Боловсролын газар
Монгол хэлний багш Д.Ганчимэг "Ном унших арга технологи"
2015-09-22 |

 Орхон аймаг Лаборатори VIII сургуулийн Монгол хэлний багш Д.Ганчимэг

                                   Ном унших арга технологи          /зөвлөмж/
 
Ном унших арга,  соёлд суралцах нь  
Хүмүүс өөрсдийн хэрэгцээ шаардлагад тохируулан дэлхийн соёлын толь болсон ном хэвлэлийг сонирхон уншиж мэдлэг оюунаа баяжуулдаг. Ном зохиол, тогтмол хэвлэлүүд нь хүн төрөлхтний оюуны баялаг төдийгүй түүх соёл, шинжлэх ухааны мэдээллийн чухал хэрэгсэл болдог бөгөөд олон арван жилээр хадгалагдаж уншигч хэрэглэгчдэд хэрэгцээт мэдээллийг хүргэж байдаг онцлогтой. Хэвлэлийн бүтээгдэхүүний урт удаан жилээр хадгалагдаж, хэрэглэгдэж байдаг гол шалтгаан нь номтой зөв, боловсон харьцах явдал байдаг. Ийм учраас уншигч хэрэглэгчид болон номын санч нар номтой ариг гамтай харьцаж, номыг хүний оюуны бүтээл гэж үзэж хайрлан хамгаалдаг байх хэрэгтэй.
Ном унших арга:
Ном зохиол, хэвлэлийг уншиж судална гэдэг нь хүн төрөлхтний оюуны соёлтой нягт нямбай танилцаж мэдлэг оюунаа баяжуулна гэсэн үг юм. Ном зохиолыг уншиж судлахын өмнө уг ном хэвлэлийн бүтэц, бүрэлдэхүүнийг урьдчилан сайн мэдэх хэрэгтэй. 
Юуны өмнө номын нүүр, танилцуулга, өмнөх үг, оршил, гарчиг, төгсгөлийн үг, дүгнэлт зэрэгтэй нь танилцаж, түүний агуулга, хэллэг бүтэц, зураг, хүснэгт, бүдүүвч тайлбар зэрэг ерөнхий мэдээлэлтэй нэн түрүүн танилцах хэрэгтэй. Эдгээр нь уг номын талаар ерөнхий ойлголт авах анхдагч арга юм. Номын гарчиг бол тухайн номын гол сэдэв, тусгасан асуудлын толь байдаг.
Номын уншихдаа:
Чимээ шуугиангүй, 18 градусаас илүүгүй дулаан, цэвэр агаартай өрөөнд уншихад хамгийн тохиромжтой. 
Ширээний гэрэл хэтэрхий ойр биш, жигд байх шаардлагатай. 
Ширээний болон цонхны гэрэл хүний зүүн гар талд байрлаж, нүүр, нүдэн дээр биш номон дээр тусаж байхаар байрласан байвал сайн. 
Гэрэл хэтэрхий хурц биш 15-30 лампын чийдэн байвал тохиромжтой. 
Уншиж байгаа ном хүний нүднээс 35-40 см-ын зайтай 15 градус налуу байрлавал тохиромжтой.

Ном унших арга барилыг сонгохдоо: 
Ном унших арга барил нь нийгмийн ухааны мэдлэгээ дээшлүүлэх, ертөнцийг шинжлэх ухааны үзлээ төлөвшүүлэх, нийгмийн хөгжлийн зүй тогтол, гадаад дотоод бодлогыг судлах, олон улсын амьдрал, болж буй үйл явдлыг ойлгож мэдэх зэрэг ямар зорилго тавьж уншиж байгаагаас ихээхэн хамаардаг. 
 Ямар номыг уншлаа гэсэн би үүнээс ямар зүйлийг ойлгож, хариулт авах вэ? гэсэн зорилт тавих хэрэгтэй. 
Ном уншихад хүний ой ухаан, тогтоох чадвар харилцан адилгүй байдаг. Иймээс хүн бүр өөр, өөрийн сэтгэхүйн онцлог, авъяас чадварыг танин мэдсэний  үндсэн дээр унших арга хэлбэрээ сонгох хэрэгтэй.
 Үүнд: 
Номын агуулгатай танилцаад, хуудсыг аажуухан эргүүлж гүйлгэх
Номонд байгаа өөртөө хэрэгтэй сэдвүүдийг тэмдэглэн түүвэрлэж унших
Номын хуудас болгоныг үл алгасан зурж тэмдэглэх зэргээр бүрэн унших
Номын агуулгыг эргэцүүлэн бодож, сэдэв бүрийг гүнзгий судлан унших
Номыг өөртөө чимээгүй байдлаар унших нь чанга уншихаас 25 дахин хурдан байдаг. 
Эрдэмтдийн тооцоогоор хүн минутанд 1-2 мянган үг буюу цагт 200-400 хуудас ном унших боломжтой бөгөөд хүн амьдралын туршид 15-25000 ном уншиж, өөрийн мэдлэгийнхээ хүрээг баяжуулах боломжтой ба
     
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
 

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>