Боловсролын газар
Музейн танилцуулга
2015-02-04 |

 Музейн танилцуулга



ЗОРИЛГО: Орон нутгийн соёлын өвийг хадгалж хамгаалан, сурталчлах, түүх соёлоороо  бахархах  үзлийг   хойч үе,  иргэдэд төлөвшүүлэх.
ЧИГЛЭЛ:   Түүх соёлын  дурсгалт  зүйлсийг хадгалж хамгаалах, судлан сурталчилах, нийтийн хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэх. 
Орхон аймгийн Музей нь 1983 онд анх тосгоны илгээлтийн эздийн байранд гол төлөв найрамдал, Эрдэнэтийн бүтээн байгуулалтыг харуулсан 300 орчим үзмэртэйгээр нээгдэж байсан бол өнөөдөр 1160 орчим төрлийн 1600 гаруй үзмэрийг угсаатны, байгалийн, уран зургийн, Эрдэнэтийн түүхийн палеонтологийн гэсэн 5 танхимд дэглэн үйл ажиллагаагаа явуулж байна.  Музей нийт 1160 дэс бүхий 1606  ширхэг   үзмэртэй
Жилдээ 7000-8000 орчим үзэгчдэд үзвэрээр үйлчилдэг. Нийт үзмэрийн  67 хувь  нь үзүүлэгт дэглэгдсэн, 33 хувь нь сан хөмрөгт хадгалагдаж байна. 
Нийт үзмэрийн 376 буюу 21,2% нь үнэт үзмэр, үлдсэн 78,8 % нь ердийн үзмэрт хамрагдаж байна. 
Музейг бүх нийтийн хүртээл болгох, нийт үзэгчдэд боловсрол олгох үйл ажиллагаанд үзүүллэгийг зохистой ашиглах, мэдээллийг үзэгчдэд хүргэх зорилгоор ЕБС, цэцэрлэг, их дээд сургуулийн оюутнуудын дунд үндэсний уламжлалт соёл, ёс заншил, байгаль экологийн чиглэлээр хичээл, сургалт сурталчилгаа танин мэдэхүйн ажлуудыг байнга зохион байгуулж хэвшсэн.       
“Бүс нутгийн судалгаа арга зүйн төв” болох зорилтын хүрээнд орон нутгийн түүхэн онцлогийг баримтжуулсан мэдээллийн хүрээг өргөтгөх, сан хөмрөгийн иж бүрдэл, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, музейн эрдэм шинжилгээ, судалгаа, сурталчилгаа, танин мэдэхүйн ажлыг шинэ шатанд гаргахад чиглэгдсэн үйл ажиллагааг явуулахыг зорин ажиллаж байна.
     Үндэсний тоглоом наадмын булангаа шинээр байгуулж уламжлалт шинэ тоглоомуудаар баяжуулан жилдээ  500 орчим хүүхдэд  үндэсний тоглоом зааж сургадаг.
      Музейд хүн ирэх биш музей өөрөө хүндээ хүрч үйлчилэх  зорилтыг  дэвшүүлж ажилласанаар: 
Сүүлийн   жилүүдэд түүх соёл ,  зан заншил, өв уламжлалтай танилцах,   мэдлэгт нь тус дөхөм болох зорилгоор ЕБС, цэцэрлэг, оюутан залуучуудын дунд насны онцлогт нь тохирсон танин мэдэхүйн хичээл сургалтуудыг багш, нийгмийн ажилтнуудтай хамтран тусгай төлөвлөгөөний дагуу хичээлийн байранд нь  болон бодит үзмэрүүд дээр тулгуурлан зохион байгуулсан.
Мөн насанд хүрэгчдэд зориулан тэдний ажлын байранд гэрэл зураг болон шилдэг үзмэрийн үзэсгэлэнгүүдийг гаргадаг.
  - Орхон аймгийн хэмжээнд нийт 78 ширхэг биет бус соёлын өв тээгчийг судлан бүртгэж аймгийн бүртгэлд  хамруулснаас өвийн төрлөөр ардын язгуур урлаг 53, ардын гар урлалд 23 хүн бүртгэсэн ба тэдгээрээс шилдэг биет бус өвлөн тээгчдийн сонгон аймгийн СББӨ-ийн дүрс бичлэгийн санг бүрдүүлэх ажил үргэлжлэн  хийж байна 
ЕБС, Цэцэрлэг, их дээд сургуулийн сурагч, оюутнуудын дунд үндэсний соёл, уламжлал, ёс заншил, байгаль, экологийн чиглэлээр танин мэдэхүйн сургалт, тэмцээнийг тогтмол зохион явуулдаг. 
Мөн аймгийн нутаг дэсгэрт орших үл хөдлөх дусгал болох эртний хөшөө дурсгал, булш хиргисүүрүүдийг судалж хамгаалахад анхааран ажиллаж байна.
     
 
    
 

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

ЭЕШ-2019 д Орхон аймагаас 8 сурагч 800 оноо авч нийслэлийн дараа орлоо...
Улаанбаатар хотоос 67, Орхон аймгаас 8, Говь-Алтай аймгаас  5,  Өвөрхангай аймгаас...
Дэлгэрэнгүй»
"Бичиг үсгийн баяр-2019"
"Бичиг үсгийн баяр-2019"
Дэлгэрэнгүй»
2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах суралцагчийн бүртгэл зохион байгуулах тухай
2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2013 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл төрсөн ...
Дэлгэрэнгүй»
"Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа
Бүтээлч хүүхдүүдийн “Бизнесийн гараа” үзэсгэлэнгээс нийт 13.9 сая төгрөгийн худалдан авалт хийжээ
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2019 МЭДЭЭ
Орхон аймгийн Монгол хэл бичгийн шалгалтанд нийт 678 сурагч бүртгүүлсэнээс  54 сурагч ирээгүй ба шалтгалтын явцад зөрчил асуудал гараагүй амжилттай ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>