Боловсролын газар
“БАГШ СОЛИЛЦОО” АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
2016-11-11 |

“БАГШ СОЛИЛЦОО” АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

 

2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 16-р  цэцэрлэг дээр  "Багш солилцоо" –нд хамрагдсан 17 цэцэрлэгийн  34 багш тайлангаа хэлэлцүүллээ. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын  цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшийн үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж, цэцэрлэг, багш хоорондын хамтын үйл ажиллагааг сайжруулах, харилцан суралцах, туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх ажлыг хариуцлагатай зохион байгуулах зорилго бүхий энэхүү солилцоо Орхон аймгийн СӨБ-ын багш нарын дунд  2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Тайлангаар тухайн цэцэрлэгийн үзэл баримтлал, зорилго зорилтоо тодорхойлсон сайн жишээ, туршлага болгон хэрэгжүүлэх арга замууд, хүүхэд бүрийг хөгжүүлэх багшийн арга зүй, технологийн сайн туршлагыг судлах, хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх ажлын төлөвлөгөөний сургалтын чиглэл бүрийн багшийн оролцоо, хүүхдийн хийх үйлийн жишгээс санаа цуглуулах, эцэг эх, асран хамгаалагч болон нийгмийн бүлгүүдийн оролцоо, хамтын ажиллагааны үр дүн зэрэг олон сайхан арга туршлагуудыг өөрийн ажилдаа хэрэгжүүлэхээр суралцсан байна. Энэ удаагийн солилцоо нь өмнөх жилийнхээс багш болон цэцэрлэгийн удирдлагууд ӨӨРСДИЙН СОНГОЛТООР цэцэрлэг болон багшаа сонгосон нь онцлог байлаа. Солилцоонд оролцсон багш нар сурсан, мэдсэн, судалсан зүйлийнхээ талаар тухайн цэцэрлэг дээрээ болон өөрийн ажилладаг цэцэрлэгийн хамт олондоо тайлангаа тавьж, хамтран ажилласан цэцэрлэгүүддээ ахин нэг хамт олонтой болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа.  Мөн Хөвсгөл аймагруу туршлага судлаад ирсэн эмч нарын аяны богц арвин байлаа. 18 дугаар цэцэрлэгийн эмч н.Ундармаа Хөвсгөл аймгийн 3 цэцэрлэг, Хатгал сумын 1 цэцэрлэгийн хүүхдийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх ажлууд, сургалтын орчин, эмчийн ажил үүрэг, шинэлэг санаа бүхий туршлага болохуйц ажлуудын талаар цэцэрлэгийн багш, арга зүйчид, мэргэжил нэгт эмч нартаа сурталчилав.

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

ЭЕШ-2019 д Орхон аймгаас 8 сурагч 800 оноо авч нийслэлийн дараа орлоо...
Улаанбаатар хотоос 67, Орхон аймгаас 8, Говь-Алтай аймгаас  5,  Өвөрхангай аймгаас...
Дэлгэрэнгүй»
"Бичиг үсгийн баяр-2019"
"Бичиг үсгийн баяр-2019"
Дэлгэрэнгүй»
2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах суралцагчийн бүртгэл зохион байгуулах тухай
2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2013 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл төрсөн ...
Дэлгэрэнгүй»
"Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа
Бүтээлч хүүхдүүдийн “Бизнесийн гараа” үзэсгэлэнгээс нийт 13.9 сая төгрөгийн худалдан авалт хийжээ
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2019 МЭДЭЭ
Орхон аймгийн Монгол хэл бичгийн шалгалтанд нийт 678 сурагч бүртгүүлсэнээс  54 сурагч ирээгүй ба шалтгалтын явцад зөрчил асуудал гараагүй амжилттай ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>