Боловсролын газар
“ХӨВГҮҮДИЙН ХӨГЖЛИЙГ ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ ХИЧЭЭЛЭЭР ДЭМЖИХ НЬ” ҮЙЛ АЖИЛЛАГАА
2015-05-07 |

 



“ХӨВГҮҮДИЙН ХӨГЖЛИЙГ ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ ХИЧЭЭЛЭЭР ДЭМЖИХ НЬ”  ҮЙЛ АЖИЛЛАГАА
 
Өөртөө итгэх итгэлийг суралцагчдад  бий болгох зорилгоор түүх, нийгмийн ухааны хичээлийн явцад  эрэгтэй   сурагчдын ярих чадварыг үе шаттайгаар хөгжүүлэх үйл ажиллагааг 2015 оны 01-р сараас эхлэн хэрэгжүүлж  ирлээ.  ЕБС  бүр  үйл ажиллагааны эхний үр дүнгээ  илтгэл бичүүлэх  хэлбэрээр зохион байгуулав. Сургууль бүрээс шалгарсан  эрэгтэй сурагчдын дунд   Аймгийн  нэгдсэн хэлэлцүүлэг хийж  тэдний үзэл бодлыг дараах  чиглэлээр сонслоо. Үүнд:
Илтгэл, эсээ мэтгэлцээнээр өөрийгөө хөгжүүлэх  боломж, бэрхшээл
Сургуулийн удирдлага, багшийн дэмжлэг
Тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх явцад сурагчдад гарсан ахиц өөрчлөлт
Тус хэлэлцүүлэг нь   анх удаа илтгэл  бичиж, бусдын өмнө үзэл бодлоо илэрхийлсэн  10-р ангийн 141 эрэгтэй сурагч оролцсноороо шинэлэг бөгөөд онцлог, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн  арга хэмжээ юм.  Хэлэлцүүлгийн явцад  9 сурагч бичсэн илтгэлээ өөрийн хүсэлтээр  оролцогчдод танилцуулсан нь хөгжих гараагаа баталсан, өөртөө итгэлтэй болж буй  үйл явц  гэж зохион байгуулагч тал дүгнэж байна.
Хэлэлцүүлгийн явцад суралцагчдаас гарсан санал, хүсэлт:
- Энэ төрлөөр сургууль дээр зохион байгуулах арга хэмжээ ховор, спорт, урлагийн үйл ажиллагаа давамгайлдаг; 
- Дугуйлан, секц хязгаартай, анги танхимын хүртээмж муу, хичээлүүдийг  зэрэглэдэг хандлагатай; 
- Тус үйл ажиллагаанд оролцсноор  хүний өмнө нүүр улаахгүйгээр үгээ хэлж чаддаг болсон;
- Өөртөө итгэлтэй болж байна;
- Хичээлдээ сайн оролцож байгаа;
- Судалгаа авах, боловсруулалт хийх аргад суралцсан;
- Уран илтгэгч болох хүсэл төрсөн;
- Багшийн өмнө сандрах байдал буурсан;
- Бага ангийн дүү нарт илтгэлээ унших юмсан гэж бодож байгаа;
- Бид оюутан болно. Тийм болохоор илтгэл бичих арга барилд илүү суралцана;
- Ийм онцлог шийдэлтэй уралдаан, тэмцээнийг олон зохион байгуулах ...... зэрэг саналууд гарлаа.
Хэлэлцүүлэгт оролцсон багш нар  оролцогчдод амжилт хүсэж, зөвлөгөө өглөө. 
       Боловсрол, соёлын  газраас сургуульдаа  илтгэлээрээ шалгарсан болон ахиц гарч  оролцоо нэмэгдсэн  16 сурагчид батламж, бэлэг дурсгалын зүйл гардуулсан нь сурагчдад урам, дэмжлэг болсныг дуулгахад таатай байна.  2015-2016 оны  хичээлийн жилд энэ  үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр нэгдсэн шийдэлд хүрлээ. 
Хэлэлцүүлгийн явцаас......
       
   
    
 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>