Боловсролын газар
“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2016” тэмцээн боллоо
2016-11-04 |

 “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2016”  ТЭМЦЭЭНИЙ ТАЙЛАН

 

Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Эрдэнэт” нутгийн хөгжлийн хөтөлбөр, аймгийн боловсрол соёл урлагийн газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн спорт зал, гадна талбайд 5 өртөөг байгуулан тэмцээний бэлтгэлийг хангуулж, Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Эрдэнэт” нутгийн хөгжлийн хөтөлбөр, Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газрын 16 шүүгч, 20 дууриалган үзүүлэх материал хэрэгсэлтэйгээр “Өсвөрийн аврагч-2016” тэмцээнийг анх удаагаа гэрийн даалгавар, мэдлэг сорих, жагсаалын үзлэг,  өртөөчилсөн буухиа  гэсэн үндсэн 2 хэсэгт

-       Гамшгийн эрсдлийн үнэлгээ, төлөвлөгөө, өсвөрийн аврагч бүлгэмээс зохион байгуулсан ажлын илтгэл тайлан/

-       Өсвөрийн аврагчдын хувцас жигдрэлт, цэрэгжилч байдал, багаар ажиллах чадвар

-       Гамшгаас урьдчилан сэргийлэх талаар анхан шатны мэдлэг

-       Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага чадвар

-       Өрхийн бэлэн байдлын жагсаалтад байх зүйлсийн талаар

-       Олсоор аврах уяа зангидах чадвар

-       Нуранги цэвэрлэх, саадыг арилгах дасгал

-       Үүргийн ус шүршигчээр бай буудах дасгал зэрэг төрөл, үе шаттайгаар  Жаргалант

сумын Ерөнхий боловсролын сургууль, 2, 3, 7, 14, 15, 16, 18 дугаар сургуулиудын 8 багийн 64 өсвөрийн аврагчдын дунд 2016 оны 11 сарын 03-нд амжилттай зохион байгуулан явууллаа.

            Тэмцээний үйл ажиллагааг нээж Боловсрол соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан, онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын хошууч Ө.Амармэнд нар үг хэлж, тэмцээний зохион байгуулагч, оролцогч нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж амжилт хүслээ. Нээлтийн үйл ажиллагаанд Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Эрдэнэт” нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Ж.Тодгэрэл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн мэргэжилтэн Б.Амаржаргал, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Э.Лхамсүрэнбаатар нар байцлаа.

            “Өсвөрийн аврагч-2016” тэмцээн анхнаасаа дэг журамтай, төлөвлөсөн цаг хугацаандаа  эхэлж, сугалааны дараалалаар багууд жагсаалын үзлэг, мэдлэг сорих  дасгалуудыг 10 цагаас 11 цагийн хугацаанд гүйцэтгэж, эхний завсарлагын дараа үндсэн 2 дахь хэсэг тун өрсөлдөөнтэй эхэллээ.

            Өртөөчилсөн буухиа тэмцээнд өсвөрийн аврагчид дарааллын дагуу гараанаас гарч эмнэлгийн тусламж үзүүлэх өртөөнд нэрвэгдэгсэдэд зохиомол амьсгал хийх,  боолт хийх, нэрвэгдэгсэдийг эмнэлгийн цэгт тээвэрлэх, бэлэн байдлын өртөөнд үндэсний аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжийн дагуу иргэн бүрт шаардлагатай эд зүйлсийг нэрлэж, зурж тэмдэглэх, аврах олсоор тооно туших, тугалчлах уяаг хүн нэг бүр хийх, 10-12 кг ачааг 20 м газар зөөж нуранги цэвэрлэх, ус шүршигчээр багийн гишүүд 4м зайнаас байрлуулсан байг онож буудах зэрэг дасгалуудыг хийж авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр хатуужлаараа өрсөлдлөө.

            Өсвөрийн аврагч тэмцээний үндсэн 2 хэсгийн нийлбэр дүнгээр Л.Оюунцэцэг захиралтай Наран цогцолбор сургуулийн Б.Даваадалай ахлагчтай  өсвөрийн аврагч бүлгэм 15 минут 23 секунд 75 долийн амжилтаар тэргүүлж, шилжин явах Аваргын цом, өргөмжлөл, алтан медаль, үнэ бүхий зүйлээр, Ц.Одгэрэл захиралтай 7 дугаар сургуулийн Б.Бямбарагчаа ахлагчтай өсвөрийн аврагч бүлгэм  15 минут 41 секунд 60 долийн амжилтаар 2 дугаар байранд, Д.Дэлгэрмаа захиралтай 16 дугаар сургуулийн Ш.Амгаланбаатар ахлагчтай өсвөрийн аврагч бүлгэм 16 минут 32 секунд 27 долийн амжилтаар 3 дугаар байранд, А.Сэлэнгэбаатар захиралтай 14 дүгээр сургуулийн Ц.Бадрангуй ахлагчтай өсвөрийн аврагч бүлгэм 18 минут 56 секунд 30  долийн амжилтаар  тусгай   байранд  тус тус шалгарч,  тэмцээний аварга, шилдгүүд тодорлоо.

Тэмцээний  үеэр сургуулийн гамшгийн эрсдлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний чанар, өсвөрийн аврагчдаас зохион байгуулсан ажлын үр дүнтэй танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>