Боловсролын газар
10 дугаар цэцэрлэгийн танилцуулга
2014-09-17 |

 

 
    
Орхон аймгийн 10 дугаар цэцэрлэгийн  танилцуулга
 
 
Тус цэцэрлэг нь 1986 оны 12 дугаар сарын 16 нд анх ашиглалтанд орсон.
 
Цэцэрлэгийн байршил: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр, 4-р микр
Хэв шинж: Ердийн
Өмчийн хэлбэр: Төрийн
Эдлэн газрын талбай:  6566 м2
Барилга: Зориулалтын-2 давхар, хийц- угсармал төмөр бетон, бүх талбай-1180м2, ашигтай талбай-1092м2, халаалт болон цахилгаан хангамж- төвлөрсөн, халаалтын эзлэхүүн- 3470 м3.
Хүчин чадал: 140 хүүхдийн
Анги бүлийн тоо: 6
Нэг ангид хүмүүжиж буй хүүхдийн тоо: 25-30
Нийт ажиллагсад: 27, үүнээс багш- 7, мэргэжлийн багшийн хангалт- 100%, мэргэжлийн зэрэгтэй багш- 9
Улсын бүртгэлийн дугаар –2070001068,  Регистрийн  дугаар - 9043241
Харъяа тойрог– 4 дүгээр хороолол 5,6,7,8,9,10-р байрууд 11-р хороолол
                             
Анх  үйл ажиллагаагаа   УБҮ-ийн харъяанд 6 бүлэг /орос-3, монгол 3/ 140хүүхэд, 14 багш /7 нь орос багш/, 22 ажилтантайгаар эхэлсэн байна. Анхны эрхлэгч  Г.Туяа, арга зүйчээр Б.Лхагвасүрэн  нар ажиллаж  байсан.
 
Одоогийн байдлаар эрхлэгч БТА Т.Энхмаа, арга зүйчээр Б.Энхцэцэг нар ажиллаж байна. 
Байгуулагдсан цагаасаа одоог хүртэл СӨНХ-д СӨБ олгох  ажлыг  тасралтгүй зохион байгуулж жилд дунджаар 180-200  гаруй хүүхдэд  үйлчилж байна.
 
Бидний эрхэмлэх зүйл:  
 
“Хамтрагч хөгжвөл би хөгжинө, би хөгжвөл бид бүгд хөгжинө”  Багш хүүхэд хоёрыг хамтрагч гэж үзвэл багш хөгжвөл хүүхэд хөгжинө, хүүхэд хөгжвөл багш хөгжинө гэж тодорхойлсон.  
“Үлгэр дуурайлал ба даган дуурайлт -  Томчууд хүний мөс чанарыг үлгэрлэн харуулж, тодорхой хэмжээнд хөгжлийн орон зайг үүсгэн бий болгох бөгөөд энэ хүрээнд хүүхэд чөлөөтэй, аяндаа бие даан үйлээ зохицуулна
“Цэцэрлэгийн  баялаг амьдрал бол хүүхдийг  өдөөн дэмжсэн суралцах  талбар”-  цэцэрлэг хэдий чинээ баялаг амьдралтай байна хүүхдийн суралцах үйлийг төдий чинээгээр өдөөн  дэмжинэ . 
 
“Холбоо барих утас, цахим хаяг:  
Цэцэрлэгийн эрхлэгч:  Т.Энхмаа   Утас: 99357188 .  t_enkhmaa2006@yahoo.com 
Байгууллагын утас:  70357566 
Цахим хуудас : www.tsetserleg_10.blog.gogo.mn
 
 
 
 

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

“Гамшигт тэсвэртэй хот”
“Гамшигт тэсвэртэй хот” төслийг Орхон аймагт хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй»
БАЙГАЛИЙН УХААНЫ НЭГДМЭЛ АГУУЛГЫН II ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Байгалийн ухааны нэгдмэл агуулгын 2 дугаар олимпиад амжилттай болж шилдгүүд тодорлоо. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх XII ангийн суралцагчдын цаашид ...
Дэлгэрэнгүй»
"Сэтгэлийн өнгө” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Орхон аймгийн ЗДТГ-ын тэтгэлгээр, Орхон аймгийн Зураач урчуудын холбоотой хамтран Хүүхэд залуучуудын театрын “Театр арт галерай”-д Эрдэнэт ...
Дэлгэрэнгүй»
57-ДАХ УДААГИЙН ДЭЛХИЙН ТЕАТРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
“Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтөний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний ...
Дэлгэрэнгүй»
ОХИД ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
ЕБ-ын 4-р сургуулийн 11а ангийн сурагч А.Нандин-Эрдэнэ нь “Охид-гэрэлт ирээдүй ” аймгийн охидын чуулганаар үе тэнгийн охидоо манлайлан, сайн ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>