Боловсролын газар
Лаборатори 8-р сургуулийн багш Д.Ганчимэг Зохион найруулан бичих аргыг ээлжит хичээлд төлөвлөх арга зүй
2015-09-22 |

 Орхон аймгийн Лаборатори 8-р сургуулийн багш Д.Ганчимэг

Зохион найруулан бичих аргыг ээлжит хичээлд төлөвлөх арга зүй
 
Хэлний боловсролын үндсэн чанарт сонсох, унших ойлгох, ярих гэсэн оюуны үйлийн цогц үзүүлэлт багтах бөгөөд юмс үзэгдэл, 
ертөнцийг танин мэдэж, ойлгож ухаарсныхаа хэрээр сэтгэн бодож, 
түүнийгээ бусдад илэрхийлэх хамгийн бүтээлч чадвар нь бичгийн чадвар юм.  
Тиймээс эх хэл бичгийн боловсролын үнэлэмж, эцсийн үр дүн нь хэоний зүйн мэдлэгтэй эсэх, үгсийн дүрмийн алдаагүй бичих, 
түргэн унших зэргээс гадна зохион найруулж бичих чадварт оршино. 
Дунд ангийн сурагчдаар эх зохиолгон найруулж бичүүлэхдээ ямар ямар аргуудыг хэрэглэдэг вэ? Аргуудыг нэрлэж бичнэ үү? 
Гэсэн асуултанд дараах байдлаар хариулсан байна. Үүнд 
Тодорхой сэдэв өгч бичүүлэх 
Дуурайлган бмчүүлэх 
Чөлөөт сэдвээр зохион найруулах (чөлөөт зохион бичлэг)
Хэлц үгийн утгыг дэлгэрүүлж зохион найруулах
Асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулах замаар эх зохиолгох 
Пирамид босгох 
RAFT бичлэгийн арга
Эх уншиж өгөөд утгыг бичүүлэх 
Хичээл орох бүрдээ тогтмол хугацаа гаргаж эх зохиолгон бичүүлэх 
Нөхөж бичүүлэх 
Оюуны зураглал хийх арга 
Тоглоомын заавар бичих арга 
Найзаа магтъяа үг сонгох арга 
Эхийг уншуулж ойлгосныг нь бичүүлэх 
Зургийн үйл явдлын дагуу зохион бичүүлэх 
Багцлах арга 
Цаасан жүжиг тоглох арга 
Цааш нь гүйцээн бичүүлэх 
Чадваржуулах дуурайн бичүүлэх 
Зохион бичих, хуулан бичүүлэх 
Дэлгэрүүлэн болон хурааж бичүүлэх
Хүүрнэмж хэлбэрээр бичүүлэх 
Сэдэв өгч өөр өөр бичлэгийн хэлбэрээр бичүүлэх 
Марафон бичлэгийн арга гэх мэт 
Судалгаанд хамрагдсан багш сурагч нарын хувьд сурагчдыг зохион найруулж бичүүлж сургахад 
ашигладаг нийтлэг арга болох эхийг дуурайлган бичүүлэх, 
дэлгэрүүлэх, хураах, үргэлжлүүлэн бичих, тодорхой сэдэв өгч бичүүлэх гэх мэтийг 
дурдсанаас гадна сургалтын бүтээлч аргуудыг нэрлэсэн ээлжит хичээлдээ туршсан нь эерэг үр дүн юм.   
Зөв бичгийн дүрмийн алдаа маш их гаргадаг, бичиж, ярьж чаддаггүй.
Үгийн баялаг муу 
Хар ярианы үг түлхүү хэрэглэдэг 
Зөв  бичих дүрмийн алдаа маш их гаргадаг,бичиж,ярьж чаддаггүй
-Үгийн баялаг муу
-Хар ярианы үг түлхүү хэрэглэдэг
-Зүйр үг,ишлэл бага хэрэглэдэг
-Дүрслэх ур маягыг бага ашигладаг
-Өөрийн санаагаа оновчтой хэрэглэж чаддаггүй
Агуулга явцуу эх зохиодог. 
Алдаагаа хянадаггүй.
Гол санаагаа дутуу гаргадаг. 
Бичих сэдвийн талаар мэдлэг дутуу 
Нэг л хэвээр бичдэг гэх зэргээр бага ангийн сурагчдын түгээмэл гаргадаг алдааг нэрлэсэн байна. 
Үүнээс үзэхэд эх зохион бичихэд сурагчдын гаргадаг алдаа путагплыг багш дахин давтуулахгүйн тулд бүхий л 
болоцоотой аргыг хэрэглэх нь зүйтэй.
Зохион найруулах хичээлийг бүтээлч байдлаар зохион байгуулахад дөхөм болохуйц зорилгоор ээлрит 
хичээлд хэрхэн хэрхэн тусгаж өгөх арга зүйн санааг толилуулж байна.

Нэгж хичээлийн сэдэв:” Гэмшил” өгүүлэгт утга,бүтцийн задлал хийх
Зорилго: 
Өгүүллэгийн үйл явдлын бүтэц,хэлний уран дүрслэлийг таньж тайлбарлан бичих аргад суралцах
Хамрах хүрээ: 6 дугаар анги

Нэгж хичээлийн цаг: 80 минут


Ээлжит хичээл               /Хугацаа 80 минут/
Зорилт:
1.Эхийн үйл явдлыг таамаглан бүтээх
2.Эхийг урнаар унших
3.Эх дэх догол мөр бүрийн утгыг тайлбарлан нэр өгөх
4. Асуултанд  хариулах
5.Эхийн уран санааг олон тайлбарлах
Хичээлийн хэрэглэгдэхүүн: 

Нэгж болон ээлжит хичээлийн зорилго, зорилт бичсэн үзүүлэн
”Гэмшил” эхийн эхлэл хэсэг
“Гэмшил” эх бүтнээр
Сурагчийн ажлын хуудас/хүүхэд бүрийн тоогоор/
Самбарын цаас, маркер, улаан, хөх фломастр /багийн тоогоор/ 
     Скоч, проектор, компьютр
Power point дээр бэлтгэсэн хичээл
Уранзохиолын сурах бичиг
Үнэлгээний хуудас


Хичээлийн өмнөх бэлтгэл:
-Сурагчдыг өмнөх хичээл дээр долоо долоогоор тоолж  4 багт хуваагдах санал тавиад багаа урьдчилсан хуваасан байх. 
-Ширээг 4 багт хувааж засах, сурагчид суудалдаа суух, багийн зохион байгуулалтад орох, 
багуудыг дугаарлах зэрэг үйл ажиллагааг хичээлийн завсарлагааны цагийн ашиглан бэлтгэхээр тооцлоо.
/ Багийн гишүүдийг үүрэгжүүлэх цаг баригч,үнэлгээ тавиггч гэх мэт/

Хичээлийн үйл ажиллагаа:
Сэдэлжүүлэх үе: Алхам-1 
Багш:       
Өгүүлбэрийг цааш үргэлжлүүлэн өөрийнхөө 10 настай байхдаа тохиолдсон сонирхолтой явдлаас бичнэ үү?   /бичих хугацаа-10 мин/
Сурагч:
 Би арван настай байсан сан..............................
..................................................................................................
Алхам-2
/хугацаа-6мин/
                         Эхийг урнаар уншаарай.          Анхааралтай сонсоорой!
Алхам-3
Багш:
Дараах тулгуур үгсийн утгыг ажиглан,энэ дарааллаар ярихад бэлтгээрэй. Ярьсан хэсэгтээ нэр өгөөрэй.
                                    /бэлтгэх-5 мин,ярих баг бүр-3 мин/
Сурагч:
1-р догол мөр:Сэлбэ гол-Алимаа-жараахай-таяг-уйлах-аргадах-алиалагч-тайтгарах
2-р догол мөр:уйлах-инээсэнгүй-эрвээхий-Алимаа
3-р догол мөр:Алимаагийн баяр-хатаах-маргаан-цацах
4-р догол мөр:цэцэг дэлгэрэх шиг нисэх-Алимаа-цоохор эрвээхий-малгай
5-р догол мөр:шар цэцэг-хуруу-нисээгүй эрвээхий-хүүгийн бодол
6-р догол мөр:жигүүрийг гэмтээх-Алимаа-гэмшил
Алхам-4
Багш
Багууд дараах даалгаврыг гүйцэтгэхдээ хүүхэд бүр санаагаа хэлж, 
гол санаагаа цагаан самбар дээрээ дэлгэрэнгүй өгүүлбэрээр бичин багийн нэг гишүүн гарч тайлбарлана.
/Хугацаа:Ярилцах-5мин,бичих-5мин,ярих баг бүр-2-3мин/

Сурагч:
Бүтээгч:Эрвээхийн далавч гэмтсэнийг хэн ч мэдээгүй гэдгийг мэдэж байгаа хэр нь оройжин зүрх нь түг түг цохилсоны учир юу вэ? 
учрыг өөрсдийн бодлоор тайлбарлана уу?
Зураач:Хүүгийн дотоод бодол аль хэсэгт гарч байна вэ?Тэр өөрийн дотоод бодлоороо Алимаад яаж хандаж байна вэ? 
Зөгнөлт:Эрвээхийн далавч гэмтээгүй байсан бол хүү ухаарч гэмших байсан уу? Яагаад?
Зохиолч: Алимаа,эрвээхий хоёрт ижил шинж байна уу?Байвал ямар шинж байна вэ? Яагаад?
Алхам-5
Бүтээлч ажлын урлан 
Багш
Шүлэг,дүгнэлт,зөгнөлөө багийн гишүүд бүгд бичин дамжуулан уншиж,хамгийн шилдгийгээ тодруулан гаргана. 
/Хугацаа: бичих-7 мин,дамжуулан унших-5 мин,ярих-баг бүр-2мин/
Сурагч:
Зохиолч баг:”Гэмшил”  шүлэг зохиох
Зураачбаг:Өгүүллэгийн гол санааг илэрхийлсэн зураг зурах         /15 мин/
Дүгнэгч баг:Зохиолч энэ зохиолоор бидэнд юу хэлэхийг зорьсоныг өөрсдийн бодлоороо дэлгэрэнгүй өгүүлбэрээр дүгнэн бичих
Зөгнөгч баг:Хэрвээ чи тэр хүү байсан бол яах байсан бэ? гэдгээ зөгнөн бичнэ үү
Алхам-6
Гэрийн даалгавар
Дараагийн хуудас:
“Тэр цагаас хойш хүмүүсийг бие биеийнхээ жигүүрийг гэмтээх болгонд сэтгэл минь эмзэглэн надаас болж 
Алимаа суга таягтай болсон мэт санагддаг юм” 
гэдгийг үргэлжлүүлэн зохионо уу.







 
  


 

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>