Боловсролын газар
БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХИЙГ НӨХӨН ОЛГОХ ТУХАЙ
2014-10-20 |

    БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХИЙГ 

НӨХӨН ОЛГОХ ТУХАЙ
 
 
 
Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгоход БСШУхааны сайдын 2008 оны 12-р сарын 08-ны өдрийн 112-р тушаалыг баримталж байна.
Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг хүчингүй болгосон, хаясан, гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд   нөхөн олгоно.

Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг  нөхөн олгоход дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
1. Гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгохыг хүссэн өргөдөл /Өргөдөлд хэдэн онд, аль сургуулийг хэн багштай хэдийн хэд ангийг төгссөн, бичиг баримтаа хэдийд гээгдүүлсэн учир шалтгаанаа бичиж гэрийн хаяг, утасны дугаараа үнэн зөв бичнэ./
2. Сургууль төгссөнийг батлах сургуулийн захирлын тодорхойлолт /Тодорхойлолтод сургууль төгссөн он, анги,  АУБ-ийн нэр болон олгосон боловсролын бичиг баримтын дугаарыг бичнэ./
3. Суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэхэнд тавигдсан  дүнгийн баталгаажсан Б маягтын хуулбар  /Хуулбарласан хүний гарын үсэг тэмдэг байна./ 
4. Гээгдүүлсэн болон зөрчилтэй бичиг баримтны дугаарыг хүчингүйд тооцсон сонины газрын тодорхойлолт 
5. Иргэний үнэмлэх / эх материал болон хуулбарын хамт/
6. Боловсролын бичиг баримтын үнийг бэлнээр хураалгана. 
- 2011 он хүртэлх 4500 төгрөг
- 2012-2013 он 6000 төгрөг
- 2014 он 9000 төгрөг                         /хэвлэлтийн үнийг 3 нугалж төлнө/


Жич: 
Боловсролын бичиг баримтын дугаар олдоогүй бол  энэ тухай сургуулийн тодорхойлолтод тэмдэглэнэ.
Дүнгийн баталгаажсан Б маягт олдоогүй бол хувийн хэрэг,  төгсөлтийн монтаж, журналын жилийн эцсийн дүн зэрэг холбогдох материалын баталгаат хуулбарыг авчирна.
Зөрчилтэй боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг эхээр нь авчирч хураалгана.  
 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

2019-2021 оны Дунд хугцааны төсвийн төсөл
2019-2021 оны Дунд хугцааны төсвийн төсөл
Дэлгэрэнгүй»
СӨБ-ЫН СПОРТЫН НААДАМ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Нийтийн биеийн тамирын спортын талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай ...
Дэлгэрэнгүй»
"UNIMAT ТӨХӨӨРӨМЖ СУРГАЛТАД” УРАЛДААН
5-р сарын 22-ны өдөр 18-р сургууль дээр "UNIMAT төхөөрөмж сургалтад" уралдаан багш, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан туршлага ...
Дэлгэрэнгүй»
Баян Өндөр хайрханг тахих ёслол
1. Аймгийн Засаг Даргын захирамжаар 5-р сарын 19 –ны өдөр Баян Өндөр хайрхан уулын бэлд “Тэнгэрийн долоон бурхан од” тахих ёслол боллоо. ...
Дэлгэрэнгүй»
“Аялгуун гялбаа-2018”
БСУГ –аас санаачлан, ЗДТГ, НБХ дэмжин аймгийн төрийн болон ААН-ийн залуучуудын дунд “Соёл урлаг – хүний хөгжил” уриан дор “Аялгуун ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>