Боловсролын газар
“АВАРГА ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН” УРАЛДААН
2017-11-20 |

 

“АВАРГА ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН” УРАЛДААН

Орхон аймагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, тогооч нарын дунд  аймгийн бренд бүтээгдэхүүн гаргах, орчин үеийн хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний арга технологиос харилцан суралцах, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх  зорилгоор хоол, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа буюу ресторан, баар, кафе, цайны газар, эмнэлэг, цэцэрлэг, үйлдвэрийн дэргэдэх гуанзанд ажилладаг тогооч нарын дунд аймгийн “Аварга тогооч-нарийн боовчин” шалгаруулах уралдааныг Ийст ресторанд 2017 оны 11 сарын 18-ны өдөр 5 төрлөөр зохион байгууллаа. Шүүгчээр Монгол  зөвлөх инженер, Монголын тогооч нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Сэлэнгэ, Монгол улсын мастер тогооч н.Пагмадулам, мастер тогооч н.Доржбаатар , мастер тогооч н.Сарантуяа, Хоол үйлдвэрлэлийн их сургуулийн магистр багш н.Цэцэгбаяр  нар ажиллав.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны төрөлд төрийн өмчийн 19 цэцэрлэгийн тогооч  оролцож, хүүхдэд зориулсан зууш, I, II хоол хийж өрсөлдлөө. Энэхүү төрөлд X цэцэрлэгийн тогооч Н.Энхтүвшин I байр Алтан медаль Гранпри шагнал,  IX цэцэрлэгийн тогооч Б.Оюунханд II байр Мөнгөн медаль, VI цэцэрлэгийн тогооч С.Уранчимэг  III  байр Хүрэл медаль, Тусгай байрт Унага, XVI, XVII цэцэрлэгийн тогооч нар тус тус байр эзэлсэн байна. Энэ удаагийн уралдаанд өөрийн авъяас чадвар, арга туршлагаа тасралтгүй хөгжүүлэн ажиллаж байгаа манай ахмад тогооч нар болох XX цэцэрлэгийн тогооч Ц.Гандолгор, Унага цэцэрлэгийн тогооч  З.Энхбаяр нарыг шүүгчдийн бүрэлдэхүүний шийдвэрээр “Тусгай байр”-ын шагналыг нэмж гардуулсан байна.

Тогооч нарын мэргэжлийн ур чадварыг ахиулах, бие биенээсээ суралцах боломжийг олгох, тогооч мэргэжлийн нэр хүндийг өсгөх, хүүхдүүдэд нарийн технологи бүхий аргаар хоол хүнс хийхэд сургах зорилгоор аймгийн ЗДТГ, БСУГ, ХХААГ, СХЗХ, ХЭАХН, Орхон аймгийн тогооч нарын салбар зөвлөл хамтран олон ажлуудыг санаачлан хийж байгаагийн нэг нь энэхүү уралдаан юм. Уралдаан маш сайн зохион байгуулалттай, оролцогчдын дунд өрсөлдөөн ихтэй болж өндөрлөлөө.

МЭРГЭЖИЛТЭНЛ.ТАЙВАНТУУЛ

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

ЭЕШ-2019 д Орхон аймгаас 8 сурагч 800 оноо авч нийслэлийн дараа орлоо...
Улаанбаатар хотоос 67, Орхон аймгаас 8, Говь-Алтай аймгаас  5,  Өвөрхангай аймгаас...
Дэлгэрэнгүй»
"Бичиг үсгийн баяр-2019"
"Бичиг үсгийн баяр-2019"
Дэлгэрэнгүй»
2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах суралцагчийн бүртгэл зохион байгуулах тухай
2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2013 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл төрсөн ...
Дэлгэрэнгүй»
"Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа
Бүтээлч хүүхдүүдийн “Бизнесийн гараа” үзэсгэлэнгээс нийт 13.9 сая төгрөгийн худалдан авалт хийжээ
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2019 МЭДЭЭ
Орхон аймгийн Монгол хэл бичгийн шалгалтанд нийт 678 сурагч бүртгүүлсэнээс  54 сурагч ирээгүй ба шалтгалтын явцад зөрчил асуудал гараагүй амжилттай ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>