Боловсролын газар
16 дугаар цэцэрлэгийн танилцуулга
2014-09-17 |

16 дугаар цэцэрлэгийн танилцуулга 

 
Орхон аймгийн тэргүүний 16 дугаар цэцэрлэг нь анх 1985 оны 08 сарын 15-нд 140 хүүхдийн хүчин чадалтай , 30 багш ажилтантайгаар сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаагаа эхэлж ашиглалтанд орсон.
          Барилга нь 1091 м2 ашигтай талбайтай , 6 анги бүлгийн эдэлбэр газар тоглоомуудтай , чацарганы төгөл ЭКО орчин , нарийн ногооны 50м2 талбайтай хүлэмжтэй , байнгын сургалтын үйл ажиллагааг  тасралтгүй явуулдаг ,СӨНХ-ийг сургаж хүмүүжүүлэх зориулалтаар баригдсан стандарт шаардлага хангасан барилгатай байгууллага юм.
Алсын хараа:2016 он гэхэд аймаг улсад хүүхэд хөгжүүлэхэд өрсөлдөх чадвартай , СӨБ олгох үйл ажиллагаагаараа тэргүүлсэн аймаг, улсын хэмжээнд загвар үзүүлэхүйц цэцэрлэг болно .
Бидний уриа :”Багаар ажиллах нь бидний амжилтын үндэс “
Багшлах боловсон хүчний байдлыг авч үзвэл 100% СӨБ олгох мэргэжлийн багшаар хангагдсан, 50% нь бакалавр , 12.5% нь магистрант ,12.5% дипломын дээд, 12.5 %докторант, 12.5% нь тусгай дунд боловсролтой ба 75% нь тэргүүлэх болон заах аргач мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж байна.
   Тус цэцэрлэгийн сургалт үйл ажиллааны  гол онцлог нь хүүхэд нэг бүрийг нээх хөгжүүлэх сэтгэх чадварыг хөгжүүлсэн “Элит “ цэцэрлэг болох , хүүхдэд сурах , хөгжих таатай орчин бүрдүүлэх , багш ажилтан нарын мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлэх зорилготой . Бид ажлын амжилтаасаа товч дурдвал :
-2000 онд эрхлэгч Д.Буяндэлгэр СХУ-д бэлтгэн улсад 3 дугаар байр 
-2000 онд арга зүйч Г.Цэнгэлмаа “Ур чадвар “уралдааны аймгийн аварга багш 
-1997 онд багш Д.Батжаргал аймгийн “Ур чадвар “ уралдааны 2 дугаар байр 
-2005 онд багш Д.Энхмаа аймгийн “Ур чадвар “ уралдааны 3 дугаар байр 
-2006 онд багш Ч.Туул аймгийн “Ур чадвар” уралдааны тэргүүн байр 
-2008 онд багш Т.Энхзул аймгийн “СХУ”-ын 2 дугаар байр 
-2012 онд багш Д.Энхмаа аймгийн “Ур чадвар “ уралдааны 3 дугаар байр тус тус эзлэж амжилт гаргаж байсан .Дээрх амжилтын үндсэн дээр :
-2007 онд “Хүүхдэд ээлтэй хамт олон”-оор 
-2008 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг”ээр
-2008 онд “Эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг”-ийн  2-р шатны болзол 
-2009 онд Аймгийн “Шилдэг байгууллага , хамт олон “өргөмжлөлөөр 
-2011 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага “-н 1-р шатны болзол 
-2013 онд улсынЭрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын шалгуур болзлыг тус тус ханган ажилласан байна. 
 

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

2019-2021 оны Дунд хугцааны төсвийн төсөл
2019-2021 оны Дунд хугцааны төсвийн төсөл
Дэлгэрэнгүй»
СӨБ-ЫН СПОРТЫН НААДАМ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Нийтийн биеийн тамирын спортын талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай ...
Дэлгэрэнгүй»
"UNIMAT ТӨХӨӨРӨМЖ СУРГАЛТАД” УРАЛДААН
5-р сарын 22-ны өдөр 18-р сургууль дээр "UNIMAT төхөөрөмж сургалтад" уралдаан багш, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан туршлага ...
Дэлгэрэнгүй»
Баян Өндөр хайрханг тахих ёслол
1. Аймгийн Засаг Даргын захирамжаар 5-р сарын 19 –ны өдөр Баян Өндөр хайрхан уулын бэлд “Тэнгэрийн долоон бурхан од” тахих ёслол боллоо. ...
Дэлгэрэнгүй»
“Аялгуун гялбаа-2018”
БСУГ –аас санаачлан, ЗДТГ, НБХ дэмжин аймгийн төрийн болон ААН-ийн залуучуудын дунд “Соёл урлаг – хүний хөгжил” уриан дор “Аялгуун ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>