Боловсролын газар
“ Хуулиа дээдэлж , хэл соёлоо хамгаалж хөгжүүлье” сэдэвт сургалт боллоо
2018-03-20 |

 

 

 

“ Хуулиа дээдэлж , хэл соёлоо хамгаалж хөгжүүлье” сэдэвт сургалт  боллоо

 

Орхон аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс  Орхон аймагт үйл ажиллагаа  эрхэлдэг төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад зориулсан “ Хуулиа дээдэлж , хэл соёлоо хамгаалж хөгжүүлье” сэдэвт сургалт, архив бичиг хэргийн ажилтнуудад зориулсан” Албан бичгийн стандартын өөрчлөлт” сэдэвт сургалтыг зохион байгуулж  удирдлагуудын сургалтад  164, архив бичиг хэргийн ажилтны сургалтад 110  хүн нийт 274 хүн хамрагдсан байна.  Энэ сургалтад Хэлний бодлогын  үндэсний зөвлөлийн  ажлын албаны ажилтан   Т.Даваасүрэн, Хэл зохиолын хүрээлэнгийн хэрэглээний   хэл шинжлэлийн  секторын эрхлэгч доктор, профессор О.Шинэбаяр , Архивын ерөнхий газрын  МАЗУГ-ын мэргэжилтэн Ш.Дариймаа, Орхон аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн  гишүүд оролцон  Монгол хэлний тухай хууль, тогтоомжуудыг сурталчлан таниулах, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн бүтэц, чиг үүрэг, хууль хэрэгжүүлэх чиглэлээр улсын хэмжээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа,  Хэлний бодлогын Орхон аймгийн салбар зөвлөлийн бүтэц үйл ажиллагаа, сайн туршлагууд, албан бичгийн стандартын талаарх шинэ ойлголтууд, монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүй, нэр томьёоны талаар  мэдээллүүд хийж,  оролцогчдын дунд  ярилцлага өрнүүллээ.

Сургалтын үеэр аймгийн Засаг дарга , Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Д.Батлутын албан даалгаврыг албан байгуууллагуудын удирдлагуудад гардуулан өгч , хууль хэрэгжүүлэх чиглэлээр сайн ажилласан аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах 6 сарын аяны удирдамжийг   танилцууллаа.

Мөн энэ үеэр аймгийн МХГ-ын  26 ажилтан “ Нэр томьёоны өөрчлөлт” сэдвээр  Хэл зохиолын хүрээлэнгийн хэрэглээний   хэл шинжлэлийн  секторын эрхлэгч доктор, профессор О.Шинэбаяраас, ЭМГ , МХГ-ын   нийт 45   ажилтан  албан хэрэг  хөтлөлтийн стандартаар Архивын ерөнхий газрын ажилтан Ш.Дарииймаагаас сургалт авсан байна.

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>