Боловсролын газар
"Орхон” цогцолбор сургууль
2014-09-17 |

 

Орхон аймгийн Улсын тэргүүний "Орхон” цогцолбор сургууль

 
ТАНИЛЦУУЛГА
 
 
Улсын тэргүүний “Орхон” цогцолбор сургууль нь Y,  XYI гэсэн бүрэлдэхүүний  2 сургуультай бөгөөд                 2013-2014 оны хичээлийн жилд 69 бүлэгт 2300 гаруй суралцагч, 12 удирдах ажилтан, 110 багш, 44 ажилтан, нийт 170 орчим багш, ажиллагсадтайгаар сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.
Манай хамт олны дунд Алтан гадас одонтой 4, Хөдөлмөрийн хүндэт медальтай 5, Боловсролын тэргүүний ажилтан 48, Соёлын тэргүүний ажилтан 2,   Ардын авьяастан 1, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан 2, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 1, Тэргүүний архивч-1, Спортын мастер 3 ажиллаж байна. Мөн мэргэжлийн зөвлөх зэрэгтэй 1, тэргүүлэх зэрэгтэй 43,    заах аргач  зэрэгтэй 42 багш, удирдах ажилтан байна.
Ерөнхий захирлаар Д.Дэлгэрмаа, Сургалтын ерөнхий менежерээр Д.Одонтунгалаг, Сургалтын менежерээр А.Цэендулам, Н.Нарантуяа, Х.Ананмэргэн, Б.Лхагвасүрэн, Ж.Тунгалаг нар ажиллаж байна
- 2007 онд аймгийн Боловсролын салбарын “Шилдэг байгууллага”
- 2008 оны Улсын  “Тэргүүний цогцолбор сургууль”
- 2008 оны Монгол улсын “Шилдэг менежменттэй ТОР сургууль”
- 2008 оны Улсын “Тэргүүний сонгон дугуйлан хичээллүүлдэг сургууль” БСШУЯ-ны батламж
- 2007,2008,2009 онуудад Аймгийн Засаг Даргын нэрэмжит Хууль зүйн олимпиадад багийн дүнгээр  I байр эзэлж цом, өргөмжлөл
- 2008 онд БСШУЯ, БОЯ, Ахмад багш нарын холбооноос зарлан дүгнэдэг “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн уралдаанд улсад III байрт шалгарч “ Ногоон сургууль” өргөмжлөл
- 2010 онд “Хүүхдийн авъяасыг дэмжигч” байгууллага
- 2011 онд Байгалийн ухааны тэнхимийн хамт олон “Ногоон байгууламж” нэмэгдүүлэх чиглэлээр зарласан уралдаанд амжилттай оролцож улсад I байр эзэлж   ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар,Ахмад багш нарын холбооны “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал
- 2012 оны аймгийн “Шилдэг байгууллага” 
- 2012 оны “Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэгч шилдэг сургууль” өргөмжлөл
- 2013 онд Аймгийн “Олимпиадад манлайлагч сургууль” батламж
- 2013 онд Хүүхдийн урлагийн “Яргуй” наадамд багаараа I байр
- 2013 онд Багш нарын спортын наадамд I байр 
- 2013 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” I зэргийн батламж
- 2013 онд Бага ангийн стандартын чанарын уралдаанд аймагт III байр 
- 2013 онд Бүрэнбүст багийн “Шилдэг байгууллага”

Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум  Бүрэнбүст, Булаг баг    
                         Холбоо барих утас: 70350484, 70394497
 

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах суралцагчийн бүртгэл зохион байгуулах тухай
2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2013 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл төрсөн ...
Дэлгэрэнгүй»
"Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа
Бүтээлч хүүхдүүдийн “Бизнесийн гараа” үзэсгэлэнгээс нийт 13.9 сая төгрөгийн худалдан авалт хийжээ
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2019 МЭДЭЭ
Орхон аймгийн Монгол хэл бичгийн шалгалтанд нийт 678 сурагч бүртгүүлсэнээс  54 сурагч ирээгүй ба шалтгалтын явцад зөрчил асуудал гараагүй амжилттай ...
Дэлгэрэнгүй»
ГАЗАР ЗҮЙН 25 ДУГААР ОЛИМПИАД ЭРДЭНЭТ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
       Газар зүйн улсын олимпиадыг 1995 оноос  эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд, энэ жил 25 дахь жилийн ойтойгоо ...
Дэлгэрэнгүй»
Номын санчдын спортын 6 төрөлт тэмцээн
Аймаг хотын номын санчдын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын 6 төрлийн тэмцээн 2019 оны 04 сарын 26-28 өдрүүдэд Орхон аймагт болж 16 аймаг, ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>