Боловсролын газар
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2015-09-14 |

 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 9 дүгээр                                                                                                                                                                                                        Улаанбаатар
сарын  6-ны  өдөр                                                                                                  Дугаар 314                                                                                            хот


                                                              
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ
ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

Архивын тухай хуулийн 9.2.3 дахь заалт, 17.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр“-ийн Гуравдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

 

2. Цаасан суурьт баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим архив үүсгэх зорилгоор төрийн архивуудад гэрээгээр 175 операторч ажиллуулахад шаардагдах цалингийн сан, техник хэрэгсэл болон холбогдох бусад зардлыг 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

 

 


Монгол Улсын Ерөнхий сайд                                              Н.АЛТАНХУЯГ

 

Хууль зүйн сайд                                                                    Х.ТЭМҮҮЖИН

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Бялдрын туршиц сорил явагдлаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын даргын 2019 оны А/177 дугаар тушаалаар бие бялдрын туршиц сорилыг Орхон аймгийн ЕБС-ийн ...
Дэлгэрэнгүй»
ОРОС ХЭЛНИЙ БҮСИЙН ОЛИМПИАД
Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд 2019 оны 11 сарын 15-17-ны өдрүүдэд манай аймагт ...
Дэлгэрэнгүй»
“Мэргэжлийн аварга” багш нар гадаадад туршлага судлав
Орхон аймгийн ЗДТГ, НБХ-ээс санаачлан 2017 оноос эхлэн "Багш" дэд хөтөлбөрийн хүрээнд "Мэргэжлийн аварга" багш нарыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы ...
Дэлгэрэнгүй»
Цаг үеийн мэдээ
7 хоногийн мэдээ. 11. 04 – 08
Дэлгэрэнгүй»
"Зөвлөх" зэрэгтэй сургалтын менежерүүдийн “ СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АЖИЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ”
Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж буй "Зөвлөх" зэрэгтэй сургалтын менежерүүдийн “ СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АЖИЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ” ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>