Боловсролын газар
Орхон аймгийн БУГС-тай 14-р сургуулийн танилцуулга
2014-09-17 |

 

Орхон аймгийн БУГС-тай 14-р  

сургуулийн танилцуулга



Сургуулийн эрхэм зорилго:

“Зөв төлөвшсөн бүтээлч сэтгэлгээтэй амьдрах ухаантай дэлхийн Монгол иргэнийг төрүүлэхэд олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ЕБ-ын стандартыг чанартай эзэмшүүлэх”-д тус сургуулийн эрхэм зорилго оршино.
 
 Сургуулийн уриа:               “Нэгдье, ажиллая, хөгжье, манлайлъя”

БУГС-тай 14-р сургуулийн танилцуулга:  Орхон аймгийн Засаг даргын  2001 оны 6-р сарын 21-ны өдрийн  209 тоот захирамжаар байгуулагдсан,33 ангитай 1296 хүүхэд суралцах хүчин чадалтай сургуулийн барилгыг 2001 оны 7-р сарын 10-ны өдөр ашиглалтанд хүлээн авсан, 2001 оны  9 дүгээр сарын 1-ний өдөр хичээл сургалтын ажлаа эхэлсэн. 
Бүтэц, бүрэлдэхүүн: 2013-2014 оны  хичээлийн  жилд  1-11-р ангийн 
56  бүлэг 2 ээлжээр хичээллэнэ.Бага ангийн 21, дунд ангийн 20, ахлах ангийн 15 бүлэгт 1967 сурагч суралцаж 6 удирдлага, 25 ажилтан 95 мэргэжлийн багш нийт 126 ажиллагсадтай, мэргэжлийн 8 ЗАН-тэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.
Багшийн хангалтыг 100%  шийдвэрлэсэн, багш ажилтны  84.1%  буюу 81 нь мэргэжлийн зэрэгтэй.Үүнээс мэргэжлийн “Зөвлөх” зэрэгтэй 5,  “Тэргүүлэх” зэрэгтэй 51, “Заах аргач” зэрэгтэй  29, боловсролын магистр 15, ажилчдаас нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтан, эмч нар мэргэжлийн тэргүүлэх, ахлах зэрэгтэй байна. БТА 35, БТТА 3,ҮТА 3,НХТА 1,магистр 20 ажиллаж  байна.       
9-р ангиас математик, хими, физик,гадаад хэл /англи, орос, герман/ ний хичээлээр аймгийн хэмжээнд элсэлт авч гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг.2013 онд 21 бүлэгт  622  сурагч гүнзгийрүүлсэн программаар, суралцаж байна.ХБНГУ-ын Гадаад хэргийн яамнаас санаачилан “Дунд сургууль ирээдүйн түнш” ОУ-ын PASCH-iintative хөтөлбөр, АНУ-ын Stepp learning LLC буюу “Алхам алхамаар сургах англи хэлний онлайн офлайн хосолмол сургалт”ыг явуулах хөтөлбөр хэрэгждэг. 
2012-2013 онд 11-р ангийг 195 сурагч төгсөж 12 дахь төгсөлтөө амжилттай төгсгөсөн, 95% дараагийн шатны сургуульд элсэн суралцсан ба ЭЕШ-ын дүнгээр математик 541 оноо, монгол хэл 536 оноо , НТМ 521 оноо , англи хэл 520 оноо , орос хэл 528 оноо , газарзүй 580 оноо, физик 550 оноо, биологи 603 оноо, хими 600 оноо, түүх 543 оноотой аймаг улсын дундажаас өндөр шалгагджээ.2014 онд 11-р ангийг 199 хүүхэд төгсөнө.
Хичээлийн 8 лаборатори /физик 2, хими 2, биологи 1, мэдээлэл зүйн 2, англи хэл лаборатори 1/-той, гэрчилгээтэй 40 кабинет, урлаг спортын зал тохилог хоолны газар,номын сан уншлагын танхим, биеийн тамирын болон туршлагын талбайтай. Гадаад хэл, мэдээлэл зүйн хичээлүүд подгруппээр сонгох хичээлүүд бүлгээр ордог.Багш, ажилчдын амралтын болон ажлын өрөөтэй,ажлын өрөөг нь  “Сургалт мэдээллийн төв” болгон тохижуулж өгсөн,анги кабинетийн 75% нь цахим хэрэглэгдэхүүнээр хангагдсан,24 цагийн интернэтэд холбогдсон сургууль юм.
Манай сургууль  улирал бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт 
9.00-12.00 цагийн хооронд “Эцэг эхийн өдөр” зохион байгуулдаг уламжлалтай.Энэ өдөр эцэг эхчүүдийг мэргэжлийн бүх багш нартай уулзуулж  хүүхдийнхээ  сурлага хүмүүжлийн талаар мэдээлэл солилцох боломжийг олгож, багш сурагчид сургуулийн сургалт-хүмүүжлийн ажлын талаар  эцэг эхийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх замаар хамтран ажиллаж харилцан тусалдаг.
БСШУЯ,МоБнХ-ны “Шилдэг сургууль хамт олон” цол, өргөмжлөл   2005 он
МУ-ын “2004 оны Шилдэг менежменттэй сургууль” өргөмжлөл  
УМХА-ны шалгалт  “Хангалттай сайн” гэрчилгээ                       2002,2007 он
“Аймгийн тэргүүний сургууль”     2002, 2003, 2005, 2006,2007,2008,2009 он 
“Гэмт хэрэг хэв журмын зөрчилгүй хамт олон” өргөмжлөл       2003,2007 он
“Хүүхдэд ээлтэй сургууль” хүндэт өргөмжлөл                                     2003 он
“Эрүүл мэндийг дэмжигч  байгууллага” гэрчилгээ                               2003 он
“Хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжигч сургууль”батламж          2004 он
ЭМЯ-наас зарласан теле мэтгэлцээнд “Шадар 3 цэрэг”  баг улсад I байр, 2002 он, Сурагчдын “Хэмжээгүй хэмжүүр” баг  аймгийн  5 удаагийн мэтгэлцээний аварга, багш нарын  2 удаагийн аймгийн аварга  багтай. “Эрмэлзлэл” баг мэтгэлцээний үндэсний цугларалтанд I байр         2007 он
“Мэдээлэл Технологийн боловсролыг дэмжигч сургууль” батламж   2005 он
ЗГ-ын “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн уралдаанд улсад III   2007 он
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Үлгэр жишээ ажиллагаатай хамт олон” болж 400.0 төгрөгөөр шагнагдсан.              2010 он
БСШУЯ, МБНХ-ны “Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэгч манлайлагч шилдэг сургууль” цол өргөмжлөл хүртсэн.     2010 он
“Хүүхэд замын хөдөлгөөн аюулгүй байдал” аянд аймагт III байр         2012 он
“Аймгийн тэргүүний ЕБС”-ээр 8 дахь удаа шалгарсан.                          2013 он

Спортоор: УАШ Кэндамагийн  тэмцээнээс алт 2, мөнгө 3, хүрэл 3 нийт 8 медаль хүртэж багийн дүнгээр 1-р байр, УАШ Гимнастикийн тэмцээнээс алт 18-ыг хүртэж багаараа улсад 1-р байр.Удирдсан багш О.Цэрэндулам ”Улсын шилдэг дасгалжуулагч” болсон. 2012-2013 онд спортын 12 төрлийн арга хэмжээнд давхардсан тоогоор 4328 сурагч багш ажилтан оролцсон ба манай баг тамирчид аймаг, бүс  улсын чанартай тэмцээнээс нийт алт 22, мөнгө 26, хүрэл 29 бүгд 77 медаль хүртсэн байна.
Урлагаар: Хичээлийн шинэ жилийн нээлтээс эхлэн Шинэ жил, Эрдмийн баяр, Төгсөлтийн баяр хүртэлх арга хэмжээ болон сурагчдад утга зохиол гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор  “Урлагийн бага наадам”,“Уран жиргээ”, “Хүрэл тулга”,”Утгын чимэг” наадам, “Fashion shoy” загварын тэмцээн, “Миний хобби” цуглуулгын үзэсгэлэн, “Хогийн сав” хийх уралдаан, “Мэргэжил сурталчлах өдөр” зэргийг сургууль дээр тусгай хөтөлбөр, удирдамжийн дагуу хамт олны баяр болгон тэмдэглэв.2012-2013 онд “Оддын гялбаа-1,2,3” хамтлагийн сурагчид “Яргуй” язгуур урлагийн наадмаас 32 алт, Төвийн бүсийн АШТ-ээс спорт бүжгийн төрлөөр мөнгө 16, хүрэл 32, “Хаврын баяр” ААШТ-ээс алт 48, Гран при шагнал, “Сарны цом-2013” УАШТ-ээс алт 32, мөнгө 16, хүрэл 16, Гран при шагнал.Удирдсан багш Б.Буянжаргал “Улсын шилдэг дасгалжуулагч”ийн шагнал хүртлээ.
Урлаг уран сайхны арга хэмжээнд давхардсан 4812 сурагч оролцож аймаг, бүс улсын уралдаан тэмцээнээс нийт алт 121, мөнгө 6, хүрэл 7 нийт 134 медаль хүртжээ.
Сурлагаар:    2012-2013 онд улсын төрөлжсөн олимпиадын III даваанд 3 багш, 7 сурагч оролцсоноос биологийн хичээлийн төрлөөр багш П.Ягаанцэцэгийн бэлтгэсэн 9а ангийн сурагч Х.Саранцэцэг улсад III байр, хүрэл медаль багш Ж.Баясгалангийн шавь 11б анги Б.Номинцэцэг улсад IV байр ОУ-ын биологийн олимпиадад оролцох эрх, багш Г.Шинэтуяагийн шавь 9б анги Ч.Жавхлан улсад V байр, Орос хэлний төрлөөр багш О.Энхжаргалын шавь нь 9г анги Ц.Номин-Эрдэнэ улсад VIII байр,Технологийн төрлөөр  багш Б.Мөнхбаатарын шавь 10в анги Г.Алтан-Оч IX байр, Физик төрлөөр багш Ш.Эрдэнэтуяагийн шавь 9в анги Э.Мөнх-Эрдэнэ XIV байр, Мэдээлэл зүй төрлөөр багш Х.Намхайнямбуугийн шавь 10а анги Л.Тодгэрэл XVI байр, багш Р.Должинсүрэнгийн шавь 9а анги Д.Өлзийпүрэв, математикаар XX байрт оржээ.Багшийн төрөлд сургалтын менежер С.Эрдэнэтогтох сэтгэх чадварын улсын уралдаанд IV байр эзэлсэн байна.
2012-2013 онд аймгийн төрөлжсөн олимпиадад I байрт 15, II байрт 25, III байрт 16 сурагч нийт 56 медаль хүртэж аймгийн “Оюун ухааны наадам”д II байрт орсон ба бага ангийн анги нийтийн стандарт олимпиадад “Чанарын аварга”, Математикийн хичээлийн Стандартын олимпиадад багийн дүнгээр аймагт III байр эзэлсэн амжилт гаргажээ.
       Сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор хичээлээс гадуур сургууль дээр “Мэтгэлцээн”, “Уран өд”, “Уран хайчилбар”, “Залуу байгальч”, “Найрал дуу”, “Гар урлал”ын  дугуйлан, Волейбол, Сагс, Хөнгөн атлетик, Хөл бөмбөг, Гимнастик, Кэндама,спортын цэнгээнт монгол бүжиг төрлөөр секц “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд сурагчдын сонирхол хэрэгцээнд тулгуурлан Шатар, Даам, Е тоо, Даралтат хөгжим, Гитар, Нисэх загвар, Зохион бүтээх Сүлжмэл шүрэн эдлэл төрлөөр багш эцэг эх ардын авьяастнууд санаачлан дугуйлан хичээллүүлж байна.
 
Хаяг: Байгалийн ухааны гїнзгийрїїлсэн сургалттай 14-р сургууль VI хороолол     Согоот багт байрладаг.
Утас:  Захирал  70359509, ня-бо  70355922,         жижїїр  70357318
Электрон шуудан: bugs14 @ yahoo.com
 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд...
Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулж буй багшийн арга туршлагыг ...
Дэлгэрэнгүй»
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” улсын II зөвлөгөөний төвийн бүсийн зөвлөгөөн ...
Дэлгэрэнгүй»
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
Дэлгэрэнгүй»
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
Дэлгэрэнгүй»
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
Дэлгэрэнгүй»
Илүү>>