Боловсролын газар
Мон-Турк сургууль
2014-09-17 |
                Танилцуулга               

 

Орхон аймгийн Монгол-Туркийн хамтарсан сургуулийн сургалтын зорилго нь өдрөөс өдөрт улам бүр өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцийн хөгжил, түүнийг даган нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ болоод ирээдүйд нэн чухал хэрэгтэй мэдлэг боловсролыг олгоход чиглэгдэж байна.

Тэрээр хүүхдийн сэтгэн бодох оюун ухааныг улам цэцэглүүлэн хөгжүүлэх, тэдний сэтгэл санаа, зан харилцааг зөв төлөвшүүлэх, эдгээрийг хослуулан эрдэм боловсролтой, эелдэг даруу шинэ үеийг сургаж хүмүүжүүлэхэд оршино.

Өнөөдөр хүн төрөлхтөн англи хэлээр ярилцаж , дэлхийн хаана ч шинжлэх ухаан бизнесийн аль ч салбарт англи хэлээр нэвтрэлцэн байгаа нэн чухал шаардлагатай энэ хэлийг гүнзгийрүүлэн судлаж байгаа нь манай сургуулийн онцлог юм.

Хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг болсон мэдээлэл технологын шинэ зуунд нэвтрэн ороход зайлшгүй шаардагдах компьютерийг эзэмшүүлэх зорилгын үүднээс сурагч нэг бүрт хүрэлцээтэй мэдээлэл зүйн кабинетэд сургалт явуулж байна. Хичээл дээр үзсэн онолын мэдлэгээ туршилтаар бататгахад орчин үеийн тоноглол бүхий физик, хими, биологи, мультмедео кабинетууд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сурагчид хичээл сургалтандаа шамдахын зэрэгцээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд  урлаг, урансайхан, спорт, биеийн тамир, амралт, зугаалга зэрэг олон төрлийн ажлуудыг сургууль багш нараас зохион явуулдаг.

Сурагчдын хичээл давтах таатай нөхцөлийг бүрдүүлсэн манай сургуулийн дотуур байр тохилог , дулаан, цэвэрхэн нөхцөлд сурагчид хооллох, , хичээл давтах,  амрах зориулалттай олон өрөө тасалгаанууд байдаг.

Дотуур байр нь сурагчдад англи болон турк хэл сурах, хичээл давтах цагийн хуваарийн дагуу ажиллаж амьдрах, сурч боловсрох бие дааж суралцах “их сургууль” болж өгдгөөрөө давуу талтай.

Манай сургуулийн сурагчид нь аймаг, улс болон олон улсын олимпиадуудаас удаа дараа медаль хүртэж , жилээс жилд улс , аймгийн олимпиадуудад үзүүлэх амжилт нь ахиж  аймаг , бүсийн олимпиадаас  82 алт,124 мөнгө, 172 хүрэл , улсын олимпиадаас 12 алт, 13 мөнгө, 15 хүрэл,  олон улсын олимпиадаас 2 мөнгө,5хүрэл медаль  хүртээд байна.

Байгуулагдсанаасаа хойш 10,11-р ангийн 11 төгсөлт хийснээс БН Турк , АНУ, БНХАУ, БН Болгар , Итали , Канад , Малайз , Японд,ОХУ,Энэтхэг ,Сингапур,Канад,Англи,Чех,Киргиз , Монгол зэрэг орнуудын   их, дээд сургуулиудад амжилттай суралцаж байна.

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
Томуу томуу төст өвчний тархалтын хувь буурсан үзүүлэлттэй хэдий ч...
Томуу томуу төст өвчний тархалтын хувь буурсан үзүүлэлттэй хэдий ч амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэгсдийн тоо их байна. Үүнтэй холбоотой БСУГ-ын дарга ...
Дэлгэрэнгүй»
“ЭЕШ-БАЙГАЛИЙН УХААН-2020”
01 дүгээр сарын 22-ны өдөр байгалийн ухааны багш нарын хамтын үйл ажиллагааг нэгтгэн, сонгон судлах  хичээл заадаг багшид дэмжлэг үзүүлэх, ЭЕШ-д сурагч ...
Дэлгэрэнгүй»
23-р цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ.
23-р цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ. 4-н сарын хугацаанд түргэн шуурхай барьсан "Шинжүү" ХХК-ны хамт олонд талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй»
2019 оны 12 сарын 29-ний өдрийн А/906 дугаар захирамж, "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох
Аймгийн Засаг даргын "Үйл ажиллагааг түр зогсоох тухай"  2019 оны 12 сарын 29-ний өдрийн А/906 дугаар захирамж, "Сургуулийн өмнөх боловсролын ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>