Боловсролын газар
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ТҮҮХИЙН ХИЧЭЭЛИЙН АНГИ НИЙТИЙН ЧАНАРЫН II УРАЛДААН ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2015-03-18 |

 

 

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН  НЭРЭМЖИТ  ТҮҮХИЙН  ХИЧЭЭЛИЙН АНГИ НИЙТИЙН ЧАНАРЫН  II УРАЛДААН ЯВАГДАЖ  ӨНДӨРЛӨЛӨӨ

2015.03.11
Монголын түүхийн хичээлийн  “Анги нийтийн чанарын уралдаан”-ыг  03-р сарын 03-ны өдөр зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагаа   “Орхон” цогцолбор,  хаалтын арга хэмжээ лаборатори VIII    сургууль дээр  зохион байгуулагдав. Тус уралдаанд  төрийн болон төрийн бус өмчийн  ЕБС-ийн 9-р ангийн  57 бүлгийн 1579 сурагч хамрагдснаас  нийлбэр дүнгээр  лаборатори  VIII ,  БУГС-тай  XIV,   “Баян-Өндөр” цогцолбор сургуулиуд  эхний 3  байр,   лаборатори VIII  сургуулийн багш Ц.Эрдэнэчимэг, “ Наран” цогцолбор сургуулийн  багш  Х. Бямбацэцэг , “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн  багш  Д.Мөнхцэцэг  эхний 3 байр,  “Орхон” цогцолбор сургуулийн  багш  Т.Бүрэнжаргал,  14-р сургуулийн багш О.Эрдэнэболд, Ийгл сургуулийн багш М.Нямхорлоо  тусгай байр эзэлж  “ МАСС  СУРГАЛТТАЙ ХАМТ ОЛОН,  БАГШ”-аар тус тус шалгарч  шагнууллаа. Мөн  тэргүүлсэн ангийн нийт суралцагч болон  хамгийн өндөр оноо авсан суралцагчдад “Батламж” хадгалуулав. Түүхийн хичээлийн анги нийтийн чанарын уралдааны шагнал гардуулах арга хэмжээнд  аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, НХХ-ийн дарга Б.Нацагдорж,  мэргэжилтэн  Г.Уянга,  ЕБС-ийн захирал, менежерүүд оролцсон ба  Засаг даргын орлогч Д.Энхбат, НХХ-ийн дарга Б. Нацагдорж нар  арга хэмжээнд оролцогчдод   баяр хүргэж, түүхийн хичээлийн үнэ цэнэ, суралцахуйн үүрэг хариуцлагын талаар үг хэллээ.  Монголын түүхийн хичээлийн чанарын уралдаан буюу анги нийтийн олимпиадыг  Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулах болсон нь олон талын ач холбогдолтой, алсын хараатай  үйл ажиллагаа юм.  Монголын түүхийн   үндсэн агуулга  8, 9-р ангид судлагддаг. 10-р ангид Дэлхийн болон Монголын түүхийн тулгамдсан асуудлуудын хүрээнд түүхийг судалж байна. 11-р ангид түүхийн хичээлийг судлахгүйгээр  12-р ангийн төгсөгчид  элсэлтийн ерөнхий  шалгалт өгдөг. Нөгөө талаас “Зөв Монгол хүүхэд”  хөтөлбөр,  бусад бодлогын баримт бичгүүдэд эх орны түүх соёлоор бахархах үзэл төлөвшүүлэх,  түүх соёлоо судлах чиглэлээр тодорхой заалтууд тусгагдсан билээ.
 

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>