1-Р ЦЭЦЭРЛЭГ
1976 оны 11-р сард гэр хороололын дан байшинд /одоогийн ахмадын хорооны байр/ багшаар Ч.Цэндсүрэн, Д.Бүтэд, В.Цэцэгээ, Ж.Даариймаа, асрагч багшаар В.Уранчимэг, Л.Саран, Х.Жигжидсүрэн, Д.Хажид, тогоочоор Х.Даваасүрэн, Б.Дулмаа, Д.Дарьсүрэн, нярав Б.Цогтсайхан, угаагч Г.Мэнджаргал, манаачаар Ц.Давга, морь тэрэгчин Д.Лхам, туслах ажилтан Д.Доржсүрэн нар ажиллаж байжээ.
1991 оноос хойш Эрдэнэт хотын Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутаг дэвсгэрт 280 хүүхдийн хүчин чадалтай, материаллаг бааз бүхий орчин үеийн цэцэрлэг болон өргөжсөн. Одоо тус цэцэрлэг 42 ажиллагсадтай 390 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Цэцэрлэгийнхээ материаллаг бааз, хүүхэд сурч хөгжих таатай орчин нөхцлийг жилээс жилд улам баяжуулан сайжруулснаар тус цэцэрлэг нь:
• 1998-199 онд Аймгийн тэргүүний цэцэрлэг
• 1999-2000 онд Аймгийн тэргүүний байгууллага
• 2000-2001 онд Гэмт хэрэг, хэв журмын зөрчилгүй хамт олон
• 2002-2003 онд Оюуныг эрхэмлэгч байгууллага
• 2003-2004 онд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага
• 2004-2005 онд Аймгийн шилдэг, Спортыг дэмжигч байгууллага
• 2005-2006 онд Хүүхдэд ээлтэй байгууллага, Улсын тэргүүний биеийн тамир чийрэгжилтийн танхим
• 2007-2008 оны хичээлийн жилд Аймгийн шилдэг байгууллага, Улсын тэргүүний биеийн тамирын хамтлаг
• 2008-2009 оны хичээлийн жилд “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр
• 2012 онд “Эрүүл мэндийг дэмжигч” байгууллагаар
• 2013 оны үйл ажиллагаагаараа тэргүүн байранд шалгарсан бахдам амжилтуудаар дүүрэн ажиллаж байна.
|