Боловсролын газар
“Мэдлэг бүтээх үйлийн явцад сурагчдыг хөгжүүлэх арга зүй” ( 7-р анги )
2017-02-02 |

  Мэдлэг бүтээх  үйлийн явцад  сурагчдыг хөгжүүлэх  арга зүй”  ( 7-р анги )

Дунд ангийн сурагчдын хувьд  монгол хэл бичгийн  сургалтын цөм хөтөлбөрийг  хэрэгжүүлснээр:

 Сурагчид мэдээлэлтэй  ажиллах,харилцах, судлан шинжлэх   арга барилд  суралцаж дараах   чадварыг эзэмшинэ.

·         Мэдээлэл  хүлээн  авах

·         Мэдээлэл боловсруулах

·         Илэрхийлэх  1 ( Суурь боловсролын  сургалтын цөм хөтөлбөр )

Монгол хэл бичгийн  хичээлээр  суралцагчийн  унших, бичих ярих,сонсох  чадварыг хөгжүүлэн, сургалтын үйл явцыг  хэрэглээнд суурилан, мэдлэг бүтээх   үйлийн явцад  хөгжүүлэх арга зүйг чухалчлах болсон өнөө үед  эх хэлээрээ   уншиж ,ухаарч ойлгох,эргэцүүлэн бодох ,түүнчлэн санаа бодлоо   оновчтой  илэрхийлэх чадварт 2 ( Монгол хэлний  эхийг унших,бичих дасгал )  суралцуулахын тулд  баримтад суурилсан  эх дээр  тулгуурлан , “Мэдлэг бүтээх үйлийн  явцад  сурагчдыг  хөгжүүлэх арга зүй”-г  хэрэгжүүлж  байна.

                 Арга  зүйн зорилго:

Монгол  хэл бичгийн хичээлээр  хүүхэд нэг бүрийн   бичих,унших, ярих, сонсох , илэрхийлэх   чадварыг нээн илрүүлэхийг зорин  ажилладаг. Уран зохиолын бус эхийг  уншиж ойлгох, эргэцүүлэн  бодох чадвараа хөгжүүлэх, зохиолчийн зорилгыг   ухаарч,  төрөл бүрийн баримтад   дүн шинжилгээ  хийж,баримт ,үзэл бодол, сэтгэгдлийг  харьцуулах  замаар  баримтын эхийг задлан шинжилж,учир зүйн үүднээс  бүтээлчээр сэтгэх чадварыг  хөгжүүлэхэд  сургалтын  энэ арга зүй оршино.

                        Арга  зүйн  танилцуулга:

Монгол хэл бичгийн  хичээлээр  баримтад  суурилсан   эхийг  задлан шинжилж,уншиж  бүтээлчээр хувиргахын тулд   “Ажлын хуудас “ –аар  бүтээлч сэтгэлгээг  хөгжүүлэн, сургалтын явцад  сурагчдын  гүйцэтгэлээс  мэдээлэл  цуглуулан, тэдний сурах  идэвх сонирхлыг  дэмжихэд чиглэнэ.    Ажлын хуудасны гүйцэтгэлээс   тухайн сурагчийн  эзэмшсэн мэдлэг чадвар,тэдний ахиц амжилтыг  мэдэж  авдаг  давуу талтай.

 

Доктор  профессор  И.П.Ивановын:

 “Хүүхдийг  хүмүүжлийн бүрэн  дүүрэн  идэвхтэй  субьект, тэрээр  өөрийнхөө  үйл ажиллагаагаар  нөхцөл байдал,орчинд  нөлөөлж,түүнийхээ үрээр  хүмүүжиж төлөвшдөг .” гэсэн  нийгмийн  конструктив  онолын  чухал санаанд тулгуурласан  болно.( Хөгжлийг  хөтлөхүй “  )

   Сургалтын   өмнөх  төсөөллийг  илрүүлэхийн  тулд  өмнө  нь эзэмшсэн  мэдлэг , чадвар, сурах арга  барилын  түвшинг  илрүүлж, үр дүнг   тооцож,сургалтаа төлөвлөн ,хэрэгжүүлнэ.

     Үүний үр дүнд  сурагч нэг бүрийн   ярих,бичих,сонсох, илэрхийлэх  чадвар   сайжирч , эхийг уншиж,ойлгон, танил бус үгийг  ялгаж, хам орчноос нь  өөрийн ойлголтоор  тайлбарлах  чадвар суух бөгөөд  эхээс шинэ мэдээллийг  ялган, эхийг бүтээлчээр  хувиргах  , эхийг бичсэн зохиолчийн зорилгыг  мэдрэх чадварт сургаж,хүүхэд нэг  бүрийг хөгжүүлэн  төлөвшүүлж байгаа  үйл явц юм.Дүгнэлт:

·         Шоргоолжны тухай  болон  шинэ мэдээлэл олох  чадвар сайн байлаа.

·         Ажлын хуудасны  3-р ажилд  тайлбар хийх   байсан,ойлгоогүйгээс оноо их  алдсан.

·         Шүлэг зохиохдоо  бадаглал зүйг маш сайн гаргасан байсан.

·         Оньсого зохиох  ,бичих  тал дээр  нэг л оньсогыг нийтээр мэддэг нь  харагдаж байсан.

·         Цагийн  багтаамжийн хувьд  арай бага байсан.Хийх  цаг  гаргаж өгөх  байсан.

Цаашид:

·         Цагийн  багтаамжийг  нарийн  төлөвлөх

·         Хүүхэд бүрийн  бүтээлийг танилцуулах  боломж олгох

·         Тайлбарласан эхийн  онцлогийг  сайтар ойлгуулах

 

                       Дүнг нэгтгэсэн,дүгнэлт хийсэн  МХУЗ-ын   багш ........А.Долгорсүрэн 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>