Боловсролын газар
Орхон аймгийн Номын төв
2015-02-04 |

 

 Орхон аймгийн Номын төв


 
Дарга: Аюуш УРАНЧИМЭГ 99021806 /70359064/70352029/
Техник мэдээллийн ажилтан:  Аманкелди БАХЫТ  Утас 99400187 erkaa_et@yahoo.com
Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг урт цагаан
Түүхэн хөгжил:
1976 онд Эрдэнэт хотын Найрамдал Номын сан 
1976 онд Эрдэнэт хотын номын худалдаа 
1983 онд Эрдэнэт хотын хүүхдийн номын сан 
1994 онд дээрх 3 байгууллагыг нэгтгэж “Номын төв болгон өргөжүүлэн шинэ бүтэц зохион байгуулалтанд орсноор нөөц бололцоо хүчин чадлын байдал сайжирч үйлчилгээний чанар, хөнгөн шуурхай байдал дээшиллээ.
Эрхэм зорилго
Илүү нээлттэй, чөлөөтэй, орчин үеийн үйлчилгээг ашиглан өргөжүүлэн хүн бүрт мэдээлэл хүргэх замаар нийгэмд идэвхитэй, мэдлэгтэй иргэнийг төлөвшүүлэх 
Зорилт
Номын төвийг Мэдээлэл-олон нийтийн нээлттэй төв болгон хөгжүүлэх 
Номзүйн мэдээллийг автоматжуула, лавлагаа мэдээллийн сүлжээ бий болгох 
Ном хөмрөгийг нийгэм хувь хүний эрэлт хэрэгцээнд тулгуурланномоор тухай бүр баяжуулан мэдээллийн баазыг өргөжүүлэх 
Интернэтийг мэдээллийн шинэ хэрэглүүр болгон ашиглахад хүүхэд залуучуудыг сургах ажлыг өргөжүүлэх 

Бидний эрмэлзэл:
Хэрэглэгчийн эрх ашгийн төлөө
Уншлага үйлчилгээний чанарын төлөө
Харилцан ашигтай түншлэлийн төлөө
Шинэлэг бүхэнд суралцахын төлөө
Өнөөдөр:
Тус төв нь 23 ажиллагсадтай. Үүнээс номын сан, номзүйн мэргэжлээр дээд боловсролтой 8, тусгай дунд боловсролтой 2, дээд боловсролтой 2, Соёлын тэргүүний ажилтан  6 ажиллаж байна.
Номын төв нь: уншлага, мэдээлэл, сурталчилгаа, чөлөөт цагийн чиглэлээр  Ниитийн, Хүүхдийн,  Гэр бүлийн, Тогтмол хэвлэл, Гэрээр ном олгох, “Виртуаль-Гадаад хэл”-ний танхим, Лавлагаа-мэдээллийн, Интернэт-мэдээлэл, Дэнж баг дахь салбар Номын сан,  Хүний хөгжил төв дэхь салбар Номын сан гэсэн төрөлжсөн 9 танхимаар нэг зэрэг 170 гаруй хүнд үйлчлэх тохилог орчинг бүрдүүлэн иргэдэд мэдээллийн үйлчилгээ үзүүлж байна 

Нийтийн уншлагын танхим
  
Нийтийн уншлагын танхим нь номын хөмрөгийг нийгэм хувь хүний эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэ ном болон мэдээллийн баазыг баяжуулан, уншигчдын дунд зохиох мэдээлэл, соёл чөлөөт цагийн ажлыг өргөжүүлж, лавлагаа мэдээллийн хамтарсан үйлчилгээг явуулна. 
Номын мэргэд, Номын садан, номыг шимтэн уншигч та
Шинжлэх ухааны бүх салбарын ном зохиол, Монголын болон гадаад орны шилдэг зохиолчдын болон ховордсон бүтээлүүдээс бүрдсэн өргөн сонголт бүхий номыг уншихаар бол
Нийгэм, улс төр, гүн ухаан, урлаг, спортын ном үзэхийг хүсвэл
Номын сангийн lib4U программд бүх номоо электрон каталогт оруулсанаар түргэн шуурхай үйлчилгээг авахаар бол манай танхимд хандахыг урьж байна. 
Бид тантай: 
Зөвлөгөө өгөх үйлчилгээ: Уншигчдыг номын санг ашиглахад нь туслах, тэдний сонирхдог чиглэлээр ямар ямар шинэ ном гарч байгаа тухай мэдээлэл өгөх
Ном зохиолыг сурталчлах СОТА-ыг зохион байгуулахад тантай хамтарч ажиллах болно. 
Нийтийн уншлагын танхимын боломж:
Жилд 2500 байнгын уншигч, давхардсан тоогоор 18000 хүнд 22000 ном олгож байна. 
Өдөр тутам үйлчлэх 6000 гаруй нэрийн ойрын фондоор 80 хүнд зэрэг үйлчлэх боломжтой. 
Монголын уран зохиолын дээжис 108 боть, Монголын уран зохиолын товчоон 9 боть, Л. Түдэвийн 30 боть зэрэг хайлтын электрон лавлагаатай. 
Номын сан хөмрөгийг нийгэм, хувь хүний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн баяжуулж, мэдээллийн баазыг өргөжүүлж ажиллаж байна. 
Та хүссэн ном, хэвлэлийн материалаа хувилж, олшруулж авах боломжтой. 

Хүүхдийн уншлагын танхим

Гэр бүлийн танхим

Тус төв нь иргэдэд ном хэвлэл, мэдээллээр үйлчлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах үүрэг бүхий төрийн өмчийн орон нутгийн байгууллага юм.

Манай танхим та бүхэндээ дараах үйлчилгээг санал болгож байна. 
1. Гэрээр ном олгож үйлчилнэ
2. Өдөр тутмын сонин, сэтгүүлээр үйлчилнэ
3. Хүүхэд багачуудад хүүхдийн сонин хэвлэлээр үйлчилнэ
4. Гэр бүлийн танхимаар үйлчилнэ 


Гэр бүлийн танхим
 

“Гэр бүлийн амьдрал гэдэг бол урлаг бөгөөд түүнийг өдөр тутам шинэчилж байх хэрэгтэй.” Р. Таагүүр

                                                           Тогтмол хэвлэлийн  танхим
Нэг өдрийн хэвлэл эс уншваас нийгмийн хөгжлөөс
 мянган алхам хоцорно. В. И.Ленин
Одоо үед цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхая гэвэл өдөр тутмын мэдээ мэдээллээс хоцрохгүй байя гэвэл та манайхыг зорьж ирэхэд л болоо. Бид та бүхэнд 27 нэр төрлийн сонин, сэтгүүлээр үйлчлэхээс гадна хэрвээ та хүсвэл 2003 оноос хойшхи бүх сонин, сэтгүүл уншиж, лавлагаа авч болно. Та бүхэнд мэдээллийг түргэн шуурхай хүргэх зууч болж ажиллах болно. 

Гэрээр ном олгох
Манай фондонд гадаад дотоодын 905 нэрийн 911 гаруй уран зохиолын номууд байхаас гадна шинээр хэвлэгдэн гарсан монголын болон орчуулагдсан шилдэг ном зохиолоор та бүхэндээ үйлчилж байна. Хэрвээ та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл:Юуны өмнө таны иргэний үнэмлэх байх хэрэгтэй. 
Та иргэний үнэмлэхээ тавьж 1 ном авахад 1 хоногт 200 төгрөгөөр авч унших бололцоотой. /Жич: Уншигчийн үнэмлэхээр үйлчлэхгүй./ 

                           “Виртуаль-Гадаад хэл”-ний танхим 

Орхон аймгийн Номын төвд “Виртуаль-Гадаад хэл”-ни й танхим нээгдээд 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус танхим нь нийт уншигчддаа зориулж дараах үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:
- Орос, Англи хэл дээрх номын төрөлжсөн баялаг  фондтой.
- Дуу, дүрс бичлэг, CD,DVD ашиглах техник хэрэгсэлтэй.
- Гадаад хэл дээрх сэтгүүлүүдийг электрон хэлбэрээр унших боломжтой.
- Интернетээс шаардлагатай мэдээллийг хайж өгөх
Лавлагаа номзүйн танилцуулга

Лавлагаа номзуйн зорилго нь:
Мэдээлэл шаардлагатай хувь хүний хэрэгцээ, номын сангаас гадуур уг хэрэгцээг хангаж чадах эх сурвалж буюу сурвалжуудын хоорондох холбоог бий болгох.
Лавлагаа номзуйн боломж:
- Өдөр тутам үйлчлэх лавлагааны 400 гаруй нэрийн номын ойрын фондтой.
- Монголын уран зохиолын дээжис 108 боть, Монголын уран зохиолын товчоон 9 боть, Л.Түдэвийн 30 боть зэрэг хайлтын электрон лавлагаатай.
- Илтгэл, реферат, нийтлэлээр бэлтгэсэн бэлэн 100 гаруй сантай
- Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн лавлагааны сантай.
- Таны хүссэн материалыг хувилж, олшруулж өгөх боломжтой.

Номын худалдаа  
Номын худалдаа нь 1976 оноос нхлэн өнөөг хүртэл Эрдэнэт хотынхоо хэрэглэгчдийг сурах бичиг ,шинэ ном соёлын бараагаар ханган ажиллаж байгаад 2000- оноос интернэт кафетай хамтран үйл ажиллагаагаа явуулж байна. Интернэт кафе нь 10 компьютертойгоор олон улсын интернэт сүлжээ , түүний өвөрмөц  технологийг ашиглаж улс орны нийгэм эдийн засагт мэдээллийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлж , мэдээллийн чөлөөт урсгалбуй болгох олон нийтийн боловсролыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.Мөн төрөл бүрийн сургалт явуулах хрэглэгчдэд цахим сүлжээгээр ном соёлын бараагаар түргэн шуурхай үйлчилж байна.

                                     Номын төв Хүний хөгжлийн төвийн хамтарсан 
Салбар номын сан

Тус номын сан мэдээллийн төв нъ бүх насны иргэдийн боловсрол, авъяас чадвар, тал бурийн мэдлэшйг хөгжүүлэх, уншлага үйлчилгээнд хун амыг өргөн хамруулах, номтой нөхөрлүүлэх, мэдлэг мэргэжилийг нь бататгах зэрэг уншлага үйлчилгээний олон талт ажил зохион явуулж байна.

                                        Дэнж багийн салбар Номын сан
  “Дэнж” салбар номын сан нь 2011оны 1-р сарын 17 нд Гэр хороололыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх МОН - 9106  төслийн хүрээнд  “Дэнж холбоо“ оршин суугчдын холбоо,Орхон аймгийн Номын төвийн хамтран санаачилснаар байгуулагдсан.
 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

“Алтан навч-2018”
“Олон улсын багш нарын өдөр”-ийг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан навч-2018” яруу найргийн наадмыг 2018 ...
Дэлгэрэнгүй»
БСШУC-ын сайдын 2018.05.01-ний өдрийн А/243 тушаалаар...
БСШУC-ын сайдын 2018.05.01-ний өдрийн А/243 тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн ...
Дэлгэрэнгүй»
ЦАГААНЧУЛУУТ БАГИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ
Орхон аймгийн Цагаанчулуут багт шинээр баригдсан 300 хүүхдийн ортой 26 дугаар цэцэрлэг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны билэгт сайн өдөр нээлтийн үйл ажиллагаа ...
Дэлгэрэнгүй»
Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль
Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
Дэлгэрэнгүй»
Шагналын-шинэ-журам-А-473
Шагналын-шинэ-журам-А-473
Дэлгэрэнгүй»
Илүү>>