Боловсролын газар
“ЭГШИГЛЭН” СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
2015-02-04 |

 “ЭГШИГЛЭН” СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА


“Эгшиглэн” соёлын төв нь Эрдэнэт хотын АДХГЗ-ны даргын 1991 оны 01 сарын 05-ны өдрийн 10 тоот тушаалаар анх үүсч байгуулагдсан. Одоо Эрхлэгч Н.Гүндэгмаа, Нягтлан бодогч Ш.Болдбаатар, Хөгжмийн багш У.Нарантуяа, Номын санч-мэдээллийн ажилтан Ж.Эрдэнэцэцэг, Биеийн тамирын арга зүйч, техникчээр  Б.Баасанхүү, Нярав үйлчлэгчээр  Т.Бямбасүрэн нар ажиллаж соёл урлагийн үйлчилгээг иргэд, хөдөлмөрчдөд хүргэж байна. Тус соёлын төв нь хүүхэд залуучууд, иргэдэд  зориулан үндэсний болон цахилгаан хөгжмийн дугуйлан, ардын бүжгийн дугуйлан, шатар, ширээний теннис, чийрэгжүүлэлтийн дугуйлан, клуб ,сонирхогчдын “Хобби” гар урлалын клуб хичээллүүлдэг бөгөөд  Номын сангийн үйлчилгээ, интернет, эх бэлтгэл, хэвлэх, хувилах зэрэг үйлчилгээг  тогтмол үзүүлдэг. Жилдээ 300-аад соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулж  50.000 гаруй иргэдийг хамруулан ажилладаг. Номын сангийн фонддоо 1300 гаруй номтой, жилдээ 150 гаруй иргэдэд 2000 гаруй номыг танхимд болон гэрээр олгон ажиллаж байна.
Соёлын төв нь 200 хүний суудалтай, жил бүр уламжлал болгон Лха телевизтэй хамтран “Сар шинийн аялгуу” теле мэндчилгээ, Ахмадуудын дунд “Алтан намар” урлагийн наадам, 2 жил тутамд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд “Энэрэнгүй үйлстэн” урлагийн наадмыг зохион байгуулдаг.Тус арга хэмжээнүүдэд иргэд хөдөлмөрчид маш их идэвх зүтгэлтэй оролцдог. Мөн Говил багийн Залуучуудын холбоотой хамтран Шилжин явах цомтой гар бөмбөг, сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. 
Хөгжим бүжгийн дугуйланд жилдээ 150 гаруй хүүхэд залуучууд хамрагддаг бөгөөд хөгжмийн багш У.Нарантуяа, бүжгийн багш Б.Цолмон нарын удирдсан “Эгшиглэнт ирээдүй”  хамтлагийн сурагчид 2013 оны Хаврын баяр “Яргуй” наадамд амжилттай оролцон 2 алтан медаль хүртсэн. 
2013-2014 оны хичээлийн жилд “Авьяас хөтөлбөрийн хүрээнд 12 жилийн сургалттай 2, 18, 14-р сургуулиудтай хамтран нийт 100 гаруй сурагчдыг ардын бүжгийн дугуйланд хамруулан ажилласан. Бүжгийн дугуйлангийн 82 сурагчдын бүрэлдэхүүнтэй “Бүжгийн их найр” тайлан тоглолт Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглосон. Мөн Хүүхдийн урлагийн “ Яргуй” наадамд:
-Бүжгийн дугуйлангийн сурагчид гоцлол болон хамтлаг төрөлд  8 бүжгээр  оролцсоноос:
Гоцлол бүжгийн төрөлд:
Бага нас: Ц.Сарнай “Тайгын охин” бүжгээр хүрэл медаль
Дунд нас: Д.Уянга МУСТА Баярбаатарын дэглэлт” Халх жонон” Бүжгээр алтан медаль
Дунд нас: Аллаберген ТШ Сэвждийн дэглэлт “Жалам хар” бүжгээр мөнгөн медаль 
Ахлах нас: Б.Нямгэрэл Б.Цолмонгийн дэглэлт “Хархираа торгууд” бүжгээр мөнгөн медаль
Хамтлаг бүжгийн төрөлд:
Ахлах нас:  Сурагч Д.Уянга, Н.Алтанцэцэг, Б.Нямгэрэл, Г.Батцэцэг, М.Мөнхнаран, Н.Оюун-Эрдэнэ, Г.Уранчимэг нар МУСТА Баярбаатарын дэглэлт “Жороон жороо” бүжгээр алтан медаль тус тус хүртсэн амжилттай.
Манай соёлын төв нь хөдөө орон нутагт  соёл урлагийн үйлчилгээг Жаргалант СМТ, Булган аймгийн Халиун багтай хамтран тогтмол зохион байгуулдаг.
Баян-Өндөр сумын 20 жилийн ойд зориулсан иргэд, ЗДТГ-ын ажилчдын урлагийн наадмыг амжилттай зохион байгуулсан. Мөн Баян-Өндөр сумын 20 жилийн ойд зориулсан баяр наадмын нээлтэнд бүжгийн багш Б.Цолмон нь Эрдэнэтийн бүтээн байгуулалтын талаар сэдэвчлэн бүжиг дэглэж 30 уран сайханчдыг хамруулан бүжиглүүлсэн.
Манай хамт олон нь Орхон аймгийн Баяр наадмын уртын дууны ангийн бэлтгэлд хамрагдан нээлтийн арга хэмжээ болон морь барианы газарт  МАУД “Түмэн эх” , “Хурдан сайхан”, “ Өндрийн өвс”, “Холч морь” зэрэг дуунуудыг уран сайханчдын хамт дуулсан.
Мөн “Илгээлтийн эздийн 40 жилийн ой”-д зориулсан баяр наадамд нээлийн арга хэмжээнд “Монголын залуучуудын марш”, “Хөдөө тийшээ” дуунуудыг олны хамт дуулж илгээлтийн эздэд баяр хүргэсэн. 
 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд...
Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулж буй багшийн арга туршлагыг ...
Дэлгэрэнгүй»
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” улсын II зөвлөгөөний төвийн бүсийн зөвлөгөөн ...
Дэлгэрэнгүй»
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
СӨББ-ЫН “САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭ
Дэлгэрэнгүй»
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
"МАГТААЛЧ ХҮҮХЭД” УРАЛДААН
Дэлгэрэнгүй»
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2017 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН ХУВААРЬ
Дэлгэрэнгүй»
Илүү>>