Боловсролын газар
XVII ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА
2014-09-17 |

 ОРХОН АЙМГИЙН XVII ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА  

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт орших 17 дугаар цэцэрлэг нь 1990 оны 4-р сард анх нээгдэж, 280 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Эдүгээ тус цэцэрлэг нь 280 хүүхдийн хүчин чадалтай, 12 бүлэгтэй 42 багш ажиллагсадтайгаар хамран сургах тойргийнхоо 380 гаруй хүүхдэд  сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг амжилттай явуулж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр боловсрол судлалын магистр Н.Янжинлхам 5 дахь жилдээ ажиллаж байна.  Одоо багш-13, арга зүйч, ня-бо, нярав, эмч тус бүр 1, тогооч-4, туслах багш 12,  нийт 42 багш ажилтантай, 100% мэргэжлийн багштай бөгөөд тэдгээрийн 85.7% нь мэргэжлийн зэрэгтэй, ажиллагсадын 35.7 хувь дээд боловсролтой, 64.2 хувь тусгай дунд болон бүрэн дунд боловсролтой. 

           2013-2014  оны хичээлийн жилд манай хамт олон Шинэчлэлийн Засгийн газрын боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд дэвшүүлсэн зорилго зорилтуудтай уялдуулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хүүхдэд ээлтэй цэцэрлэгийг хөгжүүлэхэд баримтлах чиглэлийг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлэхээр зорилго зорилтоо дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлэн “ХҮҮХДЭЭ ДЭЭДЭЛЖ, ХӨГЖЛИЙГ ЭРХЭМЛЭЕ” гэсэн уриатайгаар урам зориг дүүрэн ажиллаж байна.

           Манай хамт олон сургалтын үйл ажиллагаагаа сайжруулахаар олон талын ажлуудыг зохион байгуулан тодорхой амжилтуудыг гаргасан.

Тухайлбал:

  • 2011 онд  Уурхайчин багийн “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарсан.
  • 2011 онд  “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар тус тус шалгарсан.

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд...
Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулж буй багшийн арга туршлагыг ...
Дэлгэрэнгүй»
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” улсын II зөвлөгөөний төвийн бүсийн зөвлөгөөн ...
Дэлгэрэнгүй»
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
Дэлгэрэнгүй»
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
Дэлгэрэнгүй»
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
Дэлгэрэнгүй»
Илүү>>