгагдлаа.

Сүүлийн 3 жилийн хугацаанд Боловсролын чанарын болон үйлчилгээний шинэчлэл хэлэлцүүлэг, "Иргэн төвт нээлттэй үйлчилгээ" сэдэвт өдөрлөг хийж, 42700 иргэнийг хамруулан, 9800 иргэний санал, хүсэлт шийдвэрлэсэн.

СӨБ- ын цэцэрлэгийн орны тоог 1677-оор нэмэгдүүлж, 225 иргэнийг ажлын байраар хангалаа.

       “Эко аялал” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж, 8-р ангийн  121 бүлгийн  3715 сурагч, 500 багш, удирдах ажилтанд  тогтвортой хөгжлийн боловсрол олгов.

Авьяас" хөтөлбөрт давхардсан тоогоор 36254 сурагч хамрагдаж, 879 арга хэмжээ зохион байгууллаа. Ном" хөтөлбөр хэрэгжсэнээр 17000 том, жижиг ном бүтээж, 2100 орчим айл өрхөөр номын богц аялуулсан.

ЕБ-ын 18 сургуульд  “Хүүхэд хөгжил, төлөвшлийн менежер “ ажиллан бүлэгт чиглэсэн үйлчилгээ өргөжлөө. "Замын хөдөлгөөнд соёлтой  оролцох, зөв дадал хэвшил төлөвшүүлэх " хөтөлбөрийг  хэрэгжүүлж,  сургууль дундын  “МИНИ ДРОМ”  байгуулж,  дадлага хичээлийг явуулан, 1-5-р   ангийн  8864  хүүхдийг хамрууллаа. 

Эрдэнэт телевизтэй хамтран “Үгийн увдис” танин мэдэхүйн 43 удаагийн  цуврал нэвтрүүлэг явуулж, 6 салбарын 258 хүн оролцлоо.

Эх хэл, бичиг, түүх, математик, эрүүл мэндийн хичээлээр  анги нийтийн чанарын нэрэмжит уралдаан явуулж, 28000 гаруй сурагч оролцсон.  

2016- 2017 оны хичээлийн жил нь Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил, боловсролын шинэ бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийн эхлэл болж байна.  

Энэ хичээлийн жилд  цэцэрлэгт 7500 орчим хүүхэд, ЕБС- д 18200 гаруй сурагч суралцаж, 1100 багш, удирдах ажилтан ажиллана.

БСШУСЯ- аас 2016- 2017 оны хичээлийн жилийн зорилтыг  тодорхойлохдоо онцлон хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ

-       Стандартад суурилсан боловсролын тогтолцоог бий болгох

-       Сургуулийг хүн хөгжлийн төв болгон хөгжүүлэх

-       Бүх шатны боловсрол, сургалтын байгууллагад эрүүл, аюулгүй, ээлтэй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бий болгох гэж тодорхойлж байна.

Боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг тасралтгүй дээшлүүлж, хүүхэд бүрийг хөгжүүлэн, эрүүл, энэрэнгүй, бүтээлч, чадварлаг, эх оронч иргэн болж төлөвшихөд нь цэцэрлэг, сургууль, багш нарын төдийгүй эцэг, эх, асран хамгаалагч та бүхний дэмжлэг, хамтын хөгжил хамгаас чухал гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна.   

     Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ. Та бүхнийг зорилго тэмүүллээр дүүрэн байж, хүрсэн ололт амжилтаа бататган,  улам илүү эрч хүчтэй ажиллахыг хүсэн ерөөе.  

 
Орхон аймгийн Боловсрол,cоёл,урагийн газрын дарга
Ж.Бат-Амгалан
 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд...
Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулж буй багшийн арга туршлагыг ...
Дэлгэрэнгүй»
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” улсын II зөвлөгөөний төвийн бүсийн зөвлөгөөн ...
Дэлгэрэнгүй»
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
Дэлгэрэнгүй»
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
Дэлгэрэнгүй»
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
Дэлгэрэнгүй»
Илүү>>