Боловсролын газар
Гадаад хэл
2016-12-05 |

 Гадаад хэл

Орос хэл

1.     “Орос хэл заах арга зүйд харилцааны аргыг хэрэглэх нь” сэдэвт Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, “Русский фонд мира” байгууллагын  хамтран  зохион байгуулсан орос хэлний багш нарын сургалтанд  орос хэлний 3 багш,  ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургууль дээр мөн ОХУ-ын Москва хотын Орос хэлний институт дээр 3 багш тус тус  оролцсон бөгөөд Орос хэлний багш нарын бүсийн сургалтанд Булган, Дархан-Уул, Орхон аймгийн орос хэлний 60 багш хамрагдсан.

1.     Улсын олимпиадын амжилтаас:

Багш сурагчдын нэр

Төрөл

Улсын амжилт

1

Б. Орхончимэг /2013-2014 он/

IX

Орос хэл

Мөнгөн  медаль

2

Д.Хулан  /2014-2015 он/

IX

Орос хэл

Мөнгөн  медаль

3

Б.Мөнхжаргал  /2014-2015 он/

XI

Орос хэл

Алтан  медаль

ОХУ-ын тэтгэлэг

4

О.Энхжаргал  /2014-2015 он/

Багш

Орос хэл

Хүрэл медаль

5

Б.Орхончимэг /2015-2016 он/

XII

Орос хэл

 

6

Б.Сардана /2015-2016 он/

IX

Орос хэл

 

 

Г.Отгонжаргал  /2015-2016 он/

Багш

Орос хэл

 

1.     Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд бүх ЕБС-иуд хийгдэх ажлын тусгай төлөвлөгөөний дагуу сурагчид, мэргэжлийн болон мэргэжлийн бус багш нарын дунд олон төрлийн ажлыг зохион байгууллаа. Үүнд: Сурагчдын дунд гар зураг, зохион бичлэг, уран уншлага, орос дуу, мэдлэг сорих зэрэг уралдаан тэмцээнд нийт 1000 гаруй суралцагчид оролцсон. Мөн мэргэжлийн болон мэргэжлийн бус 100 гаруй багш нарын дунд мэдлэг сорих “АХА”, “Алтан хонх”, Орос дууны “Караоке”, “Русский чай” зэрэг сонирхолтой ажлууд зохион байгуулсны зэрэгцээ Орос 19-р сургуулийн удирдлага, багш нартай хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан хичээл заах, туршлага солилцох, уулзалт ярилцлага зэрэг ажлуудыг зохион байгууллаа. 

 

2.     Монгол улсын Орхон аймгийн Боловсролын газар ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Боловсролын хорооны хамтын ажиллагааны гэрээний төслийг боловсруулж, 2015-2020 онуудад хамтран ажиллах гэрээг 2 тал баталлаа.

Англи хэл

1.     Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш сурагчдын хэлний чадварыг сайжруулах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд Эрдэнэтийн сурагчдыг бэлтгэх зорилгоор Степп лөрнинг ХХК-ний “DynEd” төслийг хэрэгжүүлснээр 9 сургуулийн Англи хэлний 36 багш, 6-11-р ангийн 415 сурагч хамрагдаж, багш, сурагчдын  нарын түвшин +0,2% ахисан байна.

Хичээлийн нэр

Суурь боловсрол

Бүрэн дунд боловсрол

Стан %

АВ%

Гүй%

Стан %

АВ%

Гүй%

2014-2015

 

 

 

73,6

26,9

69,4

2013-2014

 

 

 

62,3

21,8

62,7

2012-2013

79,3

26,1

64,1

81,7

26,8

66,9

2011-2012

95,0

76

88,3

83,2

39,1

74,7

2010-2011

94,5

75

87,6

80,2

38

73,8

2.     

 

 

 

 

 Гүнзгийрүүлсэн сургалттай 10, 11-р ангийн Англи хэлний хичээлийн ТТШ-ын дүн 

3.          Гадаад хэлний залуу багш нарын ур чадварын уралдаанд “Наран” цогцолбор сургууль дээр зохион байгуулагдан  9-р ангийн сурагчдад What is it used for” гэсэн сэдвээр хичээл заалаа. 10 сургуулийн 10 багш хичээл зааснаас “Ийгль” сургуулийн багш О.Ганчимэг, “Эрдэнэт” цогцолбор сургуулийн багш Ц.Энхмаа, “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн багш Д.Энхтуяа нар эхний 3 байрт шалгаран ур чадвар, заах аргаараа тэргүүлэв. 9-р ангийн 154 сурагчдад 10 багш нэг сэдвээр хичээл заан давхардсан тоогоор 202 багш сууж, хэлэлцүүлэгт оролцон,  суурь боловсролд шинэчилсэн хөтөлбөрийг заах арга зүйгээ харилцан ярилцлаа.

4.     АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын мэргэжилтэн багш нартай хамтран 2014-2015 оны хичээлийн жилд зохион байгуулах арга зүйн сургалтын хуваарийн дагуу 5, 6, 7, 8-р ангид англи хэлний хичээл ордог багш нарт болон олимпиадад сурагчдаа бэлтгэж байгаа багш нарт 5 удаагийн сургалтыг зохион байгуулан, 205 багш давхардсан тоогоор хамрагдсан байна. “Сурагчдын унших, бичих, сонсох, ярих чадварыг хөгжүүлэхэд анхаарах зарим асуудал”, “Learning vocabulary through pictures”, “Inductive grammar lessons and Task-based learning”,  “Хэллэгийг сайжруулах зарим аргууд”, “Сурагчдын унших, бичих, сонсох, ярих чадварыг хөгжүүлэхэд анхаарах зарим асуудал”, “Эссе хэрхэн бичих”, “Тестийг хэрхэн хийх”    зэрэг сэдвүүдээр  ярилцан, хичээлд хэрэглэж болох дуу, шүлэг, тоглоомыг зааж өглөө. БМДИ болон БСГ дээр болсон үндсэн сургалтанд гадаад хэлний 19 багш хамрагдан, мэргэжил боловсролоо дээшлүүлж, 15 багш БМДИ-с зохион байгуулсан хөрвөх сургалтанд хамрагдан, багшийн мэргэжлийн бакалаврын диплом, багшлах эрхийн үнэмлэх авсан.

 Герман хэл

БУГС-тай 14-р сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд 3 герман хэлний багш, 1 герман зөвлөх багш, 1 сайн дурын дадлагажигч багш нар  ажиллаж байна.  4-р ангиас элсэлт авч  энэ хичээлийн жилд 4-10-р ангид 238 суралцагчид герман хэлний хичээлийг зааж байна. 2014-2015 oны хичээлийн жилд тус сургуулийн 8-9-р ангийн 57 сурагч герман хэлний А1 түвшний 4 чадвараар шалгалт өгснөөс 53 сурагч тэнцэж 92,9%-ийн үнэлгээтэй  шалгагдсан. 2015 оны 09 сарын 18,19-ны өдрүүдэд БУГС-тай 14-р сургууль дээр ХБНГУ-ын 7 түнш сургуулийн багш нар болон сайн дурын сургагч ажилтан нарын ээлжит сургалт амжилттай зохион байгуулагдсан

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

БСШУC-ын сайдын 2018.05.01-ний өдрийн А/243 тушаалаар...
БСШУC-ын сайдын 2018.05.01-ний өдрийн А/243 тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн ...
Дэлгэрэнгүй»
ЦАГААНЧУЛУУТ БАГИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ
Орхон аймгийн Цагаанчулуут багт шинээр баригдсан 300 хүүхдийн ортой 26 дугаар цэцэрлэг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны билэгт сайн өдөр нээлтийн үйл ажиллагаа ...
Дэлгэрэнгүй»
Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль
Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
Дэлгэрэнгүй»
Шагналын-шинэ-журам-А-473
Шагналын-шинэ-журам-А-473
Дэлгэрэнгүй»
МУЗГ-ын 01 албан даалгавар
ЗГ-ын 01 албан даалгавар
Дэлгэрэнгүй»
Илүү>>