Боловсролын газар
5-р цэцэрлэгийн танилцуулга
2014-09-01 |

Орхон  аймгийн   Улсын  тэргүүний  5-р   цэцэрлэгийн    танилцуулга

Орхон    аймгийн   Улсын   тэргүүний   5-р  цэцэрлэг   нь   нийт  27   багш    ажиллагсадтай   Үүнээс      Сургуулийн  өмнөх  боловсролын   сургуулийг төгссөн    мэргэжлийн  7  багш,    1  арга  зүйч   ажиллаж   байна.  Багшлах   боловсон   хүчний  24%  нь  магистр,  38%  нь   бакалавр,  38% нь   дипломын  боловсролтой. Багш   нар  100%  мэргэжлийн   зэрэгтэй. Тус   хамт   олонд  Боловсролын   тэргүүний   ажилтан  2,  Санхүү   банкны   тэргүүний  ажилтан  1,  салбарын   жуух   бичгээр  шагнагдсан  6  ажилтан  ажиллаж   байна.  Багшлах   боловсон  хүчний   90%  нь   20  дээш   жил  ажилласан   дадлага    туршлагатай.  Тус  хамт   олноос  2   туслах  багш   МУБИС-ийн  СӨБС-д  суралцаж  байна.  

Алсын   хараа:  Байгууллагын ирээдүйн дүр төрх өнөөгийн байгаа төвшингөөс дээшлэн, хөгжлийн орчин үеийн чиг хандлагат нийцсэн жишиг цэцэрлэг болно.

Эрхэм   зорилго  Багш ажиллагсад, эцэг эх хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх замаар байгууллагынхаа дүр төрх уур амьсгалыг сайжруулан ажил амжилтаараа байнга манлайлан Хүүхдэд ээлтэй, сайхан харилцаа, тохилог орчин тайван амьдралыг цогцлуулж Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чанар, үр ашиг, сэтгэл ханамжийг дээдлэн эрмэлздэг байгууллага болно.

Үзэл  баримтлал

ž  Хайр гэрэлтсэн харцаар халуун дотно тохилог орчинд хүүхдийн хүслийг хүндэтгэн хүнлэг чанараар сургалтын  стандартыг ханган, эрүүл мэндийн хөгжлийг дэмжин ажиллана.

ž  Бид хүүхдийг Эрүүл биетэй

ž  Саруул ухаантай

ž  Сайн хүн болох үндсийг тавина.

Бидний   амжилт

Ш  2004   онд  “Оюуныг   эрхэмлэгч   байгууллага

Ш  2006   онд  “Эрүүл   мэндийг   дэмжигч”  цэцэрлэг

Ш  2006   онд  “ Хүүхдэд  ээлтэй  хамт олон”

Ш  2007  онд   “Аймгийн  тэргүүний  цэцэрлэг”

Ш  2009   онд “Улсын  тэргүүний  цэцэрлэг”

Ш  2009   онд “Эрүүл   мэндийн   аян” 2-р  байр

Ш  АЗД-ын нэрэмжит “Хууль,эрх зүй” олимпиадад 2006.2009.2010.2012 онуудад  1-3-р байр,”Цомын эзэн байгууллага

Ш  2011  онд  Ажлын  байрны эрүүл мэндийг дэмжигч”ШИЛДЭГ  БАЙГУУЛЛАГА”

Ш  2012 онд   Эрүүл   мэндийг   дэмжигч  байгууллагын  1-р  зэрэглэл

Ш  2013  Хөдөлмөрийн    яамны    “ЭРҮҮЛ   АЮУЛГҮЙ   АЖЛЫН  БАЙРЫГ   ДЭМЖИГЧ”   байгууллага

ҮЙЛ   АЖИЛЛАГААНЫ  ОНЦЛОГцэцэрлэгийн   хэмжээнд   Аав  ээж   би    хөтөлбөрийг    9   дэх    жилдээ   амжилттай   хэрэгжүүлж   гэр   бүл   цэцэрлэгийн    хамтын  ажиллагааг    бэхжүүлэн     тодорхой  үр   дүнд   хүрч  эцэг  эхийн    дунд   сургалт    уралдаан   тэмцээний   олон   хэлбэр     хувилбараар   явуулж     үйл   ажиллагаагаа     эцэг   эхчүүддээ    тогтмол    сурталчилдаг. Үүнд  Алтан   намар,  Бид   чадна,   Манай   бүлэг   хамгийн   цоглог   нь,  гар   бөмбөгийн   тэмцээн,   шилдэг   гэр   бүл   шалгаруулах   зэрэг  ажлууд   уламжлалт арга    хэмжээ   болсон     2009  оноос  цэцэрлэг   хөгжүүлэх    хэтийн   зорилгоо  амжилттай   хэрэгжүүлэх   зорилгоор      “Хүүхдэд   ээлтэй   орчин”,  “Хөдөлгөөн   эрүүл    мэнд”, “Багшийн   хөгжил”   зэрэг    хөгжлийн   дэд    хөтөлбөрүүдийг   амжилттай   хэрэгжүүлэн   ажилласан.   Тус  цэцэрлэгт    Сургуулийн  өмнөх   боловсролын   байгуулагт   олон   жил   үр   бүтээлтэй  ажиллаж   ирсэн    Багш   Г,Баясгалан, Д.Наранцэцэг, Л.Сарантуяа, Л.Отгонтэнгэр   зэрэг   багш   нар    хамт   олноо    хошуучлан   ажилладаг.    Хүүхдийг   эрүүл     чийрэг  өсгөхөд   эмийн   бус  аргыг   хэрэглэх    ханиаднаас   урьдчилан   сэргийлэх   дасгалыг   өглөө   бүр   хийж    хэвшсэн,  төрөл   бүрийн    жимс    ногоог   нөөцлөн    жилийн   турш   тасралтгүй   хэрэглэж    ирсэн   нь   өвчлөлөөс    урьдчилан   сэргийлэх  сайн   талтай  ажил   болсон   Ном,  Авьяас    хөтөлбөрүүдийг  амжилттай   хэрэгжүүлж  байна.  Нийт   хүүхдийн  54%/-г    шатар   даамаар   хичээллүүлсэн. 

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

БСШУC-ын сайдын 2018.05.01-ний өдрийн А/243 тушаалаар...
БСШУC-ын сайдын 2018.05.01-ний өдрийн А/243 тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн ...
Дэлгэрэнгүй»
ЦАГААНЧУЛУУТ БАГИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ
Орхон аймгийн Цагаанчулуут багт шинээр баригдсан 300 хүүхдийн ортой 26 дугаар цэцэрлэг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны билэгт сайн өдөр нээлтийн үйл ажиллагаа ...
Дэлгэрэнгүй»
Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль
Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
Дэлгэрэнгүй»
Шагналын-шинэ-журам-А-473
Шагналын-шинэ-журам-А-473
Дэлгэрэнгүй»
МУЗГ-ын 01 албан даалгавар
ЗГ-ын 01 албан даалгавар
Дэлгэрэнгүй»
Илүү>>