Боловсролын газар
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН СОЁЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
2015-02-04 |

 ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН

 СОЁЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус Соёл мэдээллийн төв нь Орхон аймгийн ИТХ-ын 1996 оны 7-р сарын 5-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн байгууллагдсан.
Анхны эрхлэгчээр Л.Зоригоо, хөгжмийн багшаар Д.Болд,номын санч-няраваар Б.Энхжаргал ,үйлчлэгчээр Б.Оюунчимэг,сахиулаар Д.Гансүх нар ажиллаж байв.
Одоо соёл мэдээллийн төв нь 6,5 хүний орон тоотойгоор сумын иргэд,хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх,ЗГ-ын болон БСШУЯ-ны бодлого шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах,иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах улмаар тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэх,соёлыг ойлгох ойлголтыг дээшлүүлэх,албан байгууллага,ААН-тэй хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. СМТ нь ардын авъяастан,авъяаслаг сурагчдыг үйл ажиллагаандаа татан оролцуулж ажилладагаас МУСТА 12, МҮЭСТА 3 МУСТА 2 төрөн гарсан. Мөн дуу хөгжмийн дугуйлан тогтмол хичээллэж улс аймгийн уралдаан тэмцээнээс “Зөнгийн одод” улсын уралдааны мөнгөн медальт,ХУЯ наадмын хошой алтан медальт сурагч Б.Үүрцайх, ХУЯ наадмын мөнгө хүрэл медальт сурагч Э.Уламбаяр зэрэг авъяаслаг сурагчид хичээллэж байна. Дуу хөгжмийн дугуйлангаас СУИС-д 2 оюутан сурч байна.
2014 оноос СМТ-ийн дэргэд хүүхдийн цахилгаан хөгжмийн хамтлаг хичээллэж эхэлсэн.2006 онд Орхон аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Хүүхдийн төлөө төвөөс “Хүүхдэд ээлтэй хамт олон”, шагналаар шагнагдсан.
Одоо тус СМТ-д эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Буян,хөгжмийн багш Д.Болд, номын санч Б.Оюунчимэг,ня-бо Д.Оюумаа,нярав Г.Сэлэнгэ, сахиул А.Ган-эрдэнэ нар ажиллаж  байна.

Танилцуулга бичсэн:
Номын санч  Б.Оюунчимэг
 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

“Алтан навч-2018”
“Олон улсын багш нарын өдөр”-ийг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан навч-2018” яруу найргийн наадмыг 2018 ...
Дэлгэрэнгүй»
БСШУC-ын сайдын 2018.05.01-ний өдрийн А/243 тушаалаар...
БСШУC-ын сайдын 2018.05.01-ний өдрийн А/243 тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн ...
Дэлгэрэнгүй»
ЦАГААНЧУЛУУТ БАГИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ
Орхон аймгийн Цагаанчулуут багт шинээр баригдсан 300 хүүхдийн ортой 26 дугаар цэцэрлэг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны билэгт сайн өдөр нээлтийн үйл ажиллагаа ...
Дэлгэрэнгүй»
Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль
Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
Дэлгэрэнгүй»
Шагналын-шинэ-журам-А-473
Шагналын-шинэ-журам-А-473
Дэлгэрэнгүй»
Илүү>>