Боловсролын газар
МОНГОЛ ХЭЛ,БИЧГИЙН УЛСЫН 49 ДҮГЭЭР ОЛИМПИАДЫГ ОРХОН АЙМАГТ
2017-05-08 |

 МОНГОЛ ХЭЛ,БИЧГИЙН УЛСЫН 49 ДҮГЭЭР  ОЛИМПИАДЫГ ОРХОН АЙМАГТ

ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017.05.08  

Монгол Улс, үндэстэн оршин байхын баталгаа, дархлаа болсон эх Монгол хэлээ хайрлан хамгаалах, сурч эзэмших, өвлүүлэх журамт үүргийг нэр төртэй биелүүлэх үйлсэд төр засаг, ард иргэд, хүүхэд залуус, багш сурган хүмүүжүүлэгчид байнга анхаарч ирсэн. Эх хэлээ сурч эзэмшүүлэх, өвлүүлэх үйлсэд төр засаг байнга анхаарч ирсний нэг баталгаа нь БСШУСЯ-аас жил бүр зохион байгуулдаг Монгол хэл бичгийн улсын олимпиад юм.

Монгол хэл, бичгийн улсын олимпиадыг 1969 оноос  эхлэн жил бүр зохиож, 49 дэх жилийн ойтой золгож байна. 49 дэх удаагийн олимпиадыг эх хэл, эрдэм соёлоо эрхэмлэн дээдэлдэг Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний Тамгын газар ивээн тэтгэж, Боловсрол, соёл, урлагийн газар зохион байгууллаа.  

Одоогоос 17 жилийн тэртээ 2000 оны дэлгэр сайхан хаврын өдрүүдэд Монгол хэл бичгийн улсын 31 дүгээр олимпиадыг Орхон аймагт зохион байгуулж, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисоос эрдэм ухаанаараа шалгаран ирсэн шилдэг багш, сурагчид хуран цуглаж, оюун ухааны их наадам болж байсан түүхтэй.

Монгол хэл,бичгийн олимпиадыг хоёр дахь удаагаа Эрдэнэт хотод зохион байгуулж  байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. Үндэсний бичиг, өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг, түүнийг  түгээн дэлгэрүүлэхэд өөрсдийн сэтгэл оюунаа зориулан ажилладаг Орхон аймгийн ИТХ- ын төлөөлөгчид, Засаг дарга, түүний Тамгын газрын хамт олны сэтгэл, зүтгэлийн үр дүн мөн.

Монгол хэл, бичгийн олимпиад бол эх хэлээ сайн сурах, эх хэлээрээ зөв цэгцтэй ярих, зөв сайхан найруулан бичих, сэтгэлгээгээ зөв илэрхийлж сурахад ихээхэн түлхэц болдог маш их  ач холбогдолтой оюун ухааны наадам юм.

Тус олимпиадыг зохион байгуулах салбар хорооны дарга,  Ардын багш, доктор, профессор Ц.Өнөрбаян, Монгол улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Гавьяат багш М.Базаррагчаа, Монгол улсын Гавьяат багш Ж.Баянсан нарын 10 гаруй эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж, Эрдэнэт хот маань үндэсний бичиг, эх хэлээрээ амьсгалсан сайхан өдрүүд боллоо.  

Монгол хэл бичгийн улсын 49 дүгээр олимпиадын үйл ажиллагаатай зэрэгцэн энэ өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Бичиг үсгийн өдөр”- ийг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ.  Тус арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл хүндэтгэн оролцлоо.    

Эх хэл, эрдэм соёлоо дээдлэн хүндэтгэж, сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх үйлсэд амжилттай хөдөлмөрлөж яваа монгол хэл, бичгийн 30 багш, 30 суралцагч оролцсоноос багшийн төрөлд  Б.Жавзанпагма /Хөвсгөл/, И.Сансартуяа /Улаанбаатар,Сант сургууль/, Б.Нямсүрэн / Орхон/, Б.Алтанзул /УБ/, Мягмаржав /Увс/ сурагчийн төрөлд  М.Энхцэцэг /Хэнтий/, О.Цогзолмаа /Хөвсгөл/, Ж.Намуун /Орхон/, З.Тэргэлсаран /Сүхбаатар/ нар бусдыгаа хошуучлан тэргүүлэв.

Олимпиадын үеэр Орхон аймгийн шилдэг арга туршлагатай багш нар, сургуулиудын үзэсгэлэн гаргасан нь бусдадаа арга туршлагаа дэлгэрүүлэх, харилцан туршлагаа солилцох, цаашид хамтран ажиллах боломжийг нээсэн ажил сайхан ажил болсон. Мөн Эрдэнэт хотын хөгжил цэцэглэл, бүтээн байгуулалттай танилцуулах аяллыг зохион байгуулсан  нь оролцогчдын сэтгэлд хүрсэн ажил байлаа. 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Цаг үеийн мэдээ
7 хоногийн мэдээ. 11. 04 – 08
Дэлгэрэнгүй»
"Зөвлөх" зэрэгтэй сургалтын менежерүүдийн “ СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АЖИЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ”
Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж буй "Зөвлөх" зэрэгтэй сургалтын менежерүүдийн “ СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АЖИЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ” ...
Дэлгэрэнгүй»
"ROBOT CHALLENGE ERDENET"
“Монголын робот сонирхогчдын холбоо”-ноос санаачлан зохион байгуулж буй ROBOT CHALLENGE ERDENET тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Дэлгэрэнгүй»
"Өсвөрийн циркчдийн улсын IV их наадам"
Монголын "Өсвөрийн циркчдийн улсын IV их наадам" 10 дугаар сарын 26,27-ны Орхон аймгийн Хангарьд спорт ордонд зохион байгуулагдлаа
Дэлгэрэнгүй»
“Уран эгшиг”
Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит болгон 4-р сургуулийн дэргэдэх хөгжмийн сургуулиас зохион байгуулж  ирсэн “Уран эгшиг” өсвөрийн хөгжимчдийн ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>