Боловсролын газар
“НАРАН” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
2014-09-17 |

 

 

 “НАРАН” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 

“Наран” цогцолбор сургууль нь анх Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1976 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 110-р тогтоолоор хорооллын бага сургууль байгуулах шийдвэр гарч шийдвэрийн дагуу 1978 оны 9-р сард хорооллын сэтэрхий буудлын урд дэвсэг дээр 6 гэр барьж сургалт хүмүүжлийн ажлаа зохион байгуулан 1978-1979 оны хичээлийн жилийн эцэст 1-4-р ангийн 320 сурагчтай хичээллэж эхэлсэн байна.
1980 онд 320 хүүхдийн суудалтай хичээлийн байр ашиглалтанд орж, 1983 оны өргөтгөлөөр 640 хүүхдийн, 1996 онд 920 хүүхдийн хичээлийн байр болон өргөжиж 
1) 1978 онд Бага сургууль /Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1976 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 110-р тогтоолоор/
2) 1979 онд 8-н жилийн III сургууль
3) 1995 онд 10-н жилийн III сургууль /Эрдэнэт хотын АДХГЗ-ны 1994 оны 5-р сарын 11-ний 56-р тогтоолоор/
4) 2002 онд “Наран” цогцолбор сургууль /Орхон аймгийн Засаг даргын 2002 оны 8-р сарын 20-ны өдрийн 298-р захирамжаар/ 
 салбар “Ахлах сургууль”, “Бага сургууль” гэсэн зохион байгуулалттайгаар хичээлийн 2 байранд сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.  
Энэ хичээлийн жилд ахлах ангийн 10 бүлэгт 332, дунд ангийн 14 бүлэгт 495, бага ангийн 24 бүлэгт 760, нийт 1587 суралцагч, 6 удирдах ажилтан, 82 багш, 28 ажилтан нийт 116 багш ажиллагсадтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж, 2013 оны боловсрол соёлын газрын даргын А/21  тушаалаар 17 дугаар сургуулиас 13 бүлгийн 388 сурагч, 27 багш, 1 сургалтын менежерийн бүрэлдэхүүнтэй ирснээр хичээлийн жилийн 4 дүгээр улиралд ахлах ангийн 14 бүлэгт 452, дунд ангийн 23 бүлэгт 732, бага ангийн 24 бүлэгт 760, нийт 61 бүлэгт 1975 сурагч суралцаж, 7 удирдах ажилтан, 109 багш, 28 ажилтан нийт 144 багш ажиллагсадтайгаар сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулж  байна. 
Нийт багш нарын 10 буюу 9% нь магистр, 68 буюу 61,8 % нь бакалавр, 32 буюу 29% нь дипломын боловсролтой бөгөөд мэргэжлийн багшаар 100% хангагдсан. Мөн нийт 110 багшийн 40 багш буюу 36.4% заах арга зэрэгтэй, 23 багш буюу 21% тэргүүлэх зэрэгтэй бөгөөд нийт 57.3% мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж байна.
 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Содоо(зочин)
Энэ сургуулийн утас нь байдаггүй юм уу? яаж холбогдох вэ
Огноо:2016.07.26

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд...
Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулж буй багшийн арга туршлагыг ...
Дэлгэрэнгүй»
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” улсын II зөвлөгөөний төвийн бүсийн зөвлөгөөн ...
Дэлгэрэнгүй»
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
Дэлгэрэнгүй»
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
Дэлгэрэнгүй»
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
Дэлгэрэнгүй»
Илүү>>